Wojtek


220px-wojtek_soldier_bear-svg Амьдрал гэдэг хачирхалтай явдлаар дүүрэн байх юм. Зарим нохойнууд хар багаасаа хүний гэрт өсөхөөрөө өөрийгөө нохой биш хүн хэмээн бодоод өөрийн төрлийн нохойтой таарвал айн зугтдаг гэдэг. Дэлхийн дайны үед Оросууд нохойг танкны доогуур мина зуугаад мөлхөж сургасан байсан ч гэж ярьдаг. Хачико нохой эзэнээ ирнэ хэмээн бүхэл насаараа галт тэрэгний зогсоол дээр хүлээж байсан тухай түүхийг Япон хүн бүр мэднэ. Эсвэл өвчтэй хүүхдүүдэд эм хүргэн ирсэн Болто хэмээх чоно нохойны эрлийз нохойн талаар түүх байдаг. Хүн амьтныг сургаж эсвэл амьтад хүнд зарим зүйлсийг заадаг. Амьтад заримдаа өөрийгөө хүн гэж боддог. Хүн заримдаа араатан шиг.

Войтек бол баавгай. Баавгай бол тааварлашгүй зан ааштай амьтан. Түүнийг сургах их хэцүү гэж ярилцдаг. Циркэд ч юмуу баавгайг сургасан байхыг нь харж байсан. Гэхдээ тухайн амьтаны сүр сүлд үхээд баавгай гэж хэлэхэд хэцүү болсон байх шиг харагдсан. Харин дайнд явсан баавгайн тухай түүх сонирхвол яаж байна. Тиймээ Баавгай заримдаа дайнд явдаг.

Дэлхийн 2 дугаар дайны үед Войтекийг нялх байхад Польш цэргүүд Иран улсад анчид эцэг эхийг нь хороосны дараа нэгэн жаалхүү дагуулан явж байхтай таараад худалдан авч байсан гэдэг. Тэр цагаас хойш баавгайг цэргүүд өсгөн хүмүүжүүлж гарын ганзаганд, хөлийн дөрөөнд хүргэсэн түүхтэй. Эхэн үедээ цэргүүд Войтекийг цэргүүд архины шилэнд сүү хийгээд угждаг байлаа. Цаг хугацаа явж Войтек томрохын хэрээр анхандаа нэг цэргийн нормын хоол иддэг байсан бол яваандаа хоёр болон ихэсч гэнэ. Цаашлаад тэд түүнд Пиво өгдөг болов. Пиво түүний хамгийн дуртай ундаа болсон гэдэг. Үүгээр ч зогссонгүй Войтек тамхи татаж сурав. Өсч төмрөөд цэргүүдтэй барилдах дуртай болсон гэлцдэг. Харин барилдахдаа ямар ч хүнийг гэмтээж байгаагүй ажээ.

Мөн цэргүүд Войтект хэрхэн цэрэг хүн шиг ёслохыг зааж өгөв. Войтекийг энэхүү гайхалтай ааш авирыг харахаар хүмүүс цэргийн хуаранд олноор зочилдог байжээ. Тамхи татаж, пиво уудаг. Үүгээр ч зогсохгүй хүн амьтантай барилдаж, цэрэг хүн шиг ёсолдог Баавгайтай өдөр бүр таарахгүй л боловуу.

Дайн ид дундаа орж Польшийн цэргийн анги Монте казиногийн тулаанд орохоор болов. Энэ үед Войтек өөрийн цэргийн ангийн хамт дайны бүсэд илгээгдсэн юм. Войтекийг албан ёсоор цэргийн албанд татаж. Түүнд таних тэмдэг серийн дугаар, цалингийн данс, мөн байлдагч цол олгов. Дайнд Войтек их бууны сум зөөх ажил хийж байлаа. Их бууны халуун галан дунд сум тэвэрсэн Баавгайг хараад цэргүүд ялан дийлэх хүсэлээр дүүрдэг байсан гэдэг.  Монте казиногийн тулаанд Польшийн цэргийн анги оролцсон Войтекийн анги хамгийн түрүүнд дайсны өндөрлөг дээр өөрсдийн тугийг мандуулсан юм.

https://en.wikipedia.org/wiki/Wojtek_(bear)
http://www.thesoldierbear.com/wojtek.html
http://www.todayifoundout.com/index.php/2013/09/bear-member-polish-army-wwii/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: