Бидний блог 2015


Тайлан

2014 оны бичлэгүүдийг нэг бүрчлэн уншсаны дараа блогоо бидний блог гэж нэрлэх шаардлага байгаа эсэхэд эргэлзэж байна. Бидний гэдэг нь хүн бүрт хүртээмжтэй байх зорилгоор нэрлэсэн гэж өөрөө бодсон. Үнэндээ өөрийнхөө төлөө бичээд байсан юм бишүү нөхөр минь! Continue reading Бидний блог 2015

Дурлалгүй ертөнцийн блюз /Г. Аюурзана/


50-иад онд Японд үүсэн хөгжсөн нэгэн бүжгийн төрөл байна. Нэр нь Бутох гэсэн байх. Энэ бүжгээр далайн давалгаа, уй гуниг, амьдралын сайн муу, хорвоо ертөнцийг илэрхийлдэг аж. Би үзээд тийм юм олж хараагүй. Гоо зүйн мэдрэмж гэдэг хүн бүрт өөр өөр шүү дээ. Чиний сонирхол. Чи өөр хүн байж болно. Хүмүүс нийтлэг байдлаараа зохицно. Блюз хөгжмийг сонирхон сонсдог хүмүүс байна. Рок хөгжим сонсдог ч хүн байна. Continue reading Дурлалгүй ертөнцийн блюз /Г. Аюурзана/

Миний бяслаг хаачив /Спенсер Жонсон/


Гурван жилийн өмнө “Миний бяслаг хаачив” нэртэй жижиг номыг уншиж байжээ. Зохиолын гол утга санаа нь өөрчлөлтөнд бэлэн байж багахан амжилтандаа сэтгэл ханалгүйгээр үргэлж дээшээ тэмүүлж байх юм. Сүүлийн үед энэ талаар нухацтай бодох боллоо. Өөрчлөлтөнд бэлэн байна гэдэг хэлдэг шигээ тийм амархан биш. Дасал болсон орчиндоо байгаад байх. Алдах зүйлтэй байна гэдэг ийм л байдаг юм байна. Алдах эрхгүй. Одоогийн байгаа байр суурь, амьдралын хэв маяг. Дасал, рефлекс болсон зүйлс алдагдах вий гэдэг айдас арилшгүй. Магадгүй олон жилийн турш хийгдсэн зүйлийг үгүй болчих үед мэдрэгдэх тэр мэдрэмжээс холдохийг, аль болох бодохгүй байхийг хичээдгээс болдог юм боловуу? Continue reading Миний бяслаг хаачив /Спенсер Жонсон/

2014 in review


The WordPress.com stats helper monkeys prepared a 2014 annual report for this blog.

Here’s an excerpt:

The concert hall at the Sydney Opera House holds 2,700 people. This blog was viewed about 37,000 times in 2014. If it were a concert at Sydney Opera House, it would take about 14 sold-out performances for that many people to see it.

Click here to see the complete report.

The Admiral /2014 Korea/


the-admiral-roaring-currentsДээхэн үед манай телевизүүдээр гарч байсан И Сүн Шин хэмээх цувралыг хүмүүс үзсэн байх. Энэхүү хүний амьдралаас сэдэвлэсэн бүтээж, өнгөрсөн 2014 онд нээлтээ хийснээс хойш Солонгосын түүхэнд анх удаа 134$ саяын ашиг олсон Адмирал хэмээх киног саяхан үзэж сонирхлоо. Тухайн оны шилдэг киногоор шалгарсан энэ кино Солонгосын усан цэргийн жанжин И Сүн Шиний хамгийн алдартай тулаан болох  Мёнраны тулааныг сэдэвлэн бүтээжээ. Энэ киног үзээд түүний талаар бага сага зүйл бичихээр шийдлээ. Continue reading The Admiral /2014 Korea/

Сайн эр хүн болох 30 өдөр. 6 дахь өдөр


sdsdТанилцуулга, анкет, хувийн хэрэгээ шинэчлэх

Бид бүхэн ардчилсан нийгэмд амьдарч буй билээ. Орчин үед техник, технологийн хөгжлийн хурдац энгийн хүмүүсийг ч мөн адил хэмжээтэйгээр урагшлах шаардлагыг тавих болоод байна. Хэн хөгжинө тэр үлдэж. Хэн хуучирна тэр ард хоцорч, амьдрах аргагүй. Жишээ нь манай Америкт залуу хүмүүс сургуулиа төгсөж ажил төрөлд орцгоодог. Зээлийн картны буянаар амьдрах байр, унах машин, тавих тавилгаа мөнгө хуримтлуулж цаг хугацаа алдалгүйгээр зээлж аваад дараа нь төлөх боломжийг эрх чөлөөт нийгэм бий болгоод байна. Continue reading Сайн эр хүн болох 30 өдөр. 6 дахь өдөр

Сорхугтани /Б. Сарантуяа/


2_1204Өвөг дээдсийн шүтээнд сүсэглэн өссөн Би Монгол хүн. Агуу түүхийн өлгий болсон газар шорооны эзэн нь гэж овоглосон би босоо заяатай. Хөх азийн цээжинд ганцхан хөх залаат би тэнгэр шүтлэгтэй. Зуун зууныг өртөөлөн хүүрнэх агуу түүх ёс, заншлийн өлгий нутагт морин дэл дээр төрж, Дэлхийн талыг мориороо туулж явсан эцэг өвгөдийн үргэлжлэл би билээ. Continue reading Сорхугтани /Б. Сарантуяа/