Бидний блог 2015


Тайлан

2014 оны бичлэгүүдийг нэг бүрчлэн уншсаны дараа блогоо бидний блог гэж нэрлэх шаардлага байгаа эсэхэд эргэлзэж байна. Бидний гэдэг нь хүн бүрт хүртээмжтэй байх зорилгоор нэрлэсэн гэж өөрөө бодсон. Үнэндээ өөрийнхөө төлөө бичээд байсан юм бишүү нөхөр минь!

Энэ оныг сайн, муу хоёр төрлийн мэдээтэйгээр угтаж байна. Муу гэж нэрлэсний тухайд бол Сайн эр хүн болох 30 өдөр, CCNA сурах 30 өдөр нарыг 1001 өдрийн дараа ч гэсэн оруулж дууссангүй. Алан Уаттсын талаархи орчуулгууд юу болсон бэ? Cowboy Bebop хаачсан? Стратеги, тактикийн талаархи бичилтүүд хаана байна? Төлөвлөсөн 20 ном чинь хаана байгаа юм бэ? Бас 10кг жин нэмсэн байх жишээтэй. Үүн дээр чинь танд хангалтгүй бүр маш хангалтгүй гэсэн үнэлгээг тавихад багадхаар байна. Ер нь төлөвлөгөөний дагуу хийхгүй юм бол яах гэж төлөвлөсөн болж таарч байна вэ? Төлөвлөгөөг дундаас нь өөрчилж зарим зүйлсийг нэмж хасдаг болохоос биш энд ингэж хийе гэж ярьчихаад хаалгаар гарсан даруйдаа өөр юм хийж эхэлнэ гэдэг бол сайн зүйл биш шүү нөхөөр.

Би таныг дандаа болохгүй бүтэхгүй зүйл хийлээ гэж зэмлэж байгаа юм биш. Ололт амжилттай зүйлүүд өдий төдий их байсан. PHP, wordpress, joomla нарыг гарын 10 хуруунд багтаажээ. Сүлжээний талаархи мэдлэг өргөжсөн. 18 ном шинээр уншсан байна. IPTV буюу ITV төслийг хийж гүйцэтгэсэн. Удирдлагийн хувьд илүү төлөвшсөн гэх зэргээр магтаж болмоор байна. Гэхдээ хүнд магтаал сайшаал ихддэг болохоос биш багаддаггүй. Өөрийгөө дайчилж илүү давшингуй. Илүү дэвшингүй. Илүү эрчтэй. Илүү үр бүтээлтэй байх хэрэгтэй.

Төлөвлөгөө

Хүн оюун ухаан болоод бие тэнхээний тал дээр тэнцвэртэй байх ёстой. Ухаанаа хөгжүүлээд биеэ огоорч болохгүй энэ бол нэг л зүйлийн хоёр тал. Ямар ч нөхцөл байдалд mentally and physically must be able.

Тоо чанар хоёрын талаар их ярих юм байхгүй. Илүү олон туршилт илүү сайн. Илүү олон уншина гэдэг бас сайн. Зарим нөхдүүд ном уншсан хүний шинжийг тухайн хүн номоо эхнээс нь дуустал бүх үг үсэг бүрийг мэдэж байгаа эсэхээр тогтоох гээд байгаад шүүмжлэлтэй хандмаар байна. Юмыг утгаар нь мэдвэл сайн. Цээжилсэн байвал муу. Хэрвээ цээжлэх сонирхолтой бол номын санчийн, эсвэл няравын ажилд ор. 2015 онд уншсан номын тоо 100-аас доошгүй байх ёстой.

Оруулах бичлэгүүдийн тухайд 2014 онд хэт хувийн шинжтэй зүйлс нэвт шувт үнэртэж байгаан санаа зовоож буй асуудал болж байна. Нэгдүгээрт та зохиолч биш. Хоёрдугаарт таны хувийн асуудал бусдад тийм их хамаатай биш. Гуравдугаарт юмыг нэг дор хийх нь үнэхээр зөв гэжүү?

Тэмдэглэлийг тэмдэглэлийн дэвтэрт

Төлөвлөгөөгөө нягт барь. Цагаа зохицуул. Тасралтгүй. Нэгэн жигд байхад анхаар. Мөн зогсолтгүй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: