Зэн буддизмын үндэс /Д.Т.Сузуки/


Зэн буддизмын үндэсД.Т.Сузуки. Энэ нэр өрнөдийнхөнд их алдартай. Сүүлийн үед өрнөдөд хөгжиж, ихэд алдаршиж буй урсгал бол Зэн юм. Харин Сузуки бол Зэн судлаач бөгөөд өрнөдөд Зэн буддизмыг сонирхоход нилээд түлхэц болсон хүмүүсийн нэг аж.

Сузуки 1870-1966 амьдарч байсан Зэн буддизмыг түгэн дэлгэрүүлэгч билээ. Зэн буддизмыг хятадаар мөн Чань гэж ч дууддаг. Багшаас шавьд амьд үгээр үнэнийг дамжуулах замаар гэгээрэлд хүргэдэг гэдэгт итгэдэг.

Би бээр уг номыг уншаад өндөр сэтгэгдэлтэй үлдсэн учраас номын тэмдэглэлдээ оруулж байгаа нь энэ бөлгөө.

Зэн буддизм

Энэтхэг бол бурхан шашны өлгий болсон нутаг билээ. Энэтхэгт л бодь модны доор Бурхан Будда гэгээрсэн ба өөрийн олж нээсэн дундаж үзлээ түгээн дэлгэрүүлснээр өдгөө 2500 жилийн настай Буддизм бий болсон юм. Буддизм цаашдаа хөгжсөөр Их хөлгөн, Бага хөлгөн гэх 2 хэсэгт хуваагдсан бөгөөд Зэн буддизм болоод манай шарын шашин 2 маань Их хөлгөнд хамаардаг.
Бурхан Буддаг нас нөгчсөнөөс хойш хэдэн зууны дараа Бодидарма, Хятадад анх Зэн буддизмыг авчирсан гэж үздэг. Бодидармын авчирсан энэ урсгал нь Буддын бусад урсгалаас нилээд ялгаатай. Ямар нэг бурхан шүтээн үгүй, маань тарни, ямар нэг далдын ухаанд суурилаагүй бөгөөд хүнийг үсээ хусч, шар дээл өмсөн завилан сууж цагаан хоолтон бол гэж уриалдаггүй байсан байна. Бодидармаг, Бурхан Буддагаас хойшхи 28 дахь нэрлэсэн хутагт гэж Зэн баримтлагчид үздэг.

Зэн нь Хятадад хөгжихдөө анхны байдлаасаа нилээд өөрчлөгдөж Хятадын соёлтой холилдсон боловч ерөнхий үзэл санаа нь бол хэвээрээ байсан аж. Хятадад Зэн буддизм цэцэглэн хөгжсөний дараа буюу нилээд хожуу Зэн буддизм Японд хөгжиж эхэлсэн ба одоо үед Япон орон, Зэн буддизм 2 салшгүй холбоотой болжээ. Би түрүүн хэлсэн Зэн буддизмд бурхан байдаггүй гэж. Тэгэхээр Зэн буддизм нь шашин мөн үү? Харин би танаас Будда бурхантай байсан боловуу? гэж асуумаар байна. Зэн буддизмд тарнийн ёс зэрэг янз бүрийн агч ёс байдаггүй нь үүнтэй ч холбоотой байж болох талтай. Зэнгийн ерөнхий санаа нь хувь хүний дадал, амьдралын зөв голдрилоор дамжуулан хувь хүнийг өөрийнх нь жихэнэ эзэн болгохыг чухалчилдаг. Зэнг баримтлагч нь өнгөрсөн ба ирээдүйг чухалчилж үздэггүй бөгөөд энэ амьдралын сайн мууг ч дүгнэж цэгнэж энэ нь сайн, энэ нь муу гэж хуваагдалд оршихгүйгээс гадна үнэмлэхүй одоо буюу энэ мөчид амьдрах үзлийг баримталдаг.

Зэнг багшаас шавьд дамжуулдаг. Энэ нь амьд үгээр үнэнийг дамжуулж гэгээрэлд хүргэдэг гэнэ. Ийм учраас Зэн буддизмын ном, товхимол олон олон боть сургаалиуд байдаггүй аж. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл бидний хэрэглэдэг бичиг үсэг, Буддын үнэнд хүргэхэд саад болох бөгөөд тухайн хүний анхны санааг булингартуулдаг гэж үздэг байна. Зэнд “Коан” буюу богино харилцан яриаг нилээд чухалд авч үздэг. Коан нь ихэвчлэн багш шавь хоёрын хоорондох гурав юмуу дөрвөн мөртэй харилцан яриа маягийн харилцан ярианаас бүрдэх ба энэхүү бяцхан харилцан ярианы утгыг төгс ойлгож чадваас гэгээрэлд хүрэх түлхүүр болох учиртай ажээ. Гэгээрлийг Зэнд “Сатори” гэж нэрлэнэ.

Коанаас нэгийг дурдвал:

Нэгэн санваартан Зесю дээр ирээд: Төгс зам хэцүү биш, зөвхөн шилэлт сонголтыг л жигшдэг гэдэг. Тэгвэл шилэлт, сонголт байхгүй бол юу болох вэ? гэж асуужээ.
Зесю: Тэнгэрийн дээр, тэнгэрийн доор хүндлэх учиртай цорын ганц хүн бол би гэв.
Санваартан: Энэ бас л шилэлт, сонголт.
Зесю: Эгэл хүмүүн минь дээ, энд хаана нь шилэлт сонголт байна вэ? гэв
Санваартан үг дуугарсангүй

Зэнг хүмүүс атейст, үгүйсгэх үзэл гэх мэтээр ихэвчлэн авч үздэг. Гэхдээ Зэнг баримтлагч нь Бурхан байдаг гэж хэлдэггүй бөгөөд мөн Бурхан байхгүй ч гэж авч үздэггүй. Зэнд үгүйсгэх үзлийг чухалд авч үздэггүй, бас батлахыг ч оролддоггүй. Тэд зүгээр л өөртөө найдаж ямар нэг сансрын санаа төсөөлөлгүйгээр одоогоор амьдарч өлсвөл идэж, нойр хүрвэл унтдаг. Нэгэн лам өвлийн хүйтэн шөнө нэгэн сүмд хоноглохоор болж. Шөнө даараад байхаар нь сүмд байсан модон бурхдыг нь түлж орхисон байна. Энэ үгээрээ юу хэлэх гэсэн бэ гэвэл зэнд аливаа зүйлийг батлах гэж оролддоггүй. Сарыг заасан хуруу сар өөрөө биш юм. Аливааг үгүйсгэх ч мөн аль нэг тийшээ хазайлт болж хувирна. Хазайлтгүй, батлалгүй, үгүйсгэлгүй байхыг Буддизм сургадаг. Үүнийг дундаж зам гэнэ. Дундаж замыг Сузуки хэрхэн тайлбарласаныг одоо авч үзье:
Өрнөдийн эрдэмтэд Буддизмыг ерөнхийдөө сөрөг гүн ухаан гэж үздэг. Ийм зүйл ч бий юм. Үүнийг нь Нагаржунагийн “Найман үгүй” -ээс харж болно. Тэр нь:
Ямар ч төрөх үгүй
Ямар ч үхэх үгүй
Ямар ч эхлэл үгүй
Ямар ч төгсгөл үгүй
Ямар ч адил үгүй
Ямар ч ялгал үгүй
Ямар ч төрсөн үгүй
Ямар ч үхдэг үгүй гэдэг.
Дхармын /Дээд үнэн/ хувьд батлагдаж болох бүхий л зүйлийг үгүйсгэнээрээ Буддизм ийм маягаар “Дундаж зам” хэмээх тэр зүйлийг харуулахыг зорьж буй юм. Дундаж зам бол үнэмлэхүй “Юу ч биш” бус, энэ бол бүхий л үгүйсгэлийн цаана үлдэж буй гагцаар боломжтой тэр зүйл мөн юм.

Зэн ба яруу найраг

Яруу найрагт зэнгийн оруулсан хувь нэмэр их байдаг. Би энд жишээ болгож нэгэн шүлгийг оруулъя:
Тэрний ирэхийг хүлээн
Нарсны шилмүүс л салхинд хөдлөх
Анир чимээгүй
Эрэг даган хэчнээн тэнэв

Зэн ба сэлмийн урлаг

Самурайгүйгээр Японыг төсөөлөхийн аргагүй. Самурайн сэлмийн урлагт ч Зэн буддизм өөрийн нөлөөг их үлдээсэн байдаг ажээ. Сэлмийн урлагт “Байхгүй ухаан” -ыг авч үздэг. Сэлмээр тулалдагч агуу мастерууд анх сурахдаа сэлмийн урлагийн талаар мэддэггүй. Дунд үедээ сэлмээр хэрхэн тулалдахаа мэддэг. Харин төгс тулаанч сэлмээр хэрхэн тулалдахаа мэддэггүй.  Байхгүй ухаанд юу гэж үздэг вэ гэхээр сэлмээр тулалдаж буй хүн аль нэг газар оюун ухааны зогсолт хийвэл ялагдалд хүрэх нь тодорхой гэж үздэг. Бид нэгэн модыг харж байлаа гэж бодьё тэр модны навчнууд ногоон өнгөтэй бөгөөд энэ модон дээр байгаа ганцхан навч улаан өнгөтэй болоод бидний оюун ухаан улаан навчин дээр тогтвол бид бусад навчсыг бүгдийг нь харж чадахгүйд хүрнэ Үүнийг л байхгүй ухаан гэнэ.

Зэн ба цайны урлаг

Японы цайны урлагч  бас Зэнтэй холбоотой зүйл их бий…

Энд хүрээд өндөрлөе. Хэрвээ Зэн буддизмын талаар мэдэхийг хүсвэл эхний ээлжинд энэ номыг уншаад үзээрэй гэж зөвлөе.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: