Психоанализ, Зүүд /З. Фрейд/


crews_1-092911_jpg_345x500_crop_q85XIX зууны сүүл үеийг хүмүүс Фреудизм, Марксизмийн эрин байсан гэж ярьдаг. Өөр хүний талаар тэгж их шагшиж магтаж байгаагүйг бодохоор тэр үедээ орчноос тасарсан байсан нөхдүүд нь эдгээр эрхмүүд байж. Маркс, Энгэльс коммунизмыг номолж суусан тэр үед хүмүүс эрх чөлөөг тэднээр төсөөлөн харж байсан бөгөөд Социализмийн дэглэм мандан бадрах үндсийг энэхүү хүмүүс суулгасан юм. Харин З. Фрейд хэмээх энэхүү эрхэм юугаараа тийм алдартай байснийг хүн бүр бараг мэдэх байх. Энэ маань мэдээж түүний нээж хөгжүүлсэн Психоанализ юм. Түүнчлэн түүний зүүдний тайлалууд, бэлгийн амьдралын талаархи судалгаа зэрэг нь маш их алдартай.

Психоанализ буюу сэтгэцийн эмнэл зүйг шинэ түвшинд гаргаж ирсэн энэхүү эрдэмтний намтрын талаар цухас дурдая. Түүний хувийн амьдрал нь ихээхэн сонирхолтойд тооцогддог гэж түүхчид ярьдаг юм билээ. Гайхалтай нь тэрээр нэгэн залуухан бүсгүйтэй сүй тавиад түүнтэйгээ хамт амьдрах хангалттай мөнгөтэй болохийн тулд арга буюу Докторын зэрэг хамгаалсан гэдэг. Улмаар докторын зэрэг хамгаалж, тогтсон ажилтай болтлоо гэрлэлтээ хойшлуусан ба энэ хугацаандаа хайртай бүсгүйгээ алдахгүйн тулд хэдэн зуун хайрийн шүлэг шидэлцэж гэмээн түүнийгээ өөрийн болгосон юм билээ. Хожим нь түүний хувийн намтарыг бүтээсэн Эрнест Жонес Фрейдийн илгээж байсан хайрийн захиануудыг нэхэн уншиж үзээд хайр дурлалын тухай Дэлхийн өвд бүртгэгдэхээр урлагын бүтээлүүд байна гэж магтаж байжээ. Мэдээж энэхүү хайрын захианууд нь түүнд мартагдашгүй нэр хүндийг авч ирээгүй боловч 6 хүүхдийн эцэг болгож бол дөнгөсөн байна

Түүнчлэн З. Фрейдийн амжилтыг К. Юнггүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Тэдний хамтдаа хийсэн туршилт судалгаа, шинжилгээнүүдийн ачаар сэтгэцийн олон олон төрөл зүйлийн эмгэгийг зарим талаара эмчилж илааршуулах тал дээр ихээхэн амжилт гаргасан байна. Миний уншсан номон дээр бол Фрейдийн Психоанализ, Зүүд, Сүпер его, Его зэрэг түүний эхэн үеийн судалгаа шинжилгээнүүдийн лекцүүдийг багтаасан байсан бөгөөд орчуулагч маань хэт хуучны үгс ашигласан байсан нь уншихад бага зэрэг төвөгтэй байсныг дурьдах хэрэгтэй боловуу. Мөн доор оруулах гэж буй тайлбар нь миний ойлгосны дагуу эмхлэн бичсэн байгааг анхаарах хэрэгтэй.

Психоанализ

З. Фрейдийн хэлснээр XIX зууны сүүл үе хүртэлх сэтгэцийн эмч нарын замнасан замаар замналгүй доктор Брейерийн анхлан нээн илрүүлсэн Ховсдох аргыг илүү дэлгэрүүлж, судлах, ажиллах ажиллагааг нь арай шинэ түвшинд авч ирсэн гэдгээ дэлгэсэн юм. Сэтгэл мэдрэлийн өвчин, улирлын чанартай галзуурал гэж чухам юу юм бэ? Брейер, Фрейд нарын судалгааны үндэс нь тухайн хүний ухамсарт үлдсэн цочрол, мэдрэлийн ядаргаа зэрэг нь сэтгэл мэдрэлийн өвчин үүсгэх үндсэн нөхцөлд тооцогддог байна. Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн галзуурлын үедээ юу хийж байгаагаа ч мэддэггүй бөгөөд хэсэг хугацааны дараа, сар, өдрийн дараа ч юмуу хэвийн сэтгэл санааны байдалтай эрүүл хүн болох юм. Улмаар ямар нэг дахилт, нөхцөл байдлын улмаас дахин галзуу солиотой үйлдлүүдийг хийж эхэлдэг бололтой. Хачирхалтай нь Брейер нэгэн залуухан эмэгтэйн өвчнийг бараг бүрэн эмчилжээ. Эмчилсэн жор нь ямар нэг эм, тархиний хагалгаа байсангүй. Гиптонез буюу ховдох аргын тусламжтайгаар тухайн өвчтөнөө унтуулсны дараа өөрт нь тохиолдсон зүйлийн талаар зүгээр л яриулсан байна. Тэр өвчтөн эмэгтэй нь гарны саажилттай, үе үе ухаан солиордог байсан бөгөөд өөрт нь хүнд цохилт өгсөн ямар нэг нөхцөл байдлын улмаас эдгээр өвчинд нэрвэгдсэн байсан гэдгийг Брейер тайлж чадсан байна. Өвчтөн маань өөрт нь тохиолдсон зүйлийг нарийн учир шалтгааныг тайлбарласан ярьсанаар тухайн өвчин эмчлэгдэж хэвийн болсон гэнэ.

Энэхүү эмчилгээг Фрейд дараахь байдлаар тайлбарласан байна. Хүний оюун ухаанд түргэдэлт зүйл байдаг аж. Энэхүү түрэгдэлт нь оюун ухааны хэвийн үйл ажиллагааг хангахийн тулд ухамсаргүйн талаас ирэх бодлуудыг шүүж, хэрэггүй зүйлсийг нь түрэн гаргаад буцаан бодолд оруулж эмхэлдэг зүйл бололтой. Фрейдийн хэлснээр хүн бүрийг ховсод оруулах нь хэцүү ажил. Тухайн өвчтөн худал хэлж болох учраас эмчилгээ ямар ч үр дүнд хүрэхгүй байх магадлал их байдаг гэдгийг дурьдсан байдаг бөгөөд энэ маань юу гэж байгаа гэхээр сэтгэцийн өвчин үүсгэгч нь өөрийгөө хамгаалах гэж оролддог бололтой. Ийн ховсдож эмчлэх аргыг Фрейд улам боловсронгуй болгосон байна. Түүнчлэн Фрейдийн хэлснээр хүний тархинд ухамсартай, ухамсаргүй гэх оюун ухаан оршдог аж. Ухамсартай оюун ухаан нь бидний нинжин сэтгэл, хайр сэтгэл, хүн чанар гэх мэт буюу гадаад ертөнцтэй харилцах хэсэг гэж ойлговол зохино. Харин ухамсаргүй нь дотоод хүчин зүйл амьсгалах, сэргээн санах зэрэг үйл ажиллагаанд ашиглагдаж байж болох талтай гэнэ.

Зүүд

Хүүхдийн зүүдийг тайлахад амархан зарим талаараа их энгийн байдаг байна. Ер нь зүүд гэдэг зүйл зургаа дахь мэдрэхүйтэй холбоотой буюу ардын үгээр бол ирээдүйг зөгнөх зөгнөл байж болохуу? Ирээдүйд юу болох, хэрхэн амьдрах талаараа зүүдэндээ харсан хүмүүс маш олон байдаг. Зүүд үнэхээр зөгнөлүү? Хүсэлүү?

З. Фрейд зүүдийг дараахь байдлаар тайлбарлаж байна. Зүүд гэдэг нь өөрт хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн өмнөх өдрийн үйл явдлын тухай ихэнхидээ өрнөдөг байна. Хүүхдийн зүүд л гэхэд хүү нь эцэгтэйгээ хамт загасанд явмаар байсан боловч аав нь дараа өдөр явья гэж хойшлуулсан тэр явдлаас болж тэрхүү хүүхэд биелэгдээгүй хүслээ шөнө нь үнэхээр загасанд явж буй мэт зүүдлэдэг гэсэн үндсэн дүгнэлтийг гаргаж байна. Энэ маань хүүхдийн зүүд бол мөрөөдлийн биелэл юм гэж тайлбарлаж болохоор аж. Зүүд хэрвээ өчигдөр болсон өөрт хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн тэрхүү л бодлуудаас үүсч байгаа юм бол зүүд зүүдлэх гэдэг өөрөө ямар хэрэгтэй билээ гэсэн бодолд хүргэх нь гарцаагүй. Фрейдийн хэлснээр зүүд бол нойрыг уртасгах арга хэмжээ авдаг оюун ухааны ухаант үйлдэл юм гэж тайлбарлажээ. Үнэхээр ч унтаж байгаад ам цангах үед ус уугаад сайхан амны цангаа тайлагдаж байгаа юм шиг санагддаг юм билээ. Харин гэнэт сэрээд юу ч уугаагүй гэдгээ ойлгоод цочсон шүү. Мөн гадны дуу чимээ, хүйтэн, халуун зэргийг зүүдний оюун ухаан зүүдээ илүү удаан үргэлжлүүлэхийн тулд зүүдний аль нэг үйл явдалд хувиргаж өгдөг байна.

Фрейд эмчийн зүүдний тайлалууд нь ихээхэн сонирхол татаж байсныг энд нэрлэх хэрэгтэй. Зүүдэнд өрнөх үйл явдлууд ямар нэг хүн, өөр хүн, өөр дүр зураг, өөр нэрээр илрэн гардаг бөгөөд тэднийг тайлах ажил нь нилээд ухаан шаардсан зүйл байдаг бололтой. Жишээ нь Фрейд эмч хуучны танилуудтайгаа эхнэрийн хамт ширээ тойрон хооллож байж. Тэгсэн эхнэр нь түүнд санаа тавихгүй өөр бусдад анхаарал тавиад байсан болохоор Фрейд эмч нилээд гомдолтой үлдсэн байна. Үүнийгээ тэрээр зүүдлэхдээ Нэгэн бүсгүйтэй хамт сандал дээр сууж байх юм гэнэ. Тэр бүсгүйд уг нь Фрейд гуай ямар ч талгүй байтал тэр хоёр нийлэх талаар ярин сууж байх юм гэнэ. Хамт сууж буй танил бүсгүй нь та ямар сайхан нүдтэй билээ. Үргэлж ийм сайхан нүдтэй байснуу гэж асуусан гэнэ. Нарийн логикоор бодвол эдгээр зүйлсийг яаж ч тайлж болох боловч. Энэ бол түүний авсан жирийн нэгэн жишээ гэдгийг ойлгох хэрэгтэй.

Зүүд яагаад З. Фрейд эмчийн сонирхлыг тэгж их татаж байсан тухайд бол. Ямар нэг сэтгэцийн эмгэг зүүдэнд хүртэл илэрч байдаг байна. Тэр нь ихэнхдээ далд утгатай нуугдсан байх бөгөөд түүнийг задлан шинжилж ухан ойлгож авсанаар сэтгэцийн эмгэгийг эмчлэх боломжтой хэмээн үзэж байжээ. Харин ирээдүйн зөгнөл, зургаа дахь мэдрэхүйн хувьд бол ямар ч үгүйсгэсэн зүйл байсангүй бас тайлбар, нотолгоо байгаагүй болно.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: