Kingdom of Heaven (2005)


220px-KoHposter

Байлдан дагуулагч Султан Саладин Арабын хөрс шороог булаан эзлээд 100 гаруй жил болж буй Загалмайтнуудыг эх нутгаасаа үлдэн хөөх тангараг тавьж ард олныхоо итгэлийг олж авсан гэдэг. Тэрээр амласандаа ч хүрч арабын газар нутгийг Загалмайтнуудаас чөлөөлсөн билээ.  Саладин Загалмайтнуудад эзлэгдээд байсан бусад Иерусалемээс бусад хотуудад байсан Загалмайтнуудад өршөөл үзүүлээгүй бөгөөд үүний учир нь Христийн бурхан шашны өлгий нутаг болох Иерусалемийг чөлөөлөх үйл явц хэцүү байсан юм. Тухайн үед Иерусалэмийн хотын захирагчаар Бэлиэн байсан ба 40 өдрийн турш Саладины цэргийн эсрэг хотоо хамгаалсан юм. Хэрвээ энэ янзаараа Саладин хотыг бүсэлсэн бол цэргийнхээ ихэнхийг алдах байсан ба арга буюу Бэлиэнтэй хэлэлцээр хийх замаар хотыг эзлэн авчээ. Тухайн хэлэлцээрийн үр дүнд хотод амьдарч байсан бүх иргэд золиосны мөнгө маш багийг өгч төрөлх улс орнуудруугаа буцах эрхээ олж авсан бөгөөд хотын ихэнхи иргэд аврагдаж чаджээ.

“Диваажингийн хаант улс”

… Хайрласан бүхнээсээ хагацаж итгэсэн бүхэн чинь нуран унах тэр өдөр ирэхэд юу болох вэ? Уйлж гуйгаад, мөргөж залбирсан ч эргэж ирэхээргүйгээр үнэтэй бүхнээ алдах тэр өдрийн төгсгөлд чамайг юу хүлээнэ вэ? Энэ бүхний төгсгөлд орчлонд ганцаараа үлдсэн хүний ирээдүйд ямар гэрэл байх билээ. Нэгэнт хоосон болсон зүрхэнд жаргал багтаах зай байхгүй болно. Нар, Сар ээлжлэн солигдож зун, өвлөөр хорвоо эргэсэн хэвээр л байх боловч бүхнээ алдсан хүнд өргөн уужим хорвоо дээр багтах зай хаана байх билээ. Ниргэсний дараа хашгираад хашгираад нэмэргүй. Ажлаа л үргэлжлүүлэн хий. Хаана байсан  тэр газраа үлдэж тоос шороо болон замхартлаа хорвоог ганцаар туул. Гэхдээ шөнө шөнөөрөө үлдэхгүй маргааш нар мандана. Тэр өдрийн өглөөний нартай хамт чамд туслахаар авралын гараа хэн нэгэн  сунгавал чи хүлээн авахуу? Нэгэн цагт гайхалтай байсан гүүр одоо хүн явахын аргагүй болсон байвал юу хийх ёстой вэ? Тэр гүүрийг хичнээн сайхан байсан тэр цагийг дурсан ярисаар суухуу? Үгүй үгүй. Хуучин гүүрийг нурааж орхиод шинэ гүүрийг барих хэрэгтэй. Хуучний тэр сайн гүүрээс хол илүү сайн ирээдүйн зуунд ч хэрэглэгдэх сайн гүүрийг барин босгох хэрэгтэй. Тиймээ үүнтэй нэгэн адил чамайг хуучнаа сансаар шаналан сууж буй тэр агшинд танд авралын гараа сунгаж буй тэр нэгний гараас чангаар атга. Өнгөрснөө ардаа үлдээгээд шинэ ирээдүйг өөрийн гараар цогцлоон бүтээгээрэй. Тэр ирээдүйд чи баатар болон мөнхөд дуурсагдаж болох шүү дээ. Тэр ирээдүйд чиний гар тусламж эрсэн хүмүүсийг аврах авралын гар байж болох шүү дээ.  Тиймээс ирээдүйн барималын шаврыг шүүрэн аваад хүссэн ирээдүйгээ зохион бүтээ. Харин хаанаас ирснээ, хэн чамд тусалсаныг, өнгөрсөнд хэн байснаа, юуг туулан өнгөрүүлсэнээ хэзээ ч мартаж болохгүй.

Published by

mARKS

Quietly I will endure Silently I will suffer Patiently I will wait For I am a warrior And I will Survive

Leave a comment