Сайн эр хүн болох 30 өдөр. 6 дахь өдөр


sdsdТанилцуулга, анкет, хувийн хэрэгээ шинэчлэх

Бид бүхэн ардчилсан нийгэмд амьдарч буй билээ. Орчин үед техник, технологийн хөгжлийн хурдац энгийн хүмүүсийг ч мөн адил хэмжээтэйгээр урагшлах шаардлагыг тавих болоод байна. Хэн хөгжинө тэр үлдэж. Хэн хуучирна тэр ард хоцорч, амьдрах аргагүй. Жишээ нь манай Америкт залуу хүмүүс сургуулиа төгсөж ажил төрөлд орцгоодог. Зээлийн картны буянаар амьдрах байр, унах машин, тавих тавилгаа мөнгө хуримтлуулж цаг хугацаа алдалгүйгээр зээлж аваад дараа нь төлөх боломжийг эрх чөлөөт нийгэм бий болгоод байна.

Их олон жилийг өмсөх хувцас, идэх хоол дутуу өнгөрөөхийн оронд зээлээд авчих юун буруу байх вэ.  Гэвч сайн зүйл байхад муу зүйл оршин байдгийн адилаар эрсдэл гэх зүйл байх нь мэдээжийн хэрэг. Сайн эр хүн эрсдэл бүрийг тооцож, хүнд үе тохиолдоход бэрхшээлийг даван туулах зүрх зоригтой байх учиртай. Ийм ч учраас номныхоо энэхүү бүлэгт өөрийн CV -г хэрхэн шинэчлэх талаар оруулж байгаа нь энэ билээ.

Мөн та ажил идэвхитэй хайж байгаа бол CV гэх зүйл ажилд орох эхний бөгөөд хамгийн том алхам байдаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байх учиртай. Энэхүү танилцуулга таны хэн болох, юуг гаргуун сайн хийдэг хийгээд ирээдүйд тухайн компани байгууллагад нэр хүндтэй, үнэнч шударгаар сайн ажиллах хүн мөн биш болохыг тодорхойлох үндсэн шалгуур болдог. Түүнчлэн та одоо ажилтай орлоготой сэтгэл зовохгүйгээр ажиллаж амьдарч байгаа ч гэсэн сайтар бэлдсэн CV-г шургуулгандаа хийгээд ашигтай боломжийг хүлээж суухад юун болохгүй байх вэ. Санаа амар сууж байтал гэнэтийн ашигтай санал ирвэл яаруу сандруу CV бэлдэж суухын оронд сайтар зүлгэж бэлдсэн хувийн хэрэгээ түүнд өргөн барихад таатай байх болно.

Үүнээс гадна өнөөдөр ажилтай байна гэдэг маргааш ажилтайгаа байна гэсэн үг биш болохыг ирээдүйдээ итгэлтэй байдаг эр хүн бүр мэддэг. Санхүүгийн хямрал, дампуурал, цомхотгол гээд янз бүрийн эрээвэр хураавар асуудлууд амьдралын алхам бүрт тохиолддог. Америкт л гэхэд 1 жилд хаалгаа нээсэн байгууллагуудын 80% дампуурдаг гэдгийг хэзээ нэгэн цагт та дуулсануу? Ийм ч учраас бэлэн байх талаар, цаг хугацааны шалгуурт зохицон амьдрахын тулд CV зарим нэг талаараа чухал тооцогддог гэдгийг та сайтар ойлгож аваарай.

За тэгэхээр өнөөдрийн бидний хийх ажил бол хувийн хэрэгээ шинэчлэх юм. Хэрвээ танд урьдчилан бэлдсэн CV байхгүй бол өнөөдөр яагаад хийж болохгүй гэж. Мөн та анх удаа CV бэлдэх гэж байгаа бол хэрхэн амжилттай CV бэлтгэх вэ хэмээх миний анхлан суралцагч нарт зориулсан товхимолийг уншиж танилцахыг зөвлөж байна. /Дараа тусад нь нийтлэх болно. Орч.🙂 /  Одоо харин жинхэнэ шуугиан тарих алуурчин CV-г хэрхэн бэлдэх талаар 7 хэсэгт задлан үзэцгээе!

Хувийн танилцуулгаа шинэчлэх 7 зөвөлгөө

1. Санал солилцох
Нэн түрүүнд өөрийн CV-г хараад нэмэх зүйл юу байгаа талаар бодоорой. Хэрвээ нэмэхээр зүйл юу ч орж ирэхгүй байгаа бол түр цааш нь тавихийг зөвлөе. Хоосон цаас үзэг хоёр бариад тайван орчинд сайтар тунгаан бод. Хуучин CV-гээ бичснээс хойш ямар гавьяа шагнал авч байсан бэ? Ямар нэг олон нийтийн сайн дурын, буяны үйл ажиллагаанд оролцож байсануу? Ямар төслүүд дээр ажиллаж байсан бэ? Ямар төлөвлөгөө тайланг гүйцэтгэж байсан бэ? Ямар ололт амжилт гаргасан бэ? Ямар сургалт дамжаа дүүргэсэн бэ? зэрэг эдгээр асуултуудад хариулахыг оролдоод үзээрэй.

2. Хуучирсан мэдээллээ шинэчлэх болон аар саар зүйлсийг цэгцлэх
Одоо 1 дэхь зөвөлгөөний дагуу бичсэн цаасаа гартаа бариад хуучин CV-тэйгээ тулгаад сайн хараарай. Хэрвээ хуучи бичсэн дээр тань байгаа шагнал сургалт, гавьяа шагналууд дээр чинь нэмэгдэх дараалал бэлэн болсон бол нэмж бич. Үүний дараа шинээр сурсан сургалт тань хуучин сургалтаас чинь илүү түвшин ахисан бол хуучнаа баллаад шинийг бич. Мөн өөрийн CV дээр байгаа холбогдох утаснуудаа сайтар харах хэрэгтэй шүү. Маш сайхан ажлын саналаа та хуучирсан утас юмуу хаягаа бичсэнээс болж азтай завшааныг үрэн таран хийх нь хичнээн сэтгэл гонсойлгосон зүйл байж болох билээ. Тийм учраас холбогдох мэдээлэлүүд болох утасны дугаар, гэрийн хаяг, имэйл хаяг зэрэгээ шинэчлэхээ битгий мартаарай.

3. Бичлэгийн форматаа шинэчлэх
Томоохон байгууллагуудад хичнээн их ажил горилогчийн анкет ирдэг гэж та бодож байна. Таны төсөөлснөөс магадгүй их байж болох юм. Бүгд л адилхан зүйлс бичээд ирүүлсэн байвал сонголтыг хэрхэн хийх вэ? Энэ нөхцөл байдалд та юу хийж болох талаар бодож үзсэнүү? Магадгүй үсгийн формат өөр байх нь нөлөөлж болох шүү дээ. Доор хэрэг болж болохуйц нэгэн жишээ документыг бэлдэж орууллаа та туршаад үзээрэй.
http://www.lifeclever.com/wp-content/uploads/2006/10/resume_final.doc

4. Тоо, бичлэгийн хэв зэргийг нягтлах сайжруулах
Албан ярианы хэлээр аль болох бичих хэрэгтэй. Дэл сул үг хэрэглэх цөөн үгээр илэрхийлэх зүйлсийг нуршуу болгох зэрэг нь CV бичихэд тохиромжгүй байдаг. Ийм учраас бичлэгийн хэв маягаа аль болох албаны байлгах хэрэгтэйг анхаарах нь зүйтэй.

Сайн анкетыг муу болгодог 6 үг
http://www.squawkfox.com/2009/01/19/6-words-that-make-your-resume-suck/
Анкетыг үнэгүй болгох 25 үг
http://edition.cnn.com/2006/US/Careers/01/20/cb.words.hurt.resume/

5. Бичиг үсгийн алдааг 3 дахин шалга
Тухайн компаны ажил олгогч таны анкетыг уншиж байх явцдаа нэжгээд алдааг олох юм бол анхны сэтгэгдэлд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Бага сага зүйл дээр ч таны хэн болох. Чухал ажил даалгаж болох итгэлтэй хүн мөн эсэх тань үсгийн алдаан дээр илрэх нь болчимгүй явдал. Иймд CV -гээ гурваас олон удаа чанга дуугаар уншиж, эргүүлж тойруул. Хэрвээ алдаа олохгүй байвал таньдаг найз нөхөд, ойр дотны хүнээрээ уншуулж алдаа байгаа эсэхийг нягтал.

6. Хянан засварлах
Зүлгэж өнгөлсөөр таны CV бараг эцсийн шатандаа хүрээд байна. Одоо гялалзуулах хэрэгтэй. Хүн харахад нүднийх нь өмнө таны анкет гэрэлтэж байх нь чухал. Үүний тулд фонт, зай авалт зэрэг жижиг зүйлс дээр анхаарлаа хандуулж хянан засварлах хэрэгтэй. Энэ ажилд http://www.lifeclever.com/give-your-resume-a-face-lift/ энэхүү зөвлөмж танд үнэхээр ач тусаа өгөх болно.

7. Дижитал хуулбартай болох
Ширээн дотор, цүнхэнд CV хадгалах хэрэгтэй. Үүнээс гадна дижитал хуулбарыг бий болгож өөрийн имэйл хаягтаа хадгалах нь зөв. Угаас ихэнхи байгууллагууд одоо үед цахим хэлбэрээр CV хүлээн авдаг заншил бараг тогтоод байна. Ийм учраас та ч бас цаг үеэсээ битгий хоцроорой.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: