Eternal sunshine of the spotless mind /2004/


eternal-sunshine-of-the-spotless-mind  Хүн үүссэн цагаас эхлэн энэ хорвоо дээр хичнээн уналт, босолт, урвалт, шарвалт болж байсныг тоолохын аргагүй буйзаа. Байгалийн хуулиар хүчтэйн хүчгүйгээ дээрэлхэж амьд үлдэх шалгуурт тэнцэх визээ олж авдаг нь хорвоогийн жам юм хойно яая гэхэв. Тэсч үлдэх л хэрэгтэй.

Үүний хажуугаар бүтэлгүй хайр дурлал, амьдралд таарсан гунигт явдал дурсамжууд хүнийг нас ахих тусам нэмэгдэнүү гэхээс хасагдана гэж байхгүй билээ. Учир нь хүний дурсамж тархинд хадгалагдаж үе үе зүрх сэтгэлд ялагдал цөхрөлийг сануулж байдаг ид шидтэй зүйл. Алдаа гаргахгүйг хичээн амьдралд тэмүүлээд бүх хүчээрээ тэмцсэн ч хүрч чадахааргүй хэцүү зүйл их л олон тохиолдоно. Цагийн шалгуурт тэсч үлдэх амьдралын амтат түүхийг бүтээхийн тулд хүн хичнээн алдаа дутагдал гаргаж болохыг тоочоод барамгүй зүйл ажээ.

“Eternal sunshine of the spotless mind”

Хайр сэтгэл их хүчтэй. Дурласан нэгнээ мартья гээд нүдээ анивчихад мартагдахгүй. Чамайг угаалгын өрөөнд ороход, гудамжаар алхахад, цасны ширхэг, модны навчисыг харахад хайртай тэр чинь харагдаад сэтгэлд сэвтэй санагдах үе тохиолддог. Үнэхээр бие биедээ хайртай хэмээн нийлсэн 2 сэтгэл ямар нэг шалтгаанаар үргэлжлэх боломжгүй үетэй тулгарахад түүнийг даван гарах хэцүүхэн шалгууртай хүн тааралддаг. Мартах үйл явц гэнэт явагдахгүй боловч нэгэнт шийдвэр гаргасан бол тэсэн тэссээр намар, өвөл, хавар, зун эргэлдсээр эргэн тойрны юмс өөрчлөгдөхөд урьдын дурсамжууд мартагдан бүдгэрсээр халуун хайр ч бай хүний амьдралын нэгэн үеийн түүхийг ч бай цаг хугацаа уусган арчдаг билээ. Тиймээ цаг хугацааны эрхээр юмс бүхэн шороо мэт арилдаг.

Тэгвэл амьдралд таарсан толбыг нэг өдрийн дотор арилгах төхөөрөмж гараад ирвэл яах вэ? Энэ Дэлхий дээрхи бүх хүмүүс аз жаргалаа олох байхдаа. Хэрвээ алдаа гаргасан бол арилгуулаад л болоо шүү дээ. Хуучин цагийн дурсамжууд тэгээд л үгүй болно. Хамтдаа өнгөрүүлсэн гэрэлт үеүүдээ мартаж танихгүй хүмүүс болцгооно. Мэдээж хамтдаа өнгөрүүлсэн таагүй дурсамжууд хүртэл алга болно. Гайхалтай биш гэжүү? Үнэхээр тийм гэжүү? Таагүй үеийн дурсамж бүрээ арилгуулаад байхаар аз жаргалд хүрэхүү? Сонирхолтой л юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: