Нарсиссус -ын домог | Алхимич /Пауло Коельо/


Алхимич жингийн цуваанд яваа хэн нэгний номыг олж авчээ. Номын хуудаснуудыг эргүүлж байгаад Нарсиссусын домгийг олов. Алхимич нэгэн залуу өөрийн гоо сайхныг тольдохоор өдөр бүр голын дэргэд өвдөглөн суудаг тухай энэхүү домгийг багадаа сонсож байсан билээ. 

Нарсиссус өөртөө дурласан нэгэн байсан бөгөөд нэгэн өглөө голруу ороод живэн алга болсон гэдэг. Түүнийг живсэнээс хойш үргэлж суудаг байсан газарт Нарсиссус нэртэй цэцэг ургажээ. Гэхдээ энэ хүргээд зохиолч түүхээ цэглээгүй юм. Зохиолч бичихдээ Нарсиссус -ыг үхсэний дараа ойн дарь эх гол дээр ирээд давслаг болон хувирсан байхтай таарсан аж. Яагаад уйлаа вэ? хэмээн голоос Дарь эх асуув. Би Нарсиссус -ын араас гашуудаж байна хэмээн гол хариулав.

Тиймээ тэгэлгүй яахав түүний араас гашуудсанд чинь гайхах зүйл мэдээж байхгүй. Би түүний хойноос ой шугуй дамнан хөөцөлдөж байхад чи л түүний гоо үзэсгэлэнг ойроос харж байсан шүү дээ. Гэхдээ Нарсиссус хөөрхөн байсан юмуу? хэмээн гол асуув. Чамаас өөр үүнийг илүү сайн мэдэх хүн байхгүй шүү дээ. хэмээн Дарь эх гайхав. Энэ бүхний эцэст гол чиний эрэг дээр Нарсиссус өдөр бүр өвдөглөн суугаад өөрийгөө ширтэн суудаг байсан шүү дээ!

Гол хэсэг чимээгүй байснаа. Эцэст нь: Би Нарсиссус -ын араас гуниглан гашуудаж байгаа боловч хэзээ ч түүнийг үзэсгэлэнтэй хэмээн бодож байсангүй. Цаг үргэлж миний эрэг дээр өвдөглөн суугаад над руу харахад түүний нүднээс би өөрийн үзэсгэлэн гоог хардаг байсан учраас л би түүний араас гашуудаж байгаа юмаа хэмээн хариулжээ. “Ямар гайхалтай түүх вэ?” хэмээн Алхимич бодов.

Published by

mARKS

Quietly I will endure Silently I will suffer Patiently I will wait For I am a warrior And I will Survive

Leave a comment