CCNA Шалгалтаас 29 хоногийн өмнө


Хоног: 29

Төгсгөлөөс төгсгөл хүртэлхи сүлжээний өгөгдлийн урсгал

TCP/IP апликэшн түвшин

TCP/IP загварт багтдаг аппликэшн түвшин нь вэб браузер зэрэг программууд болон сүлжээг дэмжиж ажилладаг бөгөөд үүгээр илэрхийлэгддэг.

Вэб рүү хандалт хийгдэж вэбээ дуудаж авахын тулд дараахь үйлдэл хийгддэг:

1. HTTP хүсэлт буюу “Get” хүсэлт илгээгддэг ба үүнийхээ хариуд тухайн веб хаягийн үндсэн хуудсыг дуудна

2. Хүсэлтийг хүлээн авсаны дараа вэб хуудас дараахь хариу үйлдлийг илгээдэг бөгөөд үүнд 200 /хүсэлтийн хариултыг амжилттай буцааж байна/ эсвэл 404 /хуудас олдсонгүй/ гэх зэрэг хариуг илгээдэг

HTTP -ын хүсэлт, хариу зэрэг нь Header мэдээлэлдээ encapsulation хийгдсэн байдаг. header мэдээллийн тусламжтайгаар төгсгөлийн төхөөрөмжүүд хоорондоо апликэшн түвшинд хоорондоо амжилттай мэдээлэл солилцдог билээ. Үүнтэй нэгэн адил бусад поротоколууд /FTP, DNS, HTTP/ төгсгөлийн төхөөрөмжүүд апликэшн түвшинд хоорондоо харилцах процесс нь адил явагддаг.

TCP/IP transport түвшин

TCP -ээр мэдээллийг амжилттай зөөвөрлөхийг transport түвшинд хариуцдаг юм. TCP  мөн error recovery үйлдлийг дэмждэг. TCP дараахь байдлаар ажилладаг:

1. Вэб хэрэглэгч орохыг хүссэн вэбрүүгээ HTTP хүсэлт явуулвал transport түвшинээр дамжина

2. TCP header -ын тусламжтайгаар HTTP хүсэлтийг encapsulation хийнэ

3. Түвшинг багасгах ба вэб хүсэлтийг вэб сайтруу дамжуулна

4. Вэб сервер HTTP хүсэлтийг хүлээн авах ба хариуд нь вэб хэрэглэгчрүү TCP баталгаажуулах хариу илгээдэг

5. TCP header -ын тусламжтайгаар вэб серверийн HTTP хариуг encapsulation хийнэ

6. TCP header -ын тусламжтайгаар HTTP өгөгдлийг encapsulation хийнэ

7. Түвшинг багасгах ба HTTP хариуг дамжуулна

8. Хүсэлт гаргасан вэб хэрэглэгч вэб серверийн баталгаажуулат хийгдэх хариуг аваад буцаагаад TCP батагаажуулалт хийх хүсэлт явуулдаг

Хэрвээ өгөгдөл аль нэгэндээ хүрэлгүйгээр замдаа эвдэрч тасарвал TCP өгөгдлийг сэргээх ажлыг хариуцан хийдэг бөгөөд хэрвээ апликэшн түвшинд мэдээлэл маань эвдэрлэл өгөгдлийг сэргээх ажил хийгддэггүй юм.

Үүнээс гадна transport түвшинд алдааг сэргээх шаардлагагүй мэдээллүүдийг явуулахдаа UDP протокол ашигладаг. Доорхи зурганд transport түвшингээр UDP, TCP ашиглана дамжих протоколуудийг танилцуулж байгаа ба эхний нүдэнд TCP, UDP 2 хоёулаа хамаарч болох бөгөөд бусад нүд зөвхөн TCP хамааралтай гэдгийг анхаараарай:

TCP Header

TCP алдаатай өгөгдлүүдийг сэргээн дахин илгээдэг сайн талтай. Үүнийхээ хэрээр сүлжээгээр дамжих өгөгдлийг дахин дахин дамжуулах учраас UDP -ээс их bandwidth иддэг ба TCP нь аппликэшн түвшиний мэдээллүүдийг дамжуулахад голчлон ажиллана. Учир нь интернэтээр дамжиж байгаа дуу, дүрс дундаа алдаатай илгээгдэх аюултай байдагт оршдог. TCP, UDP нь төгсгөлөөс төгсгөл хүртэлхи мэдээллийг IP дээр суурилж явуулдаг бөгөөд энэ бүх үйлчилгээнүүдийг хүргэхийн тулд header мэдээллэлдээ хаашаа явах ямар өгөгдөл болох зэрэгээ бичдэг.

TCP header мэдээллийн зургийг доор хавсаргалаа

Портын тоонууд

Header мэдээлэлд агуулагдсан Source, Destination хаяглалтууд нь UDP хаяглалтад мөн хамаардаг бөгөөд бид нар 29-6 зурган дээр илүү нарийн харах болно. Портын дугаарууд бидэнд TCP /UDP/ тусламжтайгаар нэг компьютер дээр харилцан хосолсон олон төрлийн аппликэшнийг нэгэн зэрэг ашигладаг хэрэглэгддэг юм. Одоо үед бид нар вэб браузер дээр олон таб нээн ашиглах боломжтой болсон бөгөөд таб нээх бүрт TCP шинээр порт үүсгэж хослуулан ажилладаг. Жишээлбэл чи таван ширхэг вэб хуудсыг нэгэн зэрэг дуудан ажиллуулж байгаа гэж бодоё. Үүнийг TCP бараг бүх destination портоо 80-р портоор дамжуулан явуулах болно. Хэдий тийм боловч source портууд бүгд өөр дугааруудаар илгээгддэг юм. Ингэж л бидний вэб браузер аль мэдээлэл аль таб дээр байгаа билээ гэдэгээ мэддэг. Ийм учраас л TCP/UDP/ multiplex буюу хосолсон ажиллагаа хийдэг гэдэг нь энэ юм.

TCP /UDP/ source портууд ихэвчлэн динамик 1024 дэхь хаяглалтаас эхэлдэг бөгөөд 1024 -өөс доош дугаарууд нь бүгд бидний өргөн ашиглагддаг dns, ftp зэрэг апликэшнүүдэд зориулагдаж стандартаар хадгалагдсан байдаг билээ. Доорхи зурганд бидний өргөн ашигладаг апликэшнүүдийн зарим нэг портын дугааруудыг хавсаргалаа:

Алдааг дахин засварлах

Хоорондоо холбогдон мэдээлэл дамжуулж байгаа төгсгөлийн төхөөрөмжүүд мэдээллээ хоорондоо дамжуулахдаа алдааг дахин засварлах үйлдэл хийдгийг бид нар дээр үзсэн билээ. Үүний тулд TCP header мэдээлэл byte бүрийг шалгахаар хийгдэх бөгөөд үүний тулд төгсгөлийн төхөөрөмжүүд хоорондоо баталгаажуулах мэдээлэл солилцдог. Баталгаажуулах мэдээллийг вэб хэрэглэгч маань /4000/ багцаалж хэмжээд дутуу мэдээлэл байвал хариу илгээх ба үүнийг forward acknowledgement гэж нэрлэнэ. Үүнийг  доор зурганд харууллаа:

Харин доодох зурганд адил үйлдэл хийгдэж байгаа боловч серверээс ирж буй TCP segment дамжуулалтын явцад алдаа гарч паккет хаягджээ. Үүний хариуд хариуд вэб браузер 2000 дахь сегмент ирээгүй болохыг баталгаажуулалтын мэдээллээ ашиглан мэдээлэл бөгөөд вэб сервер өгөгдлийг 2000 дахь сегментээс эхлэн дамжуулах болно. Үүнийг нь өгөгдлийг дахин засварлах гэнэ.

Мөн вэб серверт дахин дамжуулалт хийгдэх хугацааг заасан байдаг бөгөөд энэ хугацаанд амжиж баталгаажуулалтын мэдээлэл вэб хэрэглэгчээс ирэхгүй бол вэб сервер мэдээллээ дахин эхнээс нь дамжуулж эхэлдэг билээ.

FLOW CONTROL /Урсгал хяналт/

Урсгал хяналт нь TCP -ээр зохицуулагддаг ба энэ процессийг windowing гэж нэрлэдэг. 2 төгслгөлийн төхөөрөмж хөөрөндөө холбогдож мэдээлэл солилцохдоо цонхны зайгаар хоорондоо харилцдаг бөгөөд харилцах цонх нь алдаа гартал буюу 65535 byte Хүртэл хоорондоо холбоо тогтоон ажиллаж байдаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: