Сонгомол эсээнүүд /Мишель дө Монтень/


Мишель дө Монтень index Эссе бичлэгийн төрлийг анхлан сэдэж өөрийн бичлэгийн хэв маягаа болгон зохиолоо туурвиж байсан ба түүхэнд  38 настайгаасаа эхлэн эссе бичиж эхэлсэн гэх бөгөөд 109 эссэ бичлэг нь 3 боть болон хэвлэгдэн гарч байжээ. Түүнээс хойш зуун зууныг өртөөлөн бидний энэ үед ирээд байгаа бөгөөд уншигч миний бие түүний бүтээлийг уншин сонирхсон нь хувь зохиолтой учрал байлаа.

Анхлан Монтень өөрийн бичлэгийн энэхүү төрлөө туршиц хэмээн нэрлэж байсан байна. Харин зуун дамжсаар эссе болон хувирчээ. Одоо үед манай их, дээд, дунд сургуулиудад эссе бичихийг заадаг. Дэлхийн бусад улс орнуудад ч эссэ бичихийг хүүхдүүдэд заан хэвшүүлж. Тив Дэлхийд нэртэй олон уралдаан тэмцээн зохиогддогийг бид бэлхнээ мэдэх билээ.

http://writersmn.blogspot.com/2013/11/blog-post_2.html
Энд түүний амьдралыг миний бичихээс илүү тод, ойлгомжтой бичсэн санагдав.

Тухайн цаг үед их хамаатай. Одоо цаг үед уншихад тохиромжтой биш байсан гэх тайлбартайгаар. Г. Аюурзаны орчуулан хэвлэсэн энэхүү номонд түүний бүх эссенүүд бичигдээгүй юм байна. Зэвсэг хуучирч болох л юм. Шинэ зэвсэг агссан ч, хуучин зэвсэг агссан ч түүнийг хэрэглэх хүн өөрчлөгддөггүй гэж ухаантнуудын хэлсэн үг надад их юм бодогдуулдаг. Хуучин цаг үед амьдарч байлаа гээд шинэ цаг үед амьдарч байсан хүнээс танин мэдэхүйн хүсэл. Амьдралыг харах, Алиалж хошигнох, Уй гашууд автах зэрэг мэдрэмжүүд адилхан л байсан. Тэгэхээр зарим талаараа би шинэ зүйлийг зохион бүтээгч гэж өөрийгөө өргөмжилж бусад хүмүүний хийсэн урьдах зүйлсийг ор тас хаяхыг тэнэглэл гэж үзнэ. Хэдий тийм боловч орчуулагч авхайн шилж сонгосон эссенүүд Монтений талаар хангалттай ойлголттой болох бололцоотой юмаа.
Хүн өөрийгөө танин мэднэ гэдэг гайхамшиг вэ? Монтень өөрийгөө таньсан гэдэг нь ойлгомжтой. Тэр юу хийхийг хүсдэг. Юу хийхийг хүсдэггүйгээ үнэхээр мэддэг байж. Тэсвэр тэвчээр. Юмны наана цаанийг ялгах. Зугаа цэнгэлд өөрийгөө ямар хэмжээгээр автах ёстой гээд. Өөрийгөө удирдах, ялах зэрэг зүйлсийг эзэмшжээ. Энэ бүхнийг эзэмших яасан их хэцүү билээ дээ. Хүн өөрийгөө дасгалжуулж өдөр бүр өмнөх өдрөөсөө сайжирсаар байвал. Өдөр бүр шинийг мэдсээр байвал. Өөрийнхөө жинхэнэ эзэн нь болох болно.
Монтень мөн түүх соёлын талаар ихээхэн мэдлэгтэй хүн юм. Илиада Одиссейг зохиогч Хомероос авахуулаад Македоны аугаа александр зэрэг агуу хүмүүсийн талаар их судалж тэднээс үлгэр жишээ авсан байх нь. Түүний номын санд бүр 1500 ном байсан гэнэлээ. Над шиг дундаж нэгэн бол 2000 ном уншаад түүний энд хүрэхгүй биз. Түүний эссенүүдийг уншиж байхад хаана ч сонсож дуулаагүй гайхалтай түүхүүд яасан олон байсан гэж санана. Надаас өмнө энэ Дэлхийд яасан ч олон ухаантай хүмүүс амьдардаг байгаав. Тэдний талаар монтень яасан их мэдлэгтэй байгаав. Бичиг үсэг хэрэглэгдэж эхлээд хэдхэн мянган жил болж байхад ийм их зүйл бичигдэн туурвигдсан юм чинь. Ирээдүйд ч хичнээн олон ухаант хүмүүс төрж. Аугаа түүхүүд. Ухаант үгсийг хэлж, бичин, хальсанд мөнхлөхийг бодоод бүр ч хэрэггүй боловуу.
Хүн түүхийн талаар их ойлголттой байж. Бусдын түүх намтарыг судлан. Тэдний мэргэн үгсийг өөртөө шингээж. Сайн үйлсийг нь үлгэж жишээ болгон. Саар зүйлсийг нь дахин давтахгүй байх ухаанд сурах хэрэгтэй санагдана. Гэсэн хэдий ч энэ их ухаантай хүмүүсийн хэлсэн онч үгсийг би өөртөө шингээж авах ёстой байтал. Эгээ л бусад хүмүүст л хэлж байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрөөд байдаг юм. Би чинь өөрийгөө яасан их тайвшруулдаг хүн бэ дээ. Уг нь надад хэлж байна гэдгийг нь ойлгох ёстой юм гэдгийг нь мэдээд байна шүү дээ. Хэрэгжүүлсэн нь бараг алга даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: