Сорхугтани /Б. Сарантуяа/


2_1204Өвөг дээдсийн шүтээнд сүсэглэн өссөн Би Монгол хүн. Агуу түүхийн өлгий болсон газар шорооны эзэн нь гэж овоглосон би босоо заяатай. Хөх азийн цээжинд ганцхан хөх залаат би тэнгэр шүтлэгтэй. Зуун зууныг өртөөлөн хүүрнэх агуу түүх ёс, заншлийн өлгий нутагт морин дэл дээр төрж, Дэлхийн талыг мориороо туулж явсан эцэг өвгөдийн үргэлжлэл би билээ.

Хэн нэгэн надад өнгөрсөн үеийн юмсыг ярин дурсагч чи. Өнөө бүтээсэн зүйлгүй байж Монгол гэж цээжээ худлаа дэлдсэн чи хэнд хэрэгтэй гэж түүх ярин донгосно вэ гэж хэлж болох. Чамд хэлэх үг байна. Хүн төрөхдөө оюун бодол тэгширсэн, зэгсэн ухаантай байдаггүй юм. Ухааныг сурч мэдэн олдог. Хөрстийн амьдрал богинохон. Амьдралын үе шат жарнаар хөвөрч ээлжлэн солигддог жамтай.

Түүхээ мэдэхгүй байна гэдэг харанхуйд бүдчин явахтай адил. Түүхээ мэдэхгүй байна гэдэг бусдыг сонирхохгүй байна гэсэн үг. Бусдын сонирхохгүй байна гэдэг зам мөрөө өөрөө бүтээнэ гэсэн үг. Зам мөрөө өөрөө бүтээнэ гэдэг бол мэдэхгүй олон алдааг өөрийн биеэр гатлан туулна гэсэн үг.

“Сорхугтани”

Түүхийн он тоолол 13 зууныг тойрон эргэх тэр хугацаанд Монгол нутагт өдий 1000 жилийн турш дайн тулааны хөл тасраагүй байлаа.

Хөрст Дэлхийн хөрвөж

Хөвчин улс байлдаж байв

Хөнжилдөө унтах завгүй

Хөнөөлдөн тэмцэлдэж байв гэж нууц товчоонд гардаг. Чингис хааныг их Монгол улсаа байгуулах хүртэл тал нутагт тархай бутархай аймгууд хоорондоо дайтсаар байсан аж. Эдгээр аймгуудын нэг болох Христийн шүтлэгтэй  Хэрэйд аймгийн жанжны гэрт Сорхугтани мэндэлжээ.

Тал нутагт байнгын дайн тулаантай байснаас гадна. Эртнээс эхийн эрхт ёс Монгол нутагт зонхилж байснаас улбаалан эмэгтэйчүүд төрийн хэрэг болоод улс орныг төвхнүүлэх, гэр бүлээ сахин үлдэх хэцүү албыг хашдаг байлаа. Угаас үргэлжийн хээр гадаа, аян дайнаар мордож байсан эрчүүд гэртээ сууж үр хүүхдээ өсгөх боломж гардаггүй байсан боловуу.

Энэхүү учир шалтгаанаар өөрийн хөвгүүдээ өсгөж. Төрийн жолоог атгуулсан ачит хатан Сорхугтани түүх үнэхээр онцгой. Магадгүй энэхүү номыг уншаад домог мэт дурсагдан байсан бидний эцэг өвгөд ямар нэг онцгой бодгаль байгаагүй. Гуньж ганцаардаж, хайрлан дурлаж, хийж бүтээж явсан эгэл жирийн хүмүүс байсан гэдгийг эрхгүй ойлгох бизээ.

Published by

mARKS

Quietly I will endure Silently I will suffer Patiently I will wait For I am a warrior And I will Survive

7 thoughts on “Сорхугтани /Б. Сарантуяа/”

  1. Зохиолч оо. Яруу найргийн хувьд айхтар сайн мэдэхгүй ч хүмүүжилд нөлөөлснийг бодоход миний хувьд нилээд чухалд тооцогддог. Сүүлийн 1 жилд өнөөх номны амтанд орохыг захаас нь мэдэрсэн ч бүрэн дадал суугаагүй л байна. Гэвч юм мэдэхгүйгээ мэдэх тусам илүү хичээж байгаа.
    М.Твайн
    “Хэрэв зөвийг нь олж уншихгүй аваас бичиг үсэг тайлагдсан хүнээс дээрдэх юун” гэсэн нь хүн бүрийн хувьд зөв гэдэг нь харцангуй гол нь уншиж буй ном нь тухайн нөхцөлд тархинд “?” үлдээн эрэл хайгуулыг өдөөж байхын чухлыг өгүүлсэн мэт санагддаг. Тиймээс үнэхээр ойлгож дачихгүй бол номоо түр хойш тавиад өөр холбоотой ойлголтуудыг судлаад түвшин хүрлээ гэх үедээ дахин унших эсвэл өмнө уншиснаа илүү нухацтай тунгаах болсон. Сайн муу гэх нь найруулга, техник болон нөлөөлөх хүчний талын цензур байх түүнээс санааг сайн муу хэмээн үнэлэх нь утагагүй мэт санагддаг.

    Жягсаалтын хувьд одоо санаанд бууж байгаа нь Омар Хаям, Пушкины шүлгүүд, Уильям Фолкнер “Өвгөд”, Достоевский “Double”, Баабар “Нүүдэл суудал”, Агинастын гэгээ, Дэлхийн түүх

    Like

  2. Метароманы хувьд зүүд ч юм шиг нэг л сонин логикоор ухахад яривагтай, тэр хирээр сонирхол татах нь бий. Аюурын багш нь Урианхай гуай юм гэнэ лээ. Шавиа өөрийнхөө хэв маягаас өөрөөр сургасан мэт санагдаад бас бус зохиолыг нь уншаад их биширч билээ. 1Q84 н хувьд яг талд нь хүргээд сонирхол хүрэлгүй мөн бас бус шалтгаанаар түр завсарласан. Магадгүй зохиолыг уншиад хүлээж авах хөрс нь бүрэлдээгүй бололтой хэхэ

    Like

    1. Урианхай гэж шүлэг бичдэг хүн билүү? Би Монголынхоо зохиолчдын талаар сайн мэдэхгүй. Үнэндээ хооронд харьцуулж бодох гэж үзвэл хоёр гурван нэрнээс дарааллуулах хэрэг гарах байх даа. Өөрөө намайг бодвол утга зохиол, шүлэг яруу найргийн талаар нилээд мэдлэгтэй бололтой.

      Миний хувьд бол номоо авсан л бол ийм тийм санагддаггүй эхнээс нь дуустал уншина. Яагаад вэ гэхээр номыг бичсэн зохиолч их олон жил, өдрийг нэг хуудас бичих гэж маш их толгойгоо гашилгасан байхад, зүгээр л уншиж буй надад бол болж өгвөл бүрэн уншсан нь дээр санагддаг.

      Хүмүүс сайн муу ном гээд ялгаад л байдаг. Миний хувьд бол таалагдахгүй хэсэгтээ анхаарал хандуулахгүй байхад л болох юм шигээ. Ер нь тэгээд тэнэг хүнээс хүртэл сурах юм их бий гэж хүмүүс хэлдэг.

      Санал болгох ном байна уу? Таалагдсан номнуудынхаа нэрийг бичээд өгөөрэй.

      Like

  3. 1Q84 их өвөрмөц бичигдсэн юм шиг санагдсан. Гэхдээ дуусаагүй учраас ийм тийм гэж одоо хэлж чадахгүй нь. 100 хуудас л уншаад байна.
    Метароманы хувьд ч гэсэн адил гэхдээ 2-р бүлэг болох Эсээний хэсэг рүү орчихсон байгаа. Эхний бүлэг их сонирхолтой жижиг зохиолууд багтсан санагдсан. Ялангуяа морь, мал бичилгүйгээр модернизмын чиг хандлагаар бичсэн нь өмнө уншиж байсан монгол зохиолуудаас өөр сэтгэгдэл төрүүлсэн шүү.

    Like

  4. Ммм 2г нь уншсан юм байна. Метарома мөн 1Q84 талаар сэтгэгдлээ хуваалцвал?

    Like

  5. Нийлээд огшин байж бичсэн болтой.
    Түүх уншихын хувьд хэн ямар нөхцөлд хэрхэх үйлээ шийдэн хөдөлж буй нь яг л шатрын нүүдэл хайрж байх шиг урамтай гэх үү дээ. Одоо ямар ном уншиж байгаа вэ?

    Like

    1. Нилээд огшсон шүү нээрээ.
      Одоо Дурлалгүй ертөнцийн блюз, 1Q84, Лолита, Чонон сүлд нарыг уншиж байгаа.

      Like

Leave a comment