Зуун жилийн ганцаардал /Г. Маркес/


downloadЗуун жилийн ганцаардал. Саяхан уншсан номны маань нэр энэ. Хаа сайгүй файлаар, pdf -ээр ном хэлбэрээр гээд олдоц ихтэй номнуудын нэгт зүй ёсоор тооцогддог энэхүү номыг уншилгүй хорвоогийн тоосыг хөдөлгөөд дууссан бол их зүйл алдсанаа мэдэхгүй хоцрох байждээ гэх бодол төрлөө. Г. Маркес колумбийн иргэн бөгөөд 1982 онд Нобелийн шагнал утга зохиолын төрөлд авах шалтгаан нь энэхүү ном байлаа. Дэлхийн 47 гаруй хэл дээр 30 гаруй сая борлогдсон гэх энэхүү бүтээл миний уншиж байсан номнуудаас огт өөр үзэл санааг илэрхийлсэн ном юмаа. Харин үйл явдлын тухайд гэвэл нэгэн гэр бүлийн 5 үеийн түүхийг хоорон дахь гинжин хэлхээ он цагийн товчоонтойн хамт 500 хуудсанд багтаасан роман ажээ. Миний бие энэхүү бүтээлийг уншаад өөрөө 5 үеийн турш энэ Дэлхийд амьдарлаа. Жаргаж үзлээ. Хайрлаж үзлээ. Зовж үзлээ. Хаягдаж үзлээ. Хавчигдан шахагдаж. Нэр төрөө бусниулахийг хүртэл өөрийн биеэр мэдэрлээ. Үүнээсээ болоод бүр сэтгэл хөдлөөд хэдэн цагийн турш энэ тухайгаа бодон тайвширталаа тааз ширтэн суусан бөлгөө. 
Зуун жилийн ганцаардал хэмээх энэхүү номыг Г. Маркес эхлүүлж орхиод 17 жилийн турш энэ тэрүүгээр аялан явсаны эцэст эргэн ирж барьж авсан гэдэг. Түүнийг бүтээлээ дуусгахаас өмнө аян замд нь саад учраад энэхүү номоо бичиж дуусгаагүй бол би түүнийг уучлахгүй байлаа. Бага зэрэг хэтрүүлэг шиг сонсогдож байгаа хэдий ч хүнээс ийм юм гардаг болдог, харуулдаг гэдгийг ойлгож авлаа.
Миний хариултыг нь олоогүй байсан олон олон асуултанд тэр энэхүү номоороо хариулах магадгүй хувь тохиол байж болох талтай бөгөөд нэгэн гэр бүлийн түүх ямар амттай хийгээд ээдрээтэй баяр жаргалтай тэгээд уйтгар гуниг, хагацал зовлонг хүүрнэн өгүүлсэн зохиолыг би унших тавилантай байж.
Зуун жилийн ганцаардал гэсэн энэхүү гарчиг ямар утга учиртай эд вэ?
Хэн нэгэн зуун жилийн турш ганцаардаад зовоод арчаагүй байдалтай төгссөн зүйл байхгүй ээ. Жаргал, зовлон ээлжлэн солигдсоор цаг хугацаа өнгөрч ихэнхи нь зовлон шаналалд унасан. Гэлээ гэхдээ бүхий л хүмүүс өөрсдийн үүлэн чөлөөний нар шиг аз жаргалыг олцгоосон байсныг цохон тэмдэглэх хэрэгтэй байх.
Тэгвэл яагаад Зуун жилийн ганцаардал гэж? Хэн ганцаардчихав?
Зохиолын гол дүр болох Буэндигийн гэр бүл Макондо хэмээх газарт анхлан ирж суурьшицгаасан юм. Энэхүү газар нь алс бөглүү бусад хотууд болоод хөгжлөөс хол хөндий байх бөгөөд анхлан нүүн ирж суурьшицгааж 100 гаруй жил гадаад ертөнцөөс бараг таслагдсан байсан учраас зохиолч номондоо нэр өгөхдөө 100 жил ганцаардлаа, 100 жил соёл иргэншилээс хол байлаа гээд энэхүү нэрийг өгсөн боловуу. Гэхдээ энд хэн ч 100 жил ганцаардаагүй. Энд зуун жилийн турш амьдрал яаж өрнөдөг вэ тэр хэвээрээ. Хүн юунд тэмүүлж, юу санаж боддог вэ? тэр хэвээрээ л байлаа.
Мэлмийг минь тэлж харааг минь хурцалсан сайхан номыг уншсан тэмдэглэл минь нэг иймэрхүү зүйл боловоо.

One_Hundred_Years_Of_Solitude family tree

6 Responses to Зуун жилийн ганцаардал /Г. Маркес/

  1. Дашка says:

    хэдэн өдөр салж чадалгүй уншиж дууссаны дараа цаад яг юу гээд л асуулт тавиад л дууссан даа. харин талбай дээр болдог бослогын хэсгийг уншиж байхдаа “хүйтэн дайн” гэдэг үгийг жинхэнэ мэдэрсэндээ дайны тухай кино болон нийтлэл олныг уншиж байсан ч би тийм хүйтэн мэдрэмж авч байгаагүй. хэзээ нэг өдөр дахин уншина гэсэн бодол тээсээр байгаа.

    Like

  2. үнэнийг хэлэхэд уг номыг уншаад яг юу ойлгов?, юуг ойлгож өөртөө шингээж авах хэрэгтэй юм бол? гэсэн асуултуудад хариулт болохоор зүйл надад бодоод бодоод олдсонгүй. энэ талаар санал бодлоо хуваалцаач

    Like

    • hiGher says:

      Ер нь энэ их өрөөсгөл ойлголт шүү. Асуултын хариултыг бусдаас асууж. Номноос яг юу ойлгосон бэ гэдгийг нь асууна гэдэг бол өөрийн ойлголтыг хүнийхээр сольно гэсэн үг. Хэрвээ ойлгоогүй, хангалтгүй гэж үзэж байгаа бол цааш нь тавьчих жилийн дараа ч юмуу уншаад үз гэж зөвлөх байна.

      Like

  3. Ингэж зураг зурсангүй. Харин надад энэ романыг унших бүрт л Сальвадор Далийгийн зурсан зургууд нүдэнд буугаад байдаг юм.

    Like

  4. hiGher says:

    Тооцож үзээгүй юм байна.

    Like

  5. puje says:

    Ursula heden nas hureed ongorvoo tootsoj chadahgui yu

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: