1Q84 /Мураками Харуки/


nom_500x500 Орчин үеийн Японд ном уншдаг, худалдаж авдаг хүмүүсийн тоо эрс цөөрч байгаа гэнэ. Сошиал ертөнцийн сэргэн мандалт өндрөө аван хөөрч байгаа энэ үед энэхүү асуудал мэдээж хэрэг өндөр хөгжилтэй энэ улсын толгойны өвчин болоод байгаа нь дамжиггүй бизээ.

2010 оны 08-р сарын 16нд 500,000 хэвлэн гаргасан 1Q84 номын 3-р ботийг хүлээсэн хүмүүсийн урт дараалал 200.000 давж amazon цахим номын худалдааны захиалга 20.000 даваад байлаа.  Номын 2-р боть 2,44 сая борлогдсоныг бодоход ямар их эрэлт хэрэгцээтэй байсныг илтгэх нь зүй ёсны хэрэг. Манайд ч мөн адил Интерномын бестсэллер номуудын тавиур дээр одоог хүртэл тавьсан харагдана. Яагаад энэ их олон хувь борлогдож байгаагийн гол нууц нь янаг амрагын явдлыг янз бүрийн өнгө аясаар бэлтгэн бичсэнтэй холбоотой боловч үйл явдал утга санаа нь өөрөө зохиолыг гайхалтай болгож өгсөн гэж би хувьдаа дүгнэсэн.

Complex and surreal narrative
Жорж Оруэллийн “1984” зохиолыг уншиж үзээгүй учраас Мураками түүнийг хуулбарлан дуурайсан эсэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Түүний бичсэнээр Оруэлл 1949 онд ирээдүйн 1984 оныг зөгнөн бичсэн бол Мураками ирээдүйгээс 1984 ухарч бичсэнээрээ өөр өөрийн утга агууламж, үйл явдлын өрнөл өөр байх аж. Энэ утгаараа 1Q84 бол 1984 юм. Q -н 9-г орлож. Q онд болж байгаа үйл явдал зэрэгцээ ч юмуу аль нэг өөр ертөнцөд болж буй үйл явдлыг илэрхийлж байгаа хэлбэр билээ. Мэдээж хэрэг Q ертөнцийн Q онд хоёр сар зэрэгцэн оршиж. Little people хамаг хорыг найруулдаг байж болох шүү дээ.

Үйл явдлын хувьд цагийн эрхээр нэгнээсээ холдсон боловч хэзээ нэгэн цагт учрах тавилантай хоёр хүний диалогуудад хуваагдана. Зохиолын үйл явдал эмх замбараагүй эхлэх боловч цааш ахисаар утасны эрчлээг гаргаж бүх зүйлийн утга учир аяндаа ойлгогдох тэр агшинд бүх зүйл урьдчилан төлөвлөгдөж сайтар найруулсаныг хараад өөрийн эрхгүй Муракамигийн авьяас чадварыг бахдан сайшааснаа хэлэх хэрэгтэй бизээ.

Мөн “Норвегийн ой”-н адилаар сонгодог хөгжмүүдийг тайлбарлан хүргэж. Алдартай Симфониудын талаар уншигчдад таниулан сонирхуулна. Бах, Вивалди гэх мэт. Үүнээс гадна Чеховын “Сахалины арал” хэмээх номны хэсэг. 12-р зуунд бичигдсэн Японы ардын аман зохиолын хэсгээр аялуулах болно.

1000 uneventful pages
Зохиолыг уншихад үнэхээр сонирхолтой боловч энэ тэрийг тайлбарлаж газар орныг ярьсаар байтал юу юугүй хуудсууд ар араасаа хөврөн одох юм. Тодорхой үйл явдлын эрэлд бүдчин алхсаар нэг мэдэхэд эцсийн зогсоолд хүрсэнээ мэдээд эргээд хартал тийм ч их олон үйл явдал өрнөөгүйг бодоход савангийн дуурьтай төстэй гэмээр.

Үзэгдэхгүйн ертөнц
Юм бүхэн хуурамч
Гагц надад итгэвээс
Бүгд жинхэнэ болму

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: