Этгээд хүн /А. Камью/


2232Заримдаа аз жаргалыг хэмжихийн тулд тухайн аз жаргалыг хайгч нэгний  яг хүсч байгаа тэр зүйл биелэхдээ түүний хүлээлтэнд хэр зэрэг тухайн зүйл нийцдэг эсэх талыг харж үзэх шаардлагатай болдог. Хүссэн хүлээлтэнд хүрээгүй ямар нэг зүйл уур бухимдалыг төрүүлж анд нөхдийг хагацааж, амраг хайртуудыг салгадаг. Цаашилсаар өөртөө итгэх итгэл замхарч азгүй амьтан хэмээн өөрийгөө бодоход хүргэж магадгүй. Буруу зөвийг шүүлгүй, стандарт горим мөрдөлгүй амьдарвал юу болох вэ? Ингэж амьдарсанаар аз жаргалтай болохуу? Эсвэл ийм хүнд аз жаргал, зовлон зүдгүүр 2 чухал биш болж хувирах боловуу?

Эртний соёл иргэншилд дайснаа ялан дийлж зүрхийг нь үхүүлэхийн тулд амьдаар нь зүрхийг нь сугалж иддэг байсан гэдэг. Энэ бол ёс заншил болсон зүйл байсан бөгөөд үүнийг тэр үеийн хүмүүс дайны энгийн арга хэмээн үздэг байж. Ер нь зан заншил болсон зүйлийг хүмүүс буруу гэж үздэггүй. Энэ нь амьдралын нэгэн хэлбэр. Баатарууд үргэлж мангастай тулалдаж гүнжийг авардагтай адил зүйл. Дайн дажин боллоо гэхэд тулалдаж буй талууд хохирол амсах нь мэдээжийн асуудал учраас хэдий хэмжээний хохирол учирлаа, өдий төдий тооны хүмүүсийн амь нас үрэгдлээ гэхэд хүмүүс аль тал нь илүү хохирол амссан болоод хэн нь илүү хэмжээний газар нутаг эзэлсэн байгаа дээр төвлөрдөг. Тэнд ах шиг чинь аав шиг чинь хүн буудуулж байгаа нь хөндлөнгийн хүнд сонин биш байдаг шүү дээ.

Этгээд хүний хувьд. Хүмүүс хэн нэгнийг нас барсан байхад хажууд ирээд уйлж байх ёстой. Ямар нэгэн гунигт зүйлийн талаар ярьж буй харилцан ярианд хүний үзүүлэх мэдээжийн хариу үйлдлийг үзүүлэхгүй байгаа зэрэг нь түүнийг этгээд гаж болгож харагдуулж байгаа байдал юм. Яг л Монтены хэлдэг шиг чи хэрвээ ёс заншилд баригдаж амьдрахгүй бол тэд чамайг нийгмээс түлхэн гаргах болно гэдэгтэй л адил зүйл. Ай Монтень чи хичнээн суут хүн байгаа вэ? Бид нэгэн үед хамт амьдарч үзэхсэн. Үг үйлдлийг чинь ажин суралцахсан.

Камьюгийн сизифийн домог, этгээд хүн зэрэг зохиолууд Эксизтенсиализм чиглэлд хамрагддаг.  Гол санаа юу вэ гэвэл хүн төрөлхтөн бол сизиф шиг уул өөд чулуу өнхрүүлэн явсаар оргилд хүрээд тэр оргилоосоо чулуугаа өнхөрүүлж буулгаад дахиад л дээшээ өнхрүүлэн мацдаг нэгэн циклд баригдсан амьтан юм гэдгээр бүхий л үзэлээ нэгтгэдэг. Аль ч нийгэм, өндөр хөгжил, улс үндэстэн зөвхөн мөхөлрүүгээ зүтгэдэг. Үүсэн устаж, үүсэн устсаар.

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: