Миний тэмцэл /А. Гитлер/


HitlerЮуны өмнө энэ номыг сонирхож унших болсон шалтгаан нь энэхүү ном их олон хүмүүст нилээд өндөр сэтгэгдэл үлдээж байсан гэдгийг сонсож байсныг дурьдах хэрэгтэй биз. 1990 онд Социализм нуран унаснаас хойш даруй 10 жилийн дараа буюу 2000 онд Монгол хэл дээр бидний хүртээл болсон билээ.

Ер нь яагаад энэ хүн бүх Дэлхийг дарь, бөмбөгийн утаанд дунд булж  5 сая гаруй еврейчүүдийг зүгээр л алж, Дэлхийн 70 гаруй сая хүнийг үхэл рүү хөтөлсөн үйл хийчихэв? Энэ ч маш ээдрээтэй асуудал даа.  Одоо үед ч гэсэн дайн тулаангүй амар амргалан өдөр гэж хаана ч байхгүй. Дэлхийн өнцөг булан бүрт аль нэг газар дайн болж байдаг. Хүмүүс орон гэргүй болж өнчирч хоцордог. Харамсалтай боловч энэ үнэн. Энэ үнэнийг яах ч аргагүй. Дэлхий даяар зэвсэглэлээр хөөцөлдөж энх тайван байдлыг тогтоохыг зорьж байна. Гэхдээ өдрөөс өдөрт хөгжсөөр байгаа энэ зэвсэг хэрэгслээрээ хэзээ ч энх амгалан байдал авчрахгүй гэдэг нь нэгэнт тодорхой. Угаасаа түүх өөрөө энэ бүхнийг гэрчилнэ. Үнэндээ энэ бүхэн хэн нэгэн дорой буурайг дээрэлхэх төдий хэрэглүүр л болж хувирна өөр юу ч биш. Гитлер ч мөн адил Дэлхийг эзлэж дорой нэгнийг боолчлох санаатай байсан. Гэхдээ энэ санаа нь бүр Дэлхийн дайнаас өмнө бүрэлдэж байж гэдгийг номыг уншаад ойлгох болно. Continue reading Миний тэмцэл /А. Гитлер/