Очир огтлогч /Гэвш Майкл Роач/


ochir ogtlogchБуддын хоосон чанар. Энэ номонд Бурхан буддагийн хоосон чанарын талаар айлдварууд тайлбар зүүлттэйгээр оруулсан байдаг. Эдгээр сургаалиудыг зохиолч амьдралдаа хэрхэн нийцүүлж ашиглан талаар гарах болно.

“Од эрхэс, бүрэлзэхүй, зул хийгээд
Хоосон илбэ, шүүдэр, усны цөврүү ба
Оргүй зүү, гилбэлгээн хийгээд үүлс мэт Хамаг хуран үүдэгсдийг тэр мэт үзэгтүн”

Бурханы шашин ба мөнгө. Энэхүү номыг бичсэн Гэвш Майкл Роач нь хуврага хүн боловч Бизнесмен, Лам хүн хоёрыг хослуулан хэрхэн амжилтанд хүрсэн тухайгаа уншигч бидэнтэй харамгүй хуваалцсаныг Пүрэвдоржийн Хурц гуайн орчуулгаар уншиж билээ. Зохиолч маань маргад эрдэнийн бизнесээ хэрхэн эхлэж, байгууллагаа хэрхэн Дэлхийн түвшинд хүргэхэд гар бие оролцож байснаа энэхүү зохиолдоо бисэн бөгөөд гол санаа нь аз жаргалд хэрхэн хүрэхийг өөрийн туршлагаар харуулахыг зорьжээ. Андын интернэшнл хэмээх компанийг үүсгэн байгуулагч нарын нэг энэ даруухан хуврага бидэнтэй чин сэтгэлийн халуун яриа өрнүүлсэнээр барахгүй үнэнч туслах маань байхад бэлэн гэдгээ ч мөн адил илэрхийлээд амжсан.  Очир огтлогч хэмээх энэ нэр нь Буддистуудын эвдрэшгүйг бэлэгддэг нэр ба Очирыг хэрхэн огтолж сурахыг ч мөн зааж өгч байгаагаараа илүү онцлог бүтээл болж. Уг номоос миний хувьд мөнгөнд хэт толгойгоо мэдүүлэхгүй байх, Ажлаа үнэнч шударгаар залж явуулахын ашиг. Нийгэмшилийн утга учир бусдыг хүндлэх, хүнлэг байх чанаруудын талаар уншиж байснаа дурдах нь зүйтэй байх. Буддын хоосон чанарын сургаалыг амьдралд хэрэгжүүлж бодитой амжилтанд хүрсэн энэ хүний зохиолыг Монгол орчуулгатайгаар уншсандаа би их талархаж явдаг.

Ширли

… Би анхныхаа ажлыг хийхээр “Андин”-д орж ирэхдээ Ширлийн дотор яваад орчих шиг болж билээ. Тэр үед компанид түүнээс өөр ажилчин байгаагүй болохоор тэр биз. Би найман жил жижигхэн хийддээ лам багшийнхаа хамт зөвхөн судалгаа, бясалгалдаа хамаг анхаарлаа төвлөрүүлсэн учир өглөө бүр автобусаар хоёр цаг яваад ирэхэд Нью-Иорк хотын чимээ шуугиан, үнэр танарт бөөлжис цутгадаг байсан ч өдөржин Ширлиг харахаар бүх юм тэнцвэртэй болдог байлаа. Ширли бол чийрэг чанга биетэй, бардам зантай, хар үстэй, өрөө дүүрэн инээмсэглэлтэй ямайк бүсгүй байсан. Аризонад өссөн би урьд нь ямайк хүн хараагүй байсан бөгөөд тэр чигээрээ амьд нарны гэрэл болсон энэ эмэгтэй англи хэмнэлтэй сайхан дуу аялан коридороор нааш цааш алхалж байгааг харахаар дотор нь орчих шиг санагддаг байсан юм. Ширли болон түүний нөхөр Тед хоёр тэр дорхноо л манай гэр бүл мэт болсон. Компани маан жил бүр 100 сая гаруй долларын борлуулалт хийдэг болтлоо орлого нь жил бүр хоёр гурав дахин нэмэгдэж байх тэр үед бид компаний эзэд Офер, Аяа хоёртой жаргал зовлонгоо хуваалцаж явлаа. Дараа нь Ширли бид хоёр компанийн хоёр том хэлтсийг удирдсан. би очирын хэлтсийг, тэр хуваарилалтын хэлтсийг удирдаж байв. Ширлийн сонсоод л баймаар сайхан хошигнол, эргэн тойрондоо байгаа хүн бүрт түгээж байдаг сайхан сэтгэл үнэхээр домог мэт байсан, бид нөийн нэг, хоёр цаг хүртэл ажилладаг байсан ч тэр өглөө ирэхдээ л ямар баяр баясгалантай байсан ажил тарахад тэр л чигээрээ гардаг байлаа. Ая дуу түүний амнаас хэзээ ч салдаггүй, бүр зуугаад хүний ажлыг удирдан зохицуулж, өдөр бүр арван мянган хэсэг эрдэнэс хайрцаглаж, ачуулж байхдаа ч дуулж л байдаг хүн. Өглөө хамгийн түрүүнд ирээд, шөнө хамгийн сүүлд явна, өөрийнхөө ажилчдын төлөө амиа өгөхөөс буцахгүй, тиймээс хамт ажиллаж байгаа хүн бүрийн хайрыг булаасан юм. Түүний нүднээс цацарч байдаг дотоод их хүч, Христ бурхандаа итгэх гүн их бишрэл нь түүнийг бидний хэнээс ч хүчтэй болгосон юм.

Түүнд асуудал тулгарсан анхны тохиолдлыг би санаж байна. Ширлид ийм юм тохиолдох нь буруу гэж хүмүүс хэлж байсан, тэгээд бид эмнэлэгт очиж түүнийг эргэхээр шийдсэн юм. Энэ бол таны дийлдэшгүй хүчирхэг гэж бодож байсан юм дэндүү хэврэг болохыг мэдэхтэй адил гэнэтийн цочрол байлаа. Тэгэхэд надад энэ тохиолдол ээж маань хөхөн дээрээ том хавдартай болсон, аав маань ан хийж яваад халтирч нан уулын уруу өнхрөхөд би бас нэг хүүгийн хамтаар түүний том биеийг хясаа руу унагаахгүйн тулд хамаг чадлаа шавхан татаж байсантай адил сэтгэгдэл үлдээсэн. Ширэлд чихрийн шижин өвчний нэлээд ноцтой хүндрэл үүссэн боловч өөрөө нэг их тоолгүйгээр тогтмол сайн хооллож, өдөр бүр зөв цагт нь хэдэн тун эм уугаад байвал айх юмгүй байсан юм.

Компани маань зах зээлд өндөр авч, бид дийлдэшгүй болсон. Эргэн тойронд болж байгаа үйл явдлуудын хүрээ ямар нэг зүйлийг яаж зөв хийхийг мэдэхээргүй болгосон үе байлаа. Ширли бид хоёр хэдхэн цагийн дотор олон зуун мянга, магадгүй сая сая доллартай тоглодог тийм цэгт хүрчихээд байв. Бидний ажил ихсэхийн хэрээр цалин маань өсөж, бид өөрсдөө оффисудын хаант улс доторх жижигхэн бурхад болж. Өрөө тасалгаа дүүрэн хүмүүсийн ирээдүйг хэлэлцэн тэднийг бидний эзэмшлийн хүүхэлдэй юм уу тоглоомон цэргүүд шиг ийш тийш нь хүссэнээрээ тавьж байлаа. “Андин ” ханаж цадахыг мэдэхгүй эрх дураараа эзэгтэй шиг болж, биднээс боломжгүй зүйлийг ч шаардан, бидний хэрээс хэтэрсэн их ажил хийлгэж, хариуд нь урьд өмнө зүүдэндээ ч үзээгүй их мөнгө өгч байсан. Ингээд л Ширли бидний адилаар шөнө дунд хүртэл ажил дээрээ суудаг болсон юм.

Ажлаас өөр чухал юм гэж байсангүй. Ширли эхэндээ зарим өдөр үдийн хоол идэх ч завгүй байснаа сүүлдээ ийм өдрийн тоо бүр олширсон. Тэр эмээ уух тухайгаа санадаг ч байсан байж магадгүй үгүй ч байж магадгүй. Гэвч “Ж.С.Пенни” -д илгээс мангас ачаа ганц минут ч амрах зав өгдөггүй байсан юм. Амсхийх чөлөөгүй цагууд болон хэт ачаалал түүний биеийг муутгаж эхэлсэн ч тэр өөрөө биеэ боддоггүй байсан. Тэр үед миний сурсан бизнесийн амьдралын хамгийн чухал нэг сургамж бол: жинхэнэ сайн ажилтнууд өөрсдийгөө хорлох хүртлээ зүтгэсээр л байдаг. Ажил хохирч байлаа ч гэсэн хүмүүсээ хүчээр ч хамаагүй амраах хэрэгтэй гэдгийг мэдэхэд менежерүүдийн зүгээс асар их мэргэн ухаан болон өөрийн хяналт шаардана.

Ширли олон хүнтэй хэлэс удирдах боломжгүй болоод ирэхэд эзэд маань хэрэглэгчид үйлчлэх газар нэртэй шинэ хэлтэс нээж, түүний ажлын ачааллыг багасгасан. Дараа нь хэсэг амарч, их үнэтэй бөөрний диализ эмчилгээ хийлгэхээр Нью-Хэмпшир рүү шилжсэн. “Андин” улам л өсөж, миний ажлын өдөр цагт мянган бээрийн хурдаар довтлон, заримдаа өдөрт гарв дөрвөн удаа утасдахад л эрдэнэсийн чулуу манай хэлтсээр жижигхэн дугтуйгаар биш, хогийн саваар, хэдэн зуугаар биш, хэдэн арван мянгаар урсан өнгөрч байлаа. Харин Ширлийн ажлын өдрийн хурд удааширсан.

Сүүлд нь би түүнд санамсаргүй утасдахад тэр эмнэлэгт хоёр хөлөө тайруулаад гэртээ гарч ирсэн байлаа. Тэгсэн ч урьдынхаа адил баяр хөөртэй, бусдын төлөө анхаарал тавьдаг хэвээрээ, өөрийнхөө тухай ярихаасаа илүү миний тухай л асйуугаад байсан, тэгээд цаашид яах вэ гэж асуухад анх удаа маш их гайхаж билээ. Удалгүй тэр нас барсан.

Ширли нас барсан тухай мэдээ сонсоод, олон жил хамтдаа байж, өчүүхэн төдий ч баяр гунигаа хуваалцаж байсан тэр эмэгтэй алга болсон, дахиад хэзээ ч эргэж ирэхгүй гэж мэдээд бид нэг компанид ажиллаж амьдарч байсан он жилүүдээ эргэлтийн цэгт хүрсэн хүний нүдээр эргэж харсан юм. Тэр онжилүүд ямар нэг утга учиртай басйан уу гэж би анх удаа өөрөөсөө асуусан билээ. Тэр жилүүд хөгжилтэй байсан, бүр түүнээс ч илүү байсан. Ашиг орлогын төлөө байсан, гэвч агуу бөгөөд чухал ажлын тухай хоосон төсөөлөл Ширлийн эргэж ирэхгүй аянаар, үхлийн үнэнийн өмнө замхран арилсан юм. Мөнгөө төлөө улайрсан дайн дахиж болоогүй. Одоо бол энэ нэг ноцтой зүйл. Одоо бол энэ тогтоож авах зүйл. Бид энд бодит амьдралаа өнгөрүүлсэн. Тэгээд энэ амьдралаас явна. Хэн ч манай компаний хүч чадал зах зээлд өсөж байгаагаас хамаарахгүйгээр, компани өсөж томрохын хэрээр бидний нэр хүнд, мөнгө өсөж байгаагаас үл хамааран энэ бол тэтгэвэртээ гарсаны дараах хэд хоногт сэтгэл эмзэглүүлсэн дурсамж төдий зүйл болно гэдэгтэй хэн ч эвлэрэхгүй байж чадахгүй байв. Энэ бүхнийг яах гэж хийгээд байна вэ гэдэг асуудлыг бид өөрсдөөсөө хүчээр асуух хэрэгтэй болов…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: