Очир огтлогч /Гэвш Майкл Роач/


ochir ogtlogchБуддын хоосон чанар. Энэ номонд Бурхан буддагийн хоосон чанарын талаар айлдварууд тайлбар зүүлттэйгээр оруулсан байдаг. Эдгээр сургаалиудыг зохиолч амьдралдаа хэрхэн нийцүүлж ашиглан талаар гарах болно.

“Од эрхэс, бүрэлзэхүй, зул хийгээд
Хоосон илбэ, шүүдэр, усны цөврүү ба
Оргүй зүү, гилбэлгээн хийгээд үүлс мэт Хамаг хуран үүдэгсдийг тэр мэт үзэгтүн”

Бурханы шашин ба мөнгө. Энэхүү номыг бичсэн Гэвш Майкл Роач нь хуврага хүн боловч Бизнесмен, Лам хүн хоёрыг хослуулан хэрхэн амжилтанд хүрсэн тухайгаа уншигч бидэнтэй харамгүй хуваалцсаныг Пүрэвдоржийн Хурц гуайн орчуулгаар уншиж билээ. Зохиолч маань маргад эрдэнийн бизнесээ хэрхэн эхлэж, байгууллагаа хэрхэн Дэлхийн түвшинд хүргэхэд гар бие оролцож байснаа энэхүү зохиолдоо бисэн бөгөөд гол санаа нь аз жаргалд хэрхэн хүрэхийг өөрийн туршлагаар харуулахыг зорьжээ. Андын интернэшнл хэмээх компанийг үүсгэн байгуулагч нарын нэг энэ даруухан хуврага бидэнтэй чин сэтгэлийн халуун яриа өрнүүлсэнээр барахгүй үнэнч туслах маань байхад бэлэн гэдгээ ч мөн адил илэрхийлээд амжсан.  Continue reading Очир огтлогч /Гэвш Майкл Роач/

Зэн буддизм: Амьдралаас ангижрахуй /Г. Аюурзана/


zen AyurzanaМонголчууд маань Шарын шашинг шүтдэг ард түмэн шүү дээ. XV зууны тэртээ Өндөр гэгээн Занабазар Шарын шашинг Монголд хүчтэй дэлгэрүүлснээс хойш даруй олон зууны турш Монголчууд бид шүтэн амьдарч байна. Би Монгол хүнийхээ хувьд эртнээс уламжлагдан ирсэн энэхүү шашинд талтай байдаг хүн. Ийм ч учраас Буддын шашнаас өөр шашин сонирхох нь оюун ухаанд маань нилээд хол бололтой. Би Христийн шашины Библийн зах зухаас уншиж байсан. Аль алинд нь хүнд хэрэгтэй ухаарлыг хайрлах хүч байдаг байх гэдэгт дотроо итгэдэг нэгэн бодгаль билээ. Гэхдээ маань мэгзэм уншиж, эхнэр хүүхэд авалгүй сүм хийдэд шавилан сууж байгаагүй болохоор ч тэрүү Монголынхоо шарийн шашны талаар мэдлэг бас ч тийм зузаан биш. Хэд гурав очиж ном уншуулж адис хүртэж байснаас цаашгүй. Харин энэ Зэн буддизмын талаар ойлгож мэдэх хүсэл сүүлийн үед хүчтэй төрөх боллоо. Зохиолч, орчуулагч Аюурзана гуайн энэ бүтээл яг л загтнасан газар маажив бололтой…

Зэн буддизм: Амьдралаас ангижрахуй хэмээх энэ ном ерөнхийдөө Гурван хэсгээс бүрдэж байгаа:

1. Зэн гэж юу вэ?

2. Зэн ба коан

3. Зэн ба яруу найраг Continue reading Зэн буддизм: Амьдралаас ангижрахуй /Г. Аюурзана/