Les Miserables /2012/


 Би мөрөөддөг байсан
Нэгэн цагт хүн бүр сайхан сэтгэлтэй, тэдний хоолой зөөлөн, тэдний үгс зочломтгой байлаа. Нэгэн цагт хайр өөрөө сохор, хорвоо ертөнц өөрөө дуу ч юм шиг, тэр дуу нь харин гайхамшиг байлаа. Гэтэл нэгэн цагт тэр бүхэн буруугаар эргэсэн.

Би цаг үргэлж мөрөөддөг байсан. Хүлээлт минь өндөр, амьдрал ч сайхан санагддаг байсан. Хайр хэзээч бөхөхгүй гэж. Бурхан бүхнийг уучлана гэж мөрөөддөг байсан. Ямар ч дуу дуулагдаагүй. Ямар ч дарс амтлагдаагүй. Тэр үед би залуухан юунаас ч айдаггүй. Хариу төлөөс төлөлгүйгээр тэр мөрөөдлүүдийг биелүүлнэ гэж би итгэдэг байлаа.

Гэтэл тэр шөнөөр ирж аянга шиг ниргээд миний мөрөөдлийг хогтой хутгаж орхисон. Тэр зуны турш миний хажууд унтахдаа. Миний эгэл өдрүүдийг дуусашгүй гайхамшгуудаар дүүргэсэн. Тэгээд тэр бүхнээрээ миний хүүхэд насыг үргээж билээ. Гэтэл тэр намар нь яваад өгсөн. Гэсэн ч би түүнийг эргээд ирнэ хэмээн мөрөөдөж. Түүнийгээ ирэхэд олон жилийн турш хамтдаа өнгөрөөж байна хэмээн төсөөлдөг байсан. Гэвч биелэх боломжгүй мөрөөдөл гэж байх юмаа.

Энэ амьдарч байгаа тамаас минь өөрөөр миний амьдрал яг ийм байх ёстой гэсэн мөрөөдөл надад байсан. Энэ санагдаж байгаагаас шал өөр байх ёстой байсан юм. Гэлээ ч энэ бүх мөрөөдлийг минь амьдрал үгүй хийж орхижээ.

Би юу хийчих нь энэ вэ?

Би юу хийчих нь энэ вэ? Эзэн тэнгэр минь би юу хийчих нь энэ вэ? Шөнөөр гэтэх хулгайч болж. Хаашаа гэдгээ мэдэхгүй зугтах нохой болон хувирсан байна. Би хэтэрхий гүнд унажээ. Цаг ч их орой болсон байна. Юу ч үлдсэнгүй үзэн ядалт, уйлаан майлаан л дотор минь оршино. Энэ түнэр харанхуйд уйлахийг минь харин хэн ч сонсохгүй юм. Энд би энэ олон жилүүдийн мөчлөгийн зааг дээр байна гэжүү? Явах өөр зам байгаа гэжүү. Би уртаас урт хорин жилийг алдлаа шүү дээ. Миний амьдрал хэзээ ч ялахгүй тулааны талбар байлаа. Үмх талх хулгайлсны төлөө тэд намайг гинжилж үх гэж үлдээхдээ миний нэрийг булшилж оронд нь харин тоо өгсөн.

Миний сэтгэлийн гүнд хүрэхийг яагаад би энэ хүнд зөвшөөрөөд байгаа юм болоо? Тэр надтай амьд хүн шиг, бусад хүн шиг харьцлаа. Тэр надад итгэж бүр дүү минь гэж дуудсан. Тэр намайг адилхан амьдарч байгаа гэж бурханы нэрийн өмнөөс баталсан. Ийм зүйл байж болно гэжүү? Энэ Ертөнц намайг үргэлж үзэн ядаж байдаг болхоор би ч бас хариу үзэн ядахаар ирсэн шүү дээ. Намайг гэмтээсний төлөө хариу гэмтээ! Зүрх сэтгэлээ чулуу болгон хувирга! Би ингэж л амьдардаг байсан! Энэ л миний мэдэх үнэн!

Гэтэл тэр нэг л үг хэлэхэд би эргээд тэр харанхуй нүхэнд орхигдох байлаа. Үүний оронд тэр надад эрх чөлөөг санал болгож байдаг. Энэ үгс зүрхийг минь хутга шиг зүсэхийг би мэдэрч өөрөөсөө ичлээ. Тэр намайг зүрх сэтгэлтэй хүн гэлээ шүү дээ. Тэр яаж мэдсэн юм болоо? Ямар сүнслэг ертөнцтэй би учраа вэ? Би хүрсэн боловч бүтэлгүйтсэн. Шөнө ойртож би ганцаардлыг, усны эргүүлэг мэт гэм буруугаа мэдэрч байна. Би энэ Ертөнцөөс зугтах болно. Өөрийн мэдэх ертөнцөөс ангижрая. Би одоо хэн ч биш болсон. Өнөөдрөөс эхлээд би өөр түүх эхлүүлэх ёстой!

Санаандгүй

Санаандгүй энэ бүхэн эхэлсэн. Санаандгүй би үүнийг ойлголоо. Хоёр өөр зүрх нэгэн бүхэл болон цохилж болдог юм гэжүү? Өчигдөр би ганцаарддаг байсан. Өнөөдөр чи хажууд минь алхана. Ямар нэг зүйл тодорхой биш байна. Ямар нэг зүйл арай эхлээгүй ч байгаа юм боловуу.

Санаандгүй энэ орчлон надад өөр санагдах боллоо. Гайхалтай сайхан ч юм шиг. Миний дотор ийм их итгэл найдвар нуугдаж байсныг би хэрхэн мэдэх билээ? Нэгэнт болоод өнгөрсөн зүйл эргэж ирэхгүй. Одооноос бид хоёул хамтдаа энэ шөнөөр аялалаа эхлүүлье.

Аз жаргал санаандгүй хурдан хүрээд ирнэ гэж би хаанаас мэдэх билээ? Чи надад үнэн сэтгэлээсээ итгэх юм. Би итгэлийг чинь хөсөрдүүлэхээс айж байна. Хандсан зүг бүрт минь аюул дагаж байдгийг чи минь хүүхэд юм чинь яаж мэдэх билээ. Сүүдэр хаа сайгүй оршин байдаг. Хуваалцаж болохгүй дурсамж бас байдаг.
Дахид хэзээ ч ганцаардахгүй. Дахиад хэзээ ч салахгүй. Чи миний зүрхийг яг нар шиг дулаацууллаа. Чи л миний амьдралд намайг тойрон одож байсан амьдрал, хайр хоёрыг бэлэглэлээ. Энэ зүйл санаандгүй эхэлсэн. Санаандгүй би энэ бүхнийг ойлголоо.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: