Миний тэмцэл /А. Гитлер/


HitlerЮуны өмнө энэ номыг сонирхож унших болсон шалтгаан нь энэхүү ном их олон хүмүүст нилээд өндөр сэтгэгдэл үлдээж байсан гэдгийг сонсож байсныг дурьдах хэрэгтэй биз. 1990 онд Социализм нуран унаснаас хойш даруй 10 жилийн дараа буюу 2000 онд Монгол хэл дээр бидний хүртээл болсон билээ.

Ер нь яагаад энэ хүн бүх Дэлхийг дарь, бөмбөгийн утаанд дунд булж  5 сая гаруй еврейчүүдийг зүгээр л алж, Дэлхийн 70 гаруй сая хүнийг үхэл рүү хөтөлсөн үйл хийчихэв? Энэ ч маш ээдрээтэй асуудал даа.  Одоо үед ч гэсэн дайн тулаангүй амар амргалан өдөр гэж хаана ч байхгүй. Дэлхийн өнцөг булан бүрт аль нэг газар дайн болж байдаг. Хүмүүс орон гэргүй болж өнчирч хоцордог. Харамсалтай боловч энэ үнэн. Энэ үнэнийг яах ч аргагүй. Дэлхий даяар зэвсэглэлээр хөөцөлдөж энх тайван байдлыг тогтоохыг зорьж байна. Гэхдээ өдрөөс өдөрт хөгжсөөр байгаа энэ зэвсэг хэрэгслээрээ хэзээ ч энх амгалан байдал авчрахгүй гэдэг нь нэгэнт тодорхой. Угаасаа түүх өөрөө энэ бүхнийг гэрчилнэ. Үнэндээ энэ бүхэн хэн нэгэн дорой буурайг дээрэлхэх төдий хэрэглүүр л болж хувирна өөр юу ч биш. Гитлер ч мөн адил Дэлхийг эзлэж дорой нэгнийг боолчлох санаатай байсан. Гэхдээ энэ санаа нь бүр Дэлхийн дайнаас өмнө бүрэлдэж байж гэдгийг номыг уншаад ойлгох болно. Уг нь Гитлер Австрид нэгэн түшмэлийн гэр бүлд төрсөн юм. Тэрний эцэг нь түүнийг багаас нь түшмэл болгохоор нэгэнт шийдсэн байж. Гэхдээ Гитлер хэзээ ч түшмэл болохийг хүсдэггүй байсан бөгөөд дунд сургуульд байхийн түүх, зургын хичээлээс өөр зүйл сонирхдоггүй. Үүнээсээ болоод сургуулиасаа хөөгдчихөж л дээ. Эцэг нь эрт өөд болж. Үүнээс нь болоод тэд санхүүгийн хямралд орсоноос болж эхийнх бие муудсан хөөрхий Гитлер мөнгө олохоор гэрээсээ явж. Энд тэнд хар бор ажил их хийхийн сацуугаар зураач болу амар жимэр амьдрахыг санаархсан боловч санаснаар нь болж өгөөгүй бөгөөд зураач болох агуу авьяас алга гээд сургуулид аваагүйн байх. Нэгэнт зураач болж чадахгүйгээс хойш Австриас явж Германы Мюнхенд очоод уран барилгачин болохийг мөрөөдөж л дээ. Даанч болсонгүй. Гэхдээ нэг авууштайн Гитлер их ном уншдаг байсан байна шүү. Идэх хоолоо залгуулахийн хажуугаар янз бүрийн ном уншихад л амьдралаа зориулдаг. Хэдий хар ажлын цалин амьдралд нь хүрэлцээтэй биш байсан боловч хоолоо хасаад ч болтугай уншихаас татгалздаггүй байсан бололтойдог. Их уншиж, ихийг мэдэхийн хэрээр улс орны байдлыг нилээд сонирхдог бас шүүмжлэх дуртай нэгэн төлөвшиж байсан бөгөөд Австрид байхдаа улсын их хурлын чуулганд нь сонирхож суучихдаг догь эр байж шүү. Мюнхенд ирээд уран барилгачин болохоор шамдаж байтал Дэлхийн 1 дайн эхэлж дайнд татагдаж 4 жилийн турш байлдаж явсан бөгөөд 1918 онд дайн дуусахын өмнө хорт хийнд хордож хараагүй болох шахсан гэнэ. Гэхдээ эдгэсэн бөгөөд эргэж цэргийн ангидаа нийлэхээс нь өмнө Дэлхийн нэгдүгээр дайн дуусчээ. Дэлхийн нэгдүгээр дайнд Герман цэргийн хүчээр эзлэгдэж биш ард нь хүн ард нь өлсөглөнд автагдаж дайн үргэлжлүүлээ чадваргүй болсоноос болж ялагдсан учраас энэ ялагдал түүнд маш хүнд туссан бөгөөд бүх бурууг засгийн газарт чихэж. Өөрөө нам байгуулж улс орноо өөрчилхөөр зам шулуудсан ажээ. Гитлер цэргээс халагдаад тагнуул, мэдээллэгчээр хэсэг ажлаад үндэсний социалист ажилчдын нам буюу нацист намд элсэн орж намынхаа нэр хүндийг нилээдгүй өргөж чадсан ба түүний бодлоор тэр өөрийн намыг л улсын удирдлагад гаргаж чадвал Герман улсыг аварна гэж ба Нацист нам нь Германд их хурдан хугацаанд нэрд гарсан бөгөөд төрийн эргэлт хийх гэж оролдсоноос болж 3 жил шоронд хоригдохдоо уг номоо гаргаж байжээ.

Гитлер үндсэрхэг үзэлтэн байсан аж. Гэхдээ үндсэрхэг үзэл ард түмний дунд байх ёстой үзэл шүү. Казакуудыг хар л даа казак үндэстнээс өөр хүнтэй гэрлэхгүй шүү дээ. Гитлер ч гэсэн номондоо бичихдээ цус холилдох асуудлыг хориглох нь зүйтэй гэдгийг бичсэн. Мөн Дэлхийн улсуудын өнөөгийн байдлыг эртнээс зөгнөж байсан нь гайхширал төрүүлсэн шүү. Юу вэ гэхээр европи, америк улсууд бол одоо бараг нэг үндэстэн гэхэд хэцүү ш дээ. Манайд хичнээн гадаад хүн байгааг Улаанбаатар хотын төвөөр яваад харахад бол мэдэрнэ. Яахав байж л байг. Гэхдээ энэ хэцүү нэртэй өвчин тахал чинь Монголд үүсчихсэн билүү? Бас бодууштай. Гитлер уг нь энэнээс салгая гэж бичсэн байна лээ. Гэхдээ хүчирхийлэлгүйгээр хийчихсэн бол дээр байхсан. Хуулиар зохицуулаад ч юмуу.  Үүнээс гадна бүх нийтийн биеийн тамир, эрүүл чийрэг байлгах тал дээр анхаарал хандуулна гэсэн байсан. Германд тэр үед сургуулиудад биеийн тамирын хичээл долоо хоногт нэг л удаа ордог нь буруу гэдэг түүний үг нь манайтай төстэй ч юм шиг. Эрүүл чийрэг байхгүй бол хөдөлгөөний дутагдалд ороод манайд 30 гарсан хүмүүс бүгд л том гүзээ. 20 настай залуусын ихэнхи нь хувцасны гол царайлж байна ш дээ. Үнэн ш дээ. Биеийн тамирийг бүх нийтийн хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй.

Гитлер Германы бат хөрсийг байгуулахийн тулд дайн хийнэ гэдгээ ч бичсэн. Гэхдээ яагаад Герман хүмүүс түүний байгуулсан улсын төлөө эцсээ хүртэл дайтаж хохирол амсах болов? Юунд энэ хоосон үгст итгэв? Миний бодлоор Дэлхийн 1-р дайнд Герман ялагдсан нь гол шалтгаан байсан. Германчууд фронтын шугамууд бүгд дайсны нутаг дэвсгэр дээр байрлаж байсан бөгөөд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан нь угаасаа буруу байсан гэдгийг тэр үеийн бүх цэргийн хүмүүс үзэж байсан. Үүнээс гадна дайны нөхөн төлбөр гэж маш их хэмжээний өрийг Германд тохсон. Энэ өрийг төлөх гэж Германчууд өлсөж байж. Эрт орой хэзээ нэгэн цагт бослого дайн гарах нь гарцаагүй байсан гэхдээ Дэлхийн 2 дайн бол арай дэндсэн асуудал байсан юм. Гитлерийн бодлоор дайн нь цэвэрлэгээ явуулах зорилгоор хийгдэх бөгөөд хамгийн эхэнд Еврейчүүдийг арчих хэрэгтэй гэж үзсэн. Энэ ч угаасаа цаанаа бодлоготой байсан. Тэр үед нь хамаг банкны эзэн, хөрөнгөтэй хүмүүс нь еврейчүүд байсан. Герман бараг хүн бүр Еврейчүүдэд өртэй байсан юм шүү. Үүнийг нь Гитлер чадварлаг ашиглаж тэд нарын эсрэг ард түмнээ турхирсан. Мөн баян Еврейчүүдийг дээрэмдэж байж л Германыг хөл дээр нь босгож дайн хийж чадахаар байсан юм. Үүнээс гадна Дэлхийн 1 дайныг эхлүүлэх нь Германы хэт хүн амын хөгжлөөс бас шалтгаалсан талтай. Герман улс тийм их талбай байхгүй өдрөөс өдөрт хүн аман өсөн нэмэгдэж газар нутгийн шаардлага гарч байсан. Энэ янзаараа удаан үргэлжилвэл өлгөсөн болно. Тийм ч учраас Герман нэгдүгээр дайныг газар нутаг олох сонирхолтойгоор л хийсэн. Гэхдээ ялагдсан байсан жижиг газрынхаа хэсгээс хүртэл салсан. Үүнээс нь улбаалаад газар нутаг олох санаархал байх нь гарцаагүй. Одоо ч гэсэн Дэлхийн хүн ам 7 тэрбумд хүрч байна. Надад лав 10 тэрбум хүрвэл яах нь эргэлзээтэй санагддаг. Тийм учраас л дайн болдог юм боловуу гэж би боддог юм. Тэгээд ч сүүлийн зуунд гарч байгаа энэ их олон тооны шинэ өвчин чинь цаанаа явуулгатай юм бишүү? Гитлер ч Дэлхийн хүн ам их хэмжээгээр өсөх учраас өөрийн гэсэн маш том газар нутаг эзлэн авч. Сайн устгаж аваад Эзэнт гүрнээ байгуулан 1000 1000 жил энх тунх амар амгалан амьдрал руу хөтлөнө гэж мөрөөдөж байсан ба  их дайн тулааны нүглээ галд шатааж хаяаад залуу үеийнхэнд хэлэлгүй тас нууж мартуулж болно гэж үзсэн аж. Үнэхээр Дэлхийг эзэлсэн бол тэр чадах л байсан байх. Яагаад гэвэл манайхан Социализмын үед яаж нууж чадлаа даа…

Номыг уншиж байхад миний сонссон нөгөө галзуу Гитлер яргачин чинь бас ч гэж сэтгэхүй сайтай нөхөр байж шүү гэж бодогдож байлаа. Гэхдээ тэрний хийсэн бусармаг үйлдлүүдийг сайрхаж магтах гэсэнгүй. Юу ч сонсож юу ч уншсан авахийг нь авч хаяхийг нь хогийн сав руу чулуудах хэрэгтэй шүү дээ. Уг нь хэрэгтэй бас бодууштай зүйл их л бичээтэй харагдана лээ. Юм гэдэг ч бас сонин шүү. Тийм олон хүний амьдралаар тоглоод өнгөрсөн түүх дахиж битгий давтагдаасай билээ.

3 Responses to Миний тэмцэл /А. Гитлер/

  1. Эрдэмчимэг says:

    Нацагийн номын санд байна лээ би уншиж байна

    Like

  2. puujee says:

    гитлерийн миний тэмцэл номыг олж уншмаар байна туслаач 99074206

    Like

  3. taisun says:

    bid bugdiin ihenh n gitleriig aluurchin gej boddog bi ch gesen gevch hund sain muu 2 tal baidag ene huniig zovhon muu talaar n haraad baival ene bol ih tom aldaa yum gitler bol hun ter hund busdiig hairlah setgel baisan ch baij bolno

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: