Лолита /Владимир Набоков/


Орос гаралтай зохиолч Владимир Набоковын 20-р зуунд шуугиан тарьж байсан “Лолита” хэмээх зохиолтой танилцлаа. Хэмингуэй-г хүүхдээрээ амьтан хэмээн нэрлэсэн энэ эрхэмийг хүмүүс энэхүү зохиолоор нь сайн мэддэг. Энэхүү номноос сэдэвлэн хэд хэдэн кино хийгдсэн. Лолита-г бичсэнээс хойш Набоковын хувийн амьдралруу өнгийн харах гэсэн хүний тоо хөл толгойгоо алдаж байсныг тооцвол “Лолита” үнэхээр тэсрэлт байсан гэдгийг ойлгох бизээ. В. Набоковын “Лолита” хүн бүрийн унших ёстой номын жагсаалтанд үргэлж ордог зэргээр нь зохиолын хавтасыг хараад сайн гэсэн дүгнэлт тавих шаардлагатай тулгарах нь дамжиггүй. 

Харин бодит байдал үнэхээр хүн бүхэн ам сайтай байдаг эсэх нь мэдээж эргэлзээтэй. Гол учир нь юунд байна вэ гэвэл “Лолита”-н бага насны хүүхдийг садар самуунд татаж, ирээдүйн амьдралыг нь үрэн таран хийж, сэтгэл зүйн хувьд эрэмдэг хөөрхий амьтан болгон хувиргасан сэтгэцийн гажигтай эрийн наминчлалыг зохиолын гол утга санаа болгон гаргаж ирсэнд байгаа юм. Урьд ер нь ийм эрээ цээргүй, тоомжиргүй, хээв нэг хэвийн зүйл хийсэн юм шигээр бичсэн зүйл уншиж байгаагүй учир “Лолита” надад цохилт болсон байхыг үгүйсгэх аргагүй.

Мөн Набоков уран заль зохиож зохиолын эхэнд мөрөө баллахын тулд З. Фрейдийг ашигласан байгаа юм. Энэ нь ноён Г.Г 11 настайдаа хайр дурлалтай учирсан боловч түүний хайртай охин удалгүй нас барсан нь түүнд хүнд цохилт өгч гэмээн сэтгэцийн эмгэг болон үлдсэнийг цохон тэмдэглэсэн байв. Үүнээс шалтгаалан Г.Г бага насны хүүхэд сонирхдог болсон юм байх. Хүн бүр ямар нэгэн сэтгэцийн эмгэгтэй байдаг гэдэг нь нэгэнт батлагдсан зүйл. Гэхдээ энэ зүйл сэтгэцийн эмгэг үнэхээр олдмол байдагуу гэсэн асуултанд хүргэнэ.  В. Набоков үнэндээ Фрейдийн зүүд, сэтгэцийн эмгэгийг таашаан үздэггүй байсан бөгөөд энэхүү үзлийг 19-р зууны солиорол хэмээн нэрлэсэнтэй уншигч миний бие танилцаж байсан билээ. Энэхүү зүйлийг нягтлан харвал уншигчийг илтэд доромжилсон этгээд хандлага гарч ирж байгаа юм.

Мөн зохиолд гарах зүүднүүд Фрейдийн онолыг батлах гэсэн мэт. Ухаан солиот хүн ийм л байх ёстой гэсэн дүгнэлтэнд хүргэхээс өөр аргагүй гаргалгааг хийснээр магадгүй үүнийг уншсан эрхэм хүндэт тангарагтан шүүгчид түүнийг галзуу солиотой хэмээн үзэж сэтгэцийн эмнэлэгрүү хүргэх тасалбарыг нь захиалж өгөхөөс өөр аргагүйд хүргэх онолын мэдлэгтэй байсан гэдгээс нь харвал тэр үнэхээр галзуу солиотой хүн байсануу үгүй юу гэдгийг өөрөөсөө асуухад хүргэсэн юм. Ийм ч учраас энэхүү зохиол хүн бүрийн заавал унших ёстой зохиолын тоонд орох ёстой гэдгийг ойлгож авах шиг боллоо.

Цухас дурдвал миний уншиж байсан зарим номын зохиолчид түүний бичлэгийн хэв маягийг дуурайн бичсэн нь ажиглагдлаа. Ялангуяа манай Монголын зохиолч модернист Аюурзана энэхүү номыг таалдаггүй хирнээ түүний хэв маягт татагдаж өөрөө энэ хэв маягаар нь бичсэн байгаа юм. Үүнээс гадна Владимир Набоков Англид Францын утга зохиолыг судалж байсан гэнэ. Энэ ч утгаараа тэр Гюго-г шүтэн биширч даган дуурайгч болох нь нүдэнд илтэд үзэгдэхийн ялдамд үүнийгээ батлах мэт “Инээмтгийн хүн” зохиолын Гүмбэрт голд дүрд тоглох нь тэр. Үүгээр ч зогссонгүй Гюгогийн уран яруу хэллэгийг хайр найргүй хэрэглэн, нуршин довтолгосноор тайз засал, чимэглэлийн ажлаа гүйцэтгэсэн байлаа.

Published by

mARKS

Quietly I will endure Silently I will suffer Patiently I will wait For I am a warrior And I will Survive

3 thoughts on “Лолита /Владимир Набоков/”

  1. За энэ номыг энэ талаас нь харж уншаагүй юм байна. Гэхдээ сэтгэлд нэг л сэвтэй, зарим талаараа номыг унших тусам өөрийн чанд хүслээс айх үе бишгүй л гарч байлаа, эхний уншилт болохоор номоо хянаж биш харин номондоо автаж л уншиж байна. Гюго эрхмийн инээмтгий хүн романд Гумберт гардаг юм уу, анзаараагүй юм байна.

    PS. Блог чинь үнэхээр их таалагдаж байна, амжилт хүсье

    Like

Leave a comment