Танихгүй эмэгтэйн захидал /Стефан Цвейг/


Letter from nobodyТанихгүй эмэгтэйн захидал хэмээх Л. Содовын орос хэлнээс орчуулсан хувилбарыг уншиж үзсэн сэтгэгдлээ бичиж байна.

Ном маань дотроо Танихгүй эмэгтэйн захидал, Гэрээр хүмүүжүүлэгч, Улангаслал /Амок/ ба Сэтгэл донсолгосон нууц гэсэн 4 жижиг өгүүллэгүүдийг багтаажээ.

“Танихгүй эмэгтэйн захидал”

20-р зууны эхэн үед амьдарч байсан зохиолч С. Цвейгт нэгэн үл таних эмэгтэйгээс захиа ирснийг зохиолч маань өөрийн бүтээл болгон туурвисан гэдэг. С. Цвейг 1881 онд төрсөн бөгөөд түүний бага нас нь үүлгүй тэнгэр шиг өнгөрсөн гэдэг. Үүнийхээ ачаар тэрээр зохиол бүтээл бүрээ нигүүлсэнгүйн үзлээр туурвиж байсан гэж үздэг.

Танихгүй эмэгтэйн захидал хэмээх богино өгүүллэгт нэгэн бяцхан охин хөрш айлийн язгууртан залууд дурлаж өөрийн амьдралын турш түүнийг алсаас хэрхэн хайрлаж байснаа нас нөгчихийнхөө өмнө захидал болгон илгээсэн тухай гардаг. Түүний захидалд хөөрхийлөлтэй эмэгтэйн амьдрал хийгээд хайр дурлал нь зөвхөн түүнд зориулагдсан болохийг, амьдрал ямар хатуу зовлон зүдгүүрээр дүүрэн байдгийг харуулжээ.

Надад энэ өгүүллэг эмэгтэй хүний үнэнч сэтгэл, тэсвэр тэвчээр болоод найдвар эцсийн мөч хүртэл хэзээ ч тасардаггүйг ойлгуулсан бөгөөд үнэхээр сэтгэл хөдөлгөм уран сайхны сэтгэмжтэй байдал нь их таалагдсан. Зохиолоо уншиж дууссаны дараа надад ийм зүйл битгий тохиолдоосой, хэн бүхэн энэхүү хөөрхийлөлтэй эмэгтэй шиг амьдралаа ингэж эмгэнэлтэй үрээсэй гэж санагдаж билээ.

“Гэрээр хүмүүжүүлэгч”

Хүүхэд нас амьдралын таних мэдэх сониуч хүслээр дүүрэн байдаг. Гэрээр хүмүүжүүлэгч гэдэг энэхүү зохиолд томчуудын үйл амьдралын үйлдлүүд хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар бичсэн ба зохиолд гарах хүүхдүүд өөрсдийн гэрийн багшийн амьдралаас хэрхэн бусдыг хайрлах ухаанд суралцаж басхүү хэрсүүжсэн болохыг харуулдаг.

“Улангаслал” Амок

Амок гэдэг нь африкийн халуун орны нэгэн төрлийн ховор өвчнүүдийн нэг юм. Амок туссан хүн галзуурч гүйдэг бөгөөд замдаа тааралдсан хүн бүрт аюул тарьдаг галзуугийн төрлийн нэгэн өвчин бололтой.

Зохиолийн эхэнд нэгэн залуу Африк тивээс хөлөг онгоцоор аялаж буй талаар гардаг бөгөөд усан онгоцоор аялж буй хугацаандаа нэгэн эмчтэй тааралдаж түүний түүхийг сонссоноор эхэлдэг. Зохиолд нэгэн эмэгтэй үр хөндүүлэхээр уг эмч дээр ирэх ба эмчийн нэгэн болчимгүй үйлдлээс болж эмэгтэй түүнээс зугтан дайжих болно. Эмэгтэйн хөндүүлэх гэж буй хүүхэд нь түүний нөхрийнх биш бөгөөд үүнээс болж адармаатай зүйлс ар араасаа гарч эхлэнэ. Эцэст нь эмэгтэй буруу хүнээр үр хөндүүлэх бөгөөд энэ нь амжилтгүй болдог. Эмэгтэйг аврахын тулд эмч хол газраас түүний амьдардаг хотод ирээд, түүнийг аврахын төлөө эцсээ хүртэл тэмцсэн болохыг харуулдаг. Эцэст нь тэр түүнийг аварч чадаагүй боловч түүний нэг хүслийг биелүүлэхээр болжээ. Энэ нь түүний нууцыг хэнд ч хэлж болохгүй шүү гэсэн хүсэл юм. Эмч түүний хүслийг биелүүлэхээр амлалт өгсөн бөгөөд үүнийхээ төлөө өөрийн амь амьдралыг зориулахаар хөлөг онгоц дээр байгаа нь энэ юм. Нас барсан эмэгтэйн шарил ч мөн усан онгоцон дээр байгаа учраас эмч хөлөг онгоц дээр байгаа билээ. Тэр түүний нууцыг хадгалах болно…

One Response to Танихгүй эмэгтэйн захидал /Стефан Цвейг/

  1. batzaya says:

    sain uuu.bi ene zohioliigch unshsan.mongol kinog ni ch uzsen.niit zaluuchuuddaa handaj helehed taniig chimeegui hairlaj,zovhon tanii tanii toloo amidarch baigaa huniig anzaarch olj haraasai gej bodoj baina.saikhan hair baidag oldvol aldaj bolohgui shuu zaluusaa.bayarlalaa.goy blog bn

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: