Хаалга хаагдахад


overwhelmed-4Би энэ хаалгаар алхан орж байхдаа ирээдүйд юу хүлээж байгааг ямар адал явдал өмнө минь зурайн байгааг үл мэдэж билээ. Яг 8 жилийн өмнө юм л даа.  Энэ л хаалгаар эргэж харалгүйгээр алхан орж ирсэн. Энэ хаалгыг хэзээ хэн хийсэн. Яагаад яг ийм байх ёстой байсан. Хичнээн хүн энэ хаалганы бариуланд гарын хээгээ үлдээсныг мэдэх юм алга. Хаалганы юун тийм чухал гэж. Миний өмнө. Миний дараа хэн нэгэн нээж, хаах л эд биш юмуу.

Нэгэн удаа багийнхаа андуудаас салаад өөр багт орж тэднийг хожсоны дараа тэд намайг урвагч хэмээн хичнээн их уурлаж байсныг мартдаггүй юм. Магадгүй тэд надад итгэдэг байсан юм боловуу. Эсвэл тэднээс ямар нэгэн үнэт зүйлийг булаан авч явсан юм гэжүү. Зүгээр л тоглоом байсан шүү дээ. Тоглоом боловч сэтгэл зүрх шингэсэн байж болно. Тоглоом боловч хамт олны зүтгэлээр бүтсэн нэгэн бүхэл байсныг эвдэж орхио юм боловуу.  Муу ч гэсэн найзууд чинь шүү дээ.

Санчо Кихотод, Боорчи Тэмүүжинд, Бони Клайдад үнэнч байсан шиг.  Дахиад урвахгүй, шарвахгүй. Дахиад үгүй. Энэ удаа л биш. Андгай өргөж эрсхэн тэмцэх хэрэгтэй. Үнэ цэнэтэйгээ баталж, Үлгэр жишээ өсөн дэвжихсэн.

Би яг түүнд үнэнч байсан шиг түүнд үнэнч байсан бас үүнд. Түүний төлөө арай дээр орон гэрийг өөр хэн нэгэний орон гэр дотор байгуулахыг хүссэн үеээс эхэлсэн. Бид бүтээх гэж оролдсон боловч бүтэлгүй өдрүүд олон байсныг энд өгүүлэх хэрэгтэй боловуу. Илүү ихээр хамгаалахыг хүссэн боловч хэнийг хэнээс хамгаалахаа мэдэхээ байсан тэр л өдрүүд. Чи үгүй өдрүүд бас эхэлсэн. Чамайг үгүй өдрүүдэд үүнийг өөрийн түүн шигээ хамгаалахаар шийдэж билээ.

Энэ бүхэн энд хүрэх хүртэл энэ олон өдрүүдэд би үүнд л үнэнч байсан. Үүний төлөө амьдарч илүү ихийг мэдэж илүү ихийг өгөхийг хүссэн. Би чадах ёстой. Би хэзээ ч бууж өгч байгаагүй. Даанч нэг алхам урагшлаад харахад бусдаас нэг алхмын хойно байна гэдгээ улам их мэдэрлээ. Хоёр алхахад дөрвөн алхмын хойно байгаагаа харлаа. Яагаад тэр вэ? Илүү олон цагаар, илүү олон өдрөөр хичээсэн. Илүү олон тоогоор давтсан. Илүү ихийг мэдсэн. Гэвч яагаад ч гүйцэхгүйн. Яаж ч оролдоод чадахгүйн. Би бүтэлгүйтсэн.

Өдөр бүр чамайг юу хийхээ мэдэж байгаа гэдэгт багахан ч болов итгэж байгаа хүмүүсийг харах онцгүй. Хоньчин байна гэдэг хонь байхаас хэцүү. Дотороо уудлаад бүх зүйл бүтэлгүйтсэнийг зарлах зориг харин дутлаа. Эр хүн гэдэг эцэсээ хүртэл бардам хэвээрээ үхдэг юм гэжүү? Хөлөг онгоц живэхэд. Гай гамшиг тохиоход ч юмуу бусад буруутныг нэгнээсээ эрэн хайж. Хэн нэгнийгээ хэмлэн. Багахан ч болов зугаацахыг хүсдэгийг харахад өрөвдөлтэй. Аль эсвэл энэ бүхэн угаас ийм хэлбэртэй байсан боловч анзаарахыг хүсээгүй юм байж.

Амлая энэ бүхнийг зөв болгохын төлөө хичээсэн гэдэгээ. Тангараглая буцаж няцаагүй гэдэгээ. Тийм байлаа гээд хэнч ялагдсаныг бахархан дурсдаггүй. Дайнд ялагчын нэр л үлдэхээс ялагдсан нэгний баатарлаг туульс ганцыг уншсан минь үнэн. Тэд гэхдээ тэр тулаанд ялагдсан ч дайнд бол ялсан юм билээ. Миний хувьд харин энэ тулаанд ялагдав. Дайнд харин тэд ялах болтугай.

Одоо харин нөгөө л хаалгаа харан зогсоно…

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: