Миний бяслаг хаачив /Спенсер Жонсон/


Гурван жилийн өмнө “Миний бяслаг хаачив” нэртэй жижиг номыг уншиж байжээ. Зохиолын гол утга санаа нь өөрчлөлтөнд бэлэн байж багахан амжилтандаа сэтгэл ханалгүйгээр үргэлж дээшээ тэмүүлж байх юм. Сүүлийн үед энэ талаар нухацтай бодох боллоо. Өөрчлөлтөнд бэлэн байна гэдэг хэлдэг шигээ тийм амархан биш. Дасал болсон орчиндоо байгаад байх. Алдах зүйлтэй байна гэдэг ийм л байдаг юм байна. Алдах эрхгүй. Одоогийн байгаа байр суурь, амьдралын хэв маяг. Дасал, рефлекс болсон зүйлс алдагдах вий гэдэг айдас арилшгүй. Магадгүй олон жилийн турш хийгдсэн зүйлийг үгүй болчих үед мэдрэгдэх тэр мэдрэмжээс холдохийг, аль болох бодохгүй байхийг хичээдгээс болдог юм боловуу?

Үнэндээ алдах зүйлгүй байхад юм бүхэн амар байсан юм шиг санагдах юм. Айлаа айлаа гээд доороос доошоо унасан хүн гэмтэхгүй шүү дээ. Алдах юмгүй байна гэдэг өөрөө эрх чөлөө юм гэжүү. Магадгүй ийм болоод л нэг газраа дасал бололгүй даян хийж бадарчилж амьдрана гэдэг хүний мөн чанарыг ойлгох туйлийн дөт зам байж болох.

Яг үнэндээ өөрчлөлт гэдгийг үгүйсгэж байгаа хамгийн гол зүйл нь хөрөнгө санхүүний асуудал болчихоод байна. Олж байсан орлого байхгүй болчих юм бол яаанаа гэдэг айдас. Хог түүгээд ч гэсэн хүмүүс амьдраад байна шүү дээ. Амьдарч болоод байна. Гэхдээ энэ бол туйлшралын нэг хэлбэр. Амьдралаа авч явж чадахгүйд хүрвэл юун тэр уй гуниг, зовлон шаналал, сэтгэлийн хүлээс. Юун тэгж хэрүүл хийж бусдыг гоочлох. Өлмөн зэлмүүн байдал хүнийг хоол бодоход сургануу гэхээс философи сэтгэлгээг хөгжүүлж чадахгүй.

Ингээд бодохоор ер нь тэгээд юунаас ч айх билээ дээ. Эх Дэлхийдээ эргэн шингэх хууль заагийн дэргэд аахар шаахар амьдралын асуудлууд тийм том асуудал биш. Хорио цээр, зөв буруу гэдэг зүйл хэн нэгний тогтоосон жишгийн дагуу явагддаг болохоос биш туйлийн зүйл биш билээ. Хэл яриа, бичиг үсэг, мөнгө төгрөг, үнэн худал, зөв буруу. Энэ хорвоод ирсэн цагаасаа эхлэн хэн нэгний бичсэн зүйлийг уншиж. Хэн нэгний яриан дээр сэдэвлэж. Хэн нэгний ухааныг зөв хэмээн сэтгэж. Хэн нэгний буруу гэснийг буруу мэтээр ойлгосон энэ ойлголт энэ зэрэглээ. Энэ худал хуурмаг.

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: