Алтан Дейл Карнеги /Дейл Карнеги/


altan diel karnegi  Энэ хүний талаар олон зүйлс нурших нь илүүц бизээ. Өмнө нь тэмдэглэн үлдээсэн түүний “Нөхдөө өөртөө татаж, хүмүүст нөлөөлөх ёсон” /Дэйл Карнеги/  номын тэмдэглэл дээр түүний талаар багагүй зүйл бичсэн байгаа учраас хойш тавихаар шийдлээ.

Миний тэмдэглэл бичиж буй Алтан Дейл Карнеги нэртэй ном маань үнэндээ Дейл Карнегийн Алтан ном нэртэй зохиол юм. Манайхан орчуулахдаа магадгүй сүртэй харагдуулах гээд Алтаар хийсэн Дейл Карнеги гэж оруулсан боловуу. Үнэндээ бол Алтан Дэйл Карнеги гэж ном  энэ хүн гаргаагүй бөгөөд түүний бичсэн номыг хамтад нь түүнээс хойш хэвлэн гаргахдаа хэн нэгэн өгсөн ажээ.

Алтан ном маань 3 жижиг номноос бүрддэг:
1. Нөхдөө хэрхэн өөртөө татаж бусдад нөлөөлөх вэ?
2. Олны өмнө үг хэлэхдээ өөртөө хэрхэн итгэлтэй байж бусдыг дагуулах вэ?
3. Яаж санаа зовохоо больж тайван амьдарч эхлэх вэ?

Нөхдөө хэрхэн өөртөө татаж бусдад нөлөөлөх вэ?

http://wp.me/p2yi3a-9N

Олны өмнө үг хэлэхдээ өөртөө хэрхэн итгэлтэй байж бусдыг дагуулах вэ?

Ихэнхи хүмүүст олны өмнө үг хэлнэ гэдэг бол зүгээр л сүйрэл байдаг. Харин энэхүү номон дээр сүйрлийг хэрхэн ялалт болгон хувиргах вэ гэдгийг яруу тодоор харуулсан байна. Цаашлаад үг хэлэхийн өмнө өөрийгөө хэрхэн бэлдэх. Хэрхэн зөв итгэлтэй нүүрэмгий байдлаар бусдад өөрийн үгийг хүргэх талаар сайн зөвлөгөө өгөх ажээ. Түүнчлэн Америкийн үе үеийн алдартай уран илтгэгчидийн талаар чамгүй судалгаа явуулсан байсан бөгөөд тэдний хэрхэн илтгэх урлагт амжилт гаргасан зэрэг сонирхолтой түүх баримтууд ихтэй ба бүлэг бүртээ өөрийн үзэл санаанаас илүүтэйгээр алдартай хүмүүсийн туулж өнгөрүүлсэн замналыг бичихийг хичээсэн байна. Гэхдээ энэ үгээрээ би Дэйл Карнеги бусад хүмүүсээс хуулбарласан гэж хэлэх гээгүй бөгөөд номондоо тэрээр алдартай түүхэн хүмүүсийн түүхийг жишээ маягаар харуулсан байдаг билээ. Мөн энэхүү номонд сайн Эссэ хэрхэн бичих ярих үгээ хэрхэн зөв боловсруулах гээд маш олон хэрэгтэй зөвлөгөөнүүдийг оруулсан байлаа.

Яаж санаа зовохоо больж тайван амьдарч эхлэх вэ?

Бид бүхний төрсөн газар орон өөр өөр багадаа өнгөрүүлсэн амьдрал харилцан адилгүй. Дуртай дүргүй зүйлс гээд тоочоод барахааргүй зүйлээрээ нэгнээсээ ялгардаг.  Ийм учраас номонд тэрээр санаа зовохоо больж тайван амьдрах. Амьдралдаа мөрдлөг болгох цор ганц жорыг бичээгүйн мэдээжийн хэрэг юм.  Гэхдээ хэрэг болохуйц сайхан зөвлөгөөнүүдийг оруулсан нь надад их сэтгэгдэл үлдээсэн юм. Уй гашууд автагдан үүнээсээ болоод амьдрах итгэлээ алдсан боловч амьдралын энэхүү хүнд хэцүү шалгуурыг өөр өөрийнхөө арга замаар даван туулж тайван амьдралыг амтыг мэдэрсэн олон олон хүмүүсийн намтар түүхийг хавчуурга болгон бичин үлдээжээ.  Дэйл Карнеги хүмүүстэй хэрхэн харилцах хэцүү маргаантай асуудлыг хэрхэн хөнгөн тайванаар хүлээн аваад, даван гарах хийгээд биднийг амьдарч буй нийгэмдээ хэрхэн хүн ёсоор бусадтай харилцан зохицож амьдрах талаар зөвлөгөө бүхий энэхүү номнуудаараа одоог хүртэл мартагдаагүй. Өдийг хүртэл олон мянган хувь хэвлэгдсээр шинэ үеийн сэхээтнүүд маань түүний зөвлөгөөг үлгэрлэн авч өөрийн амьдралыг илүү тайван баяр хөөртэй болоход нь түшиг тулгуур болох зүйлсийн нэг бол энэ ном яах аргагүй мөн билээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: