Фауст /Гёте/


1338973062_faust-i.v.gete.1    Германы их жүжгийн зохиолч Гёте, Германы Доктор Фаустын домогоос сэдэвлэсэн эмгэнэлт жүжгийн зохиолоо 20 гаруйхан наснаасаа бичиж эхэлсэн гэдэг.    Гэсэн хэдий ч зохиолоо 60 гаруй жил бичиж дуусгажээ.

Зохиолд Фауст гэх алдартай эмч өтөл насандаа гэрийн мухар сахин суух ба нэгэн удаа гадаа салхилж яваад нэг нохойтой тааралдаж гэртээ тэжээх санаа төрж гэнэ. Гэртээ авчиртал тэр нь нохойн дүрд хувилсан чөтгөр байсныг удалгүй мэдэж, түүнтэй яриа өрнүүлэн улмаар гэрээ байгуулдаг. Тэдний хооронд байгуулсан гэрээ ёсоор Фаустыг амьд байгаа үед нь сайхан бүхнийг үзүүлээд, үхэх үед нь сүнсийг нь харин чөтгөр өөрийн болгох ажээ…

Зохиол ерөнхийдөө 2 хэсгээс бүрдэж байгаа юм шиг санагдсан. 1-р хэсэгт Фауст нэгэн эмэгтэйд дурлаад чөтгөртэй нийлэн бүсгүйгээ янз бүрийн арга хэрэглэсээр өөрийн болгох боловч, дараа нь түүнийгээ орхин одох бөгөөд бүсгүйд эмэгнэлтэй хувь тавилан тохиодог. Хайртай эмэгтэй нь Фаустaac хүүхэдтэй болсон байсан ба зовж шаналан, түүнээс болж эхийгээ хүртэл хөнөөчихдөг байна … Зовж шаналсан охин жирэмсэн, дээрээс нь шоронд хоригдож байхад Фауст хүрч ирэх боловч нэгэнт оройтсон байдаг. Хайртай эмэгтэй нь нас барсны дараа харин Фауст нэг их удаан гунигласангүй цаашдын аялалдаа гарч явах болно. Үүнийг бодохоор Фауст гэж арилсан дотортой амьтан гэмээр. Магадгүй залуу эмч байх үедээ тахал гарсан газраар ажиллаж уй гүниг гээчийг нүдээрээ их үзсэн хүн учраас хатуу сэтгэлтэй ч байж болох. Гэхдээ л тэр хөөрхий эмэгтэйг насан туршийн хайраа гэж хэлж байсан боловч орхиолд л оддог.

2-р хэсэгт Фауст, домогт гардаг Одиссейн баатрууд, охин тэнгэрүүд гэх туульсын дүрүүдтэй тааран явсаар дайн тулаанд хүртэл оролцдог. Уг нь аз жаргалыг мэдрэхээр явсан боловч зовлон зүдгүүрийг амсаж даван туулсаар эрлийн хязгаартаа хүрэхд үед түүний нүд сохордог… Фаустын үхэх цаг ойртож насан эцэслэх үед нь чөтгөр түүний сүнсийг авахыг оролдоод авч чаддаггүй, яагаад ч юм түүнийг бурхан өршөөж диваажин уруу түүний сүнс яван одсоноор зохиол төгсдөг байна. Миний хувьд Фаустыг яагаад гэрээнийхээ дагуу чөтгөр авч чадаагүй нь их сонирхол татсан. Урьд нь хийсэн гэм нүгэл сайн үйлээр нөхөгдөж уучлагдаж болдог гэсэн санааг илэрхийлсэн боловуу. Энэхүү зохиол их олон хүнд амьдралын тухай их юм бодогдуулсан гэдэг юм билээ. Та ч бас уншаад үзээрэй

One Response to Фауст /Гёте/

  1. iamjelenator says:

    баярлалаа гоё мэдээлэл болсон байна

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: