Жайро


gyro_beaten Жайро амьдралынхаа эхний 12 жилийг барилгын лагерт өнгөрүүлсэн юм. Тэнд Жайро анхны үгээ хэлж сурахын оронд барилгын тоосго өрж, зуурмаг зуурахыг сурч эхэлсэн билээ. Тэрээр эцэгээ хөнөөж тэр газраас зугтах хүртэл түүнийг эцэг нь яг боол мэт энэ газар ажилуулж байжээ. Түүнийг өсгөсөн эцэг нь их зожиг чимээгүй хүн байсан юм. Аав нь ажлаасаа эргэн ирээд унтах хүртлээ хямдхан архи ууж цагийг өнгөрөөнө. Хоёр давхар орных нь дээд давхарт унтдаг Жайротой эцэг нь хааяаа л нэг үг солино. Жайро 7 нас хүртлээ бараг ярьж сурсангүй.

Жайро ажлаасаа бууж гэртээ ирээд унтдаг орноосоо явах  00 орохоос бусдаар зөвшөөрөлгүй байв. Түүнд 00 орохийг орой 9 цагаас өмнө 2 удаа л зөвшөөрдөг байв. Хуучирч муудсан ор нь унтаж байхдаа эргэх төдийд гяхтнан дуугарна. Энэ дууг эцэг нь үзэн яддаг. Энэ дуунаас болоод эцэг нь түүнийг нэгэн удаа аймшигтай зодсон юм. Үүнээс хойш Жайро огт хөдлөлгүйгээр унтаж сурсан юм. Үүнээс гадна шөнөөр давсагаа хэрхэн барихийг сурав. Давсагаа барьж чадахгүй болсон үедээ архины хоосон шилэнд шээнэ.

“Бусдад хүмүүс хэзээ ч төвөг удаж болохгүй”

Энэ бол түүнд заасан эцгийнх нь сургааль юм. Бага балчираасаа Жайро өөрийн алдаа дутагдалаасаа суралцан. Эцгийн сургаалыг даган мөрдөхийг хамгаас илүү эрхэмлэдэг байв.  Түүнд эцэг нь нэг ч тоглоом авч өгч байгаагүй учраас энэ хичээл түүнд эцэгээс өгсөн цорын ганц бэлэг байлаа. Энэ жижиг Ертөнцөд эцэг бол үндсэндээ бурхан юм. Эцэг ямар ч хэрцгий догшин байлаа гэсэн Жайро түүнийг үргэлжлүүлэн тахин шүтсээр. Эцэгтээ тэрээр өөрийгөө хэрэгтэй хэмээн итгэдэг байв. Энэхүү итгэлийг хоёр зүйл баталгаажуулдаг. Жайрог таван настайд хүчтэй ханиад түүнийг алах дөхсөн юм. Энэ үед түүний эцэг шөнөжин түүнийг сахин сууж хүйтэн алчуур солин асарсан. Хоёр дахь шалтгаан бол түүний эцэг түүнийг хэзээ ч яв хэмээн хөөж байгаагүй. Жайро энэ хоёр зүйлээр бахархдаг байлаа.

“Тэнэгээ тэр чамайг хөөгөөгүй шалтгаан нь чи түүнд архи уух мөнгийг нь олж өгдөг шүү дээ!”  Энэ боломжит хувилбарыг Жайро оюун санааныхаа гүнд түгжиж орхисон байв. Үүнийг ажлын ахлах түүнд хэлж хувилбарыг гаргаж ирэхэд Жайро балмагдав. Түүний нууцыг тэр ил гарган гэхээс Жайро түүнд уур хүрэв. Түүний бахархал доромжлогдож, уур бухимдал түүнийг нөмрөн авав, Жайро ахлахруугаа дайрав. Ахлах үргэлж л зориггүй жаалыг доромжлон басамжилдаг байж. Жаалыг түүнрүү дайрахад ахлах уурлаж энэ мөчид түүнийг цохиж унагасан ч сэтгэл ханахааргүй улангасан уурлав. Ахлах Жайрогийн нүүр рүү сандалаар цохин унагааж сүүлийн цохилтоо хийхээр эрс шийдсэн байв.

“Чамайг өвчтэй байхад танай хөршүүд л чамайг асарсан юмаа Чиний эцэг чинь урьдын адил хар усаа гудраад сууж байсан. Чи халуураад дэмийрч байсан болохоор үүнийг мэдээгүй байх л даа. Тэр шөнө хөрш чинь аавтай муудалцаад сүрхий юм болсон шүү дээ. Тэр танай ааваас хүүхэд чинь үхвэл яах юм бээ гэж асуухад эцэг шүү юм чинь юу гэж хэлсэний гчи мэдэхүү? “Тэр үхнүү байна уу Надад огт хамаагүй” Чи сонсож байна уу?” Жайро түүний үгийг сонсон хэвтэх тэр мөчид тэр итгэмээргүй зүйлийг харсан юм. Түүний эцэг түүнийг ширтээд зогсож байв. Хэсэг зогсож байснаа юу ч олж хараагүй мэт яваад өгөв.

Энэ үед Жайро эцсийн эцэст бүхнийг ойгосон юм. Энэ Ертөнцөд би байгаа эсэх огтоос хамаагүй аж. Миний эцэгт би үхэх эсэх нь огтоос хамаагүй. Өөрөөр хэлбэл миний амьдрал ямар ч утгагүй юм байна. Хэрвээ би амьдарвал би мөнгө авч ирж өгнө. Хэрвээ би үхвэл жижиг зайг султгаж өгнө. Тэгээд л болоо. Миний эцгийн надад хэлээд байсан бусдад битгий төвөг уд гэсэн нь зүгээр л өөрт нь төвөг удахаас бултах арга байсан юмсанж. Энэ бол түүний хүүдээ заасан сургамж биш. Тэр чигтээ өөрийн амин хувиа хичээсэн харамч зан юм. Энэ сургаалаар “бусад”  гэдэг нь миний эцгийнхээр бол. Үгүй… Энд “Хүмүүст” гэсэн байсан.

“Хүмүүст хэзээ ч битгий төвөг уд”

Би тэгэхээр хүн биш бололтой…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: