Дэлхийн сонгодог өгүүллэгүүд


3_11192

Хуудасны тоо: 204

“Энэ номонд Антон Павлович Чехов “Тагтан давхартай байшин”, “Хайрын тухай”, Борхес Хорхе “Фунес, ой санамжийн гайхамшиг”, Эдгар Аллан По “Береника”, О’ Генри “Шидтэнүүд”, Эрнест Хемингуэй “Бороонд норсон муур”, Хулио Кортасар “Парижид суугаа нэгэн хатагтайд илгээх захидал”, Жек Лондон “Тэсээрэй”, Артур Конан Дойл “Цоохор тууз”, Жером Дейвид Сэлинжер “Болхи-Савар”, Иван Бунин “Сан-Францискогийн ноён” гэсэн дэлхийн сонгодог зохиолууд багтсан байна.”

Энэ номонд орсон Жек Лондоны “Тэсээрэй” өгүүллэг үнэхээр сонирхол татсан. Үргэлжлүүлэн дараагийн удаа Жек Лондоны зохиолыг авч уншихыг хүссэн шүү. Ойрын үед “Цагаан Соёот”-ыг уншиж үзэх бодолтой. “Тэсээрэй” өгүүллэг дээрхи үйл явдлыг яг л нүдээрээ үзэж буй мэт сэтгэгдэл төрсөн. Мөн дээр нь хөгжилтэй.

Түүнчлэн А. Чеховын “Хайрын тухай” өгүүллэг хэн бүхний сонирхлыг татах боловуу. Би лав хувьдаа хайр гэдэг үнэхээр л нууцлаг зүйл юм байна гэдэг түүний дүгнэлттэй санал нийлдэг.

Мэдээж хэрэг Хорхе Борхес, Эрнест Хэмингуэй, О. Генри нарын өгүүллэгүүд гайхалтай байдаг. Уншууштай сайн ном санагдлаа.

2 Responses to Дэлхийн сонгодог өгүүллэгүүд

  1. Orgio Orgio says:

    shuud tataad unshihaar bhgui ymuu

    Like

  2. Рё says:

    Энэ удаад товчхон бичсэн хэдий ч дахин ном унших сэдлийг сэргээчихэв. Эдгар Аллан По-г илүү мэдмээр санагдах юм. Аннабэл, Алтан цохоос илүүг…

    А.Чехонте-хайрын тухай өгүүллэгүүдийг нь уншаагүй ч богино өгүүллэгүүд их хоржоонтой, хүн бүрт их бага хэмжээгээр байдаг даажигнуур, хэнэггүй, хулчигар мөн өрөвч гээд зан араншингууд мөн эдгээр нь хүмүүний амьдралыг сүлэн байдаг ч бид анзаардаггүй, эсвэл дадал хэмээн аль хэдий нь мартагнаж орхисон үйлээс их өвөрмөц наргиантай эсэргээр гунигтай ёгөөдсөн байдлаар харуулах нь бишрэл төрүүлэх юм.

    Онцгой авангард, хийсвэрлэл зүүдний талаар гээд л хүний ертөнцийн хягаарыг давсан өгүүллэг ном бичинэ гэдэг зохиолчоос мэдээж ихээхэн ур шардаана байх. Гэвч энгийнээс онцгойг харах, түүнийгээ хором уудамгүйгээр өгүүлнэ гэдэг түүнээс ч их ур бас ухаан шаарддаг гэж би боддог. А.Чехов миний хувьд сүүлийн бүлэгт багтах эрхэм юм.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: