Ногоон нүдэн лам /Ц. Оюунгэрэл/


Nogoon nuden“Заримдаа чухал зүйл хийхэд ганцхан үг нөлөөлдөг гэдгийг “Ногоон нүдэн лам” номын жишээ надад харуулсан. 1996 оны есдүгээр сарын аравны өдөр Сүхбаатарын талбай дээр болсон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан цуглааны үеэр тэр үеийн УИХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Ц.Элбэгдорж нэгэн үг хэлсэн юм. Тэр нь “Төр ард түмнээсээ уучлал эрснийг, уучлал гуйж байгааг уламжилъя” гэсэн үг байлаа.

“Энэ богинохон үг надад өвөг дээдсийнхээ тухай намтрыг судлах эрч хүч, зориг хайрласан юм. Үүн шиг үгийг ээж минь амьд байхдаа сонсож амжсан сан бол миний өнөөдрийн нээж байгаа номноос ч сайхан номыг бүтээж чадах байсан эрдэм мэдлэгтэй, цэцэн билэгтэй хүн байлаа”. Оюунгэрэл Цэдэвдамба

Коммунизм Монголыг нөмрөн авч 70 гаруй жилийг туулан өнгөрүүлж байлаа. Коммунизм, Социализм уг нь анхны санаагаараа бол төгс нийгмийг цогцлоож энх тайван оршин тогнох учиртай байж. Тийм боловч Леннизм, Сталинизм -ийн нөлөөгөөр дарангуйлал, харгислалыг гол зэвсэг болгосон нь эмзэглүүштэй. Хэдийгээр дарангуйлалж, харгислаж байсан ч  гэсэн мөн адил хүн ардаа амар тайван энх тунх амьдруулах зорилго нь ижил байсан нь ч гэсэн нилээд сонирхолтой юм. Социализмын үзлээр бол шашин нь хар тамхи юм. Шашин нь бурангуй үзлээр хүн төрөлхтөнг мунхруулж байдаг гэж үздэг. Continue reading Ногоон нүдэн лам /Ц. Оюунгэрэл/

Танихгүй эмэгтэйн захидал /Стефан Цвейг/


Letter from nobodyТанихгүй эмэгтэйн захидал хэмээх Л. Содовын орос хэлнээс орчуулсан хувилбарыг уншиж үзсэн сэтгэгдлээ бичиж байна.

Ном маань дотроо Танихгүй эмэгтэйн захидал, Гэрээр хүмүүжүүлэгч, Улангаслал /Амок/ ба Сэтгэл донсолгосон нууц гэсэн 4 жижиг өгүүллэгүүдийг багтаажээ.

“Танихгүй эмэгтэйн захидал”

20-р зууны эхэн үед амьдарч байсан зохиолч С. Цвейгт нэгэн үл таних эмэгтэйгээс захиа ирснийг зохиолч маань өөрийн бүтээл болгон туурвисан гэдэг. С. Цвейг 1881 онд төрсөн бөгөөд түүний бага нас нь үүлгүй тэнгэр шиг өнгөрсөн гэдэг. Үүнийхээ ачаар тэрээр зохиол бүтээл бүрээ нигүүлсэнгүйн үзлээр туурвиж байсан гэж үздэг.

Танихгүй эмэгтэйн захидал хэмээх богино өгүүллэгт нэгэн бяцхан охин хөрш айлийн язгууртан залууд дурлаж өөрийн амьдралын турш түүнийг алсаас хэрхэн хайрлаж байснаа нас нөгчихийнхөө өмнө захидал болгон илгээсэн тухай гардаг. Түүний захидалд хөөрхийлөлтэй эмэгтэйн амьдрал хийгээд хайр дурлал нь зөвхөн түүнд зориулагдсан болохийг, амьдрал ямар хатуу зовлон зүдгүүрээр дүүрэн байдгийг харуулжээ. Continue reading Танихгүй эмэгтэйн захидал /Стефан Цвейг/