The Admiral /2014 Korea/


the-admiral-roaring-currentsДээхэн үед манай телевизүүдээр гарч байсан И Сүн Шин хэмээх цувралыг хүмүүс үзсэн байх. Энэхүү хүний амьдралаас сэдэвлэсэн бүтээж, өнгөрсөн 2014 онд нээлтээ хийснээс хойш Солонгосын түүхэнд анх удаа 134$ саяын ашиг олсон Адмирал хэмээх киног саяхан үзэж сонирхлоо. Тухайн оны шилдэг киногоор шалгарсан энэ кино Солонгосын усан цэргийн жанжин И Сүн Шиний хамгийн алдартай тулаан болох  Мёнраны тулааныг сэдэвлэн бүтээжээ. Энэ киног үзээд түүний талаар бага сага зүйл бичихээр шийдлээ.

Хубилай хааны усан флот урьд хожид дуулдаж байгаагүй их хөлөг онгоцоор /3500/ арлын Япон орныг байлдан дагуулахаар Хятадын эргээс зангуугаа татаж байснаас хойш даруй 300 жил өнгөрөөд байлаа. Япончуудын сэргэн мандалт эхэлж хөрш улсууддаа аюул занал учруулах болоод байсан 1592 онд түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Япон Солонгосын дайн эхэлсэн юм. Үүнээс өмнө японы далайн дээрэмчид солонгост ойр ойрхон довтолдог байж. Харин Солонгосчуудын хувьд Далайн хөлөг онгоц бараг байхгүй шахуу байсан үе ажээ. Япончуудын гол санаа нь үнэндээ Солонгосыг эзлэх байгаагүй. Тэд Хятадын Мин улсыг эзлэх цаад санаатай байсан бөгөөд Солонгосыг хойгийг эзэлснээр стратегийн түшиц газраа бий болгох төлөвлөөтэй байлаа.

И Сүн Шин угтаа Далай тэнгисийн хүн биш. Түүний хамгийн анхны тулалдаан нүүдэлчин Жүрхэн аймгийн эсрэг хийсэн хуурай замын хил орчмын мөргөлдөөн байлаа. Японы дайралтын үед хийсэн эхний Далайн тулаан нь И Сүн Шин болоод түүний цэргүүдийн анхны усан замын тулаан байсан юм. Үүнээс үзвэл магадгүй хүн төрөлхийн зураач, шүлэг бичдэг яруу найрагч, цэргийн жанжин болохоор төрдөг байж болох. Дайн эхэлснээс хойш И Сүн Шин нэгч тулалдаанд ялагдаагүй.

Тэр үед Япончуудын ялагдсан шалтгаан нь далайд хуурай газрын тактикийг хэрэглэх гэж оролдож байснаас болсон гэж үздэг. Учир нь Япончууд хөлөг онгоцоо эсрэг талын хөлөг онгоцны хажууд авч очоод гардан тулаан хийх тактикийг баримталж байлаа. Харин Солонгосчуудын хувьд их буу, нум сумаар аль болох холын зайнаас дайтахыг эрмэлзэж байжээ. Дайн эхэлснээс хойш И Сүн Шин Япончуудын довтолгоог удаа дараа няцааж ихээхэн хохирол учруулж тэдний зүрхэнд айдас хуруулж байв. Солонгосын ихэс дээдсүүдийн хувьд бол Далайд Япончуудыг И Сүн Шин байсан байгаагүй тогтоон бариад үлдэн хөөж явуулахад амархан юм байна хэмээн ярилцаж байжээ.

Дайн эхэлснээс 5 жилийн дараа буюу 1597 онд И Сүн Шинийг хааны зарлигийг зөрчиж Японы талд тагнуулаар ажиллаж байсан хэмээн хилсээр хэлмэгдүүлж усан цэргийн адмиралын хэргэмээс буулган нийслэлд аваачиж эрүүдэн шүүж байсан гэдэг. Тухайн үед эзэн хаан түүнийг хэт нэр хүнд олохоос эмээн алахаар санаархаж байжээ. И Сүн Шиний талыг баримтлагч түүний багийн найз эзэн хаанаас түүний амийг хэлтрүүлэхийг гуйснаар энгийн цэрэг болгоод усан цэргийн флотруу И Сүн Шинийг буцаан явуулсан юм.

Тухайн онд И Сүн Шиний халааг авсан Вон Гюн 169 онгоцтойгоор Японы 1000 хөлөг онгоцтой Чилчёланд тулалдаж бүх флотоо сүйрүүлсэн юм. Энэхүү тулааны өмнө амиа бодон зугтсан 13 хөлөг онгоц л бүрэн бүтэн үлдсэн бөгөөд нөхцөл байдал дордоод байсан үед И Сүн Шинийг Адмиралын албанд буцаан томилжээ. Далайд ийнхүү ялагдсан учраас Солонгосын Генералууд эх газар дээр дайныг үргэлжлүүлэхээр шийдээд И Сүн Шинийг цэргээ аваад эх газарт Хааны цэрэгтэй нийлэхийг тушаахад хариуд нь И Сүн Шин “Таны үнэнч албатад 12 хөлөг онгоц үлдээд байна. Өөрөө ч амьд. Япончууд Далайд амар тайван байж чадахгүйг батлан тангараглая” хэмээн хариу илгээжээ.

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: