Зэн буддизмын үндэс /Д.Т.Сузуки/


Зэн буддизмын үндэсД.Т.Сузуки. Энэ нэр өрнөдийнхөнд их алдартай. Сүүлийн үед өрнөдөд хөгжиж, ихэд алдаршиж буй урсгал бол Зэн юм. Харин Сузуки бол Зэн судлаач бөгөөд өрнөдөд Зэн буддизмыг сонирхоход нилээд түлхэц болсон хүмүүсийн нэг аж.

Сузуки 1870-1966 амьдарч байсан Зэн буддизмыг түгэн дэлгэрүүлэгч билээ. Зэн буддизмыг хятадаар мөн Чань гэж ч дууддаг. Багшаас шавьд амьд үгээр үнэнийг дамжуулах замаар гэгээрэлд хүргэдэг гэдэгт итгэдэг.

Би бээр уг номыг уншаад өндөр сэтгэгдэлтэй үлдсэн учраас номын тэмдэглэлдээ оруулж байгаа нь энэ бөлгөө.

Зэн буддизм

Энэтхэг бол бурхан шашны өлгий болсон нутаг билээ. Энэтхэгт л бодь модны доор Бурхан Будда гэгээрсэн ба өөрийн олж нээсэн дундаж үзлээ түгээн дэлгэрүүлснээр өдгөө 2500 жилийн настай Буддизм бий болсон юм. Буддизм цаашдаа хөгжсөөр Их хөлгөн, Бага хөлгөн гэх 2 хэсэгт хуваагдсан бөгөөд Зэн буддизм болоод манай шарын шашин 2 маань Их хөлгөнд хамаардаг. Continue reading Зэн буддизмын үндэс /Д.Т.Сузуки/

CCNA Шалгалтаас 29 хоногийн өмнө


Хоног: 29

Төгсгөлөөс төгсгөл хүртэлхи сүлжээний өгөгдлийн урсгал

TCP/IP апликэшн түвшин

TCP/IP загварт багтдаг аппликэшн түвшин нь вэб браузер зэрэг программууд болон сүлжээг дэмжиж ажилладаг бөгөөд үүгээр илэрхийлэгддэг.

Вэб рүү хандалт хийгдэж вэбээ дуудаж авахын тулд дараахь үйлдэл хийгддэг:

1. HTTP хүсэлт буюу “Get” хүсэлт илгээгддэг ба үүнийхээ хариуд тухайн веб хаягийн үндсэн хуудсыг дуудна

2. Хүсэлтийг хүлээн авсаны дараа вэб хуудас дараахь хариу үйлдлийг илгээдэг бөгөөд үүнд 200 /хүсэлтийн хариултыг амжилттай буцааж байна/ эсвэл 404 /хуудас олдсонгүй/ гэх зэрэг хариуг илгээдэг

HTTP -ын хүсэлт, хариу зэрэг нь Header мэдээлэлдээ encapsulation хийгдсэн байдаг. header мэдээллийн тусламжтайгаар төгсгөлийн төхөөрөмжүүд хоорондоо апликэшн түвшинд хоорондоо амжилттай мэдээлэл солилцдог билээ. Үүнтэй нэгэн адил бусад поротоколууд /FTP, DNS, HTTP/ төгсгөлийн төхөөрөмжүүд апликэшн түвшинд хоорондоо харилцах процесс нь адил явагддаг. Continue reading CCNA Шалгалтаас 29 хоногийн өмнө