Эрдмийг эрхэмлэх ухаан /Фүкүзава Юкичи/


3_147721984 оноос хойшхи Японы 10000 Иены дэвсгэрт дээр энэ эрхмийн зураг хадагдсаар өдгөө хүрчээ. Үүнээс өмнө 1957 онд анх хэвлэгдсэн дэвсгэрт дээр Шотоку хан хүүгийн хөрөг хэвлэгдэж байсан түүхтэй. Японы хамгийн том дэвсгэртэд энэ эрхмийн дүрс яагаад хэвлэгдсэн нь их учиртай. Япон улсын боловсролын салбарт оруулсан хувь нэмрээрээ даяар их багш хэмээн өргөмжлөгддөг ажээ. Тэрээр амьдралынхаа ихэнхи хугацааг шинээр байгуулагдсан Мэйжигийн засаглалыг энгийн ард иргэдэд таниулах. Япон орныг орчин үетэй хөл нийлүүлэн алхах шинэтгэлийг бодлогыг иргэдэд хүргэх суртал ухуулгын ажлыг гардан гүйцэтгэдэг байсан юм.

“Тэнгэр бурхан хүний дээр хүн бүтээгээгүй. Хүний дор ч хүн бүтээгээгүй”

Амьдралынхаа турш Японы модернизмыг хурдасгах, бусдыг ухуулан таниулах ажил хийж байсан боловч Юкичи өндөр дээд хэргэм цол, албан тушаалд хэзээ ч сууж байгаагүй юм. Мэдээж хэрэг түүнд хэргэм цол, албан тушаалуудыг санал болгож байсан боловч тэрээр шагнал, албан тушаалаас татгалзсаар иржээ.

“Эрдмийг эрхэмлэх ухаан”

1.
“Дан ганц “мэдлэгийн агуулах” байваас сайхан хоол идэхгүй – Ном уншсан ч номоо мэдэхгүй хүмүүс олон болж. Энэ нь үлгэрлэбээс эдийн засгийн ухаанд суралцах хүн өрхийн төсвөө удирдаж чадахгүй бол эдийн засгийн ухаанд суралцахын хэрэг юу байна”

Анхандаа Фүкүзава Юкичи 1 бүлэгтэй захиа бичиж гэнэ. Гэтэл энэхүү захиа олны таашаалд нилээдгүй хүрсэн тул үүндээ урамшин үргэлжлүүлэн бичсээр 17 бүлэг бүхий ном болсон түүхтэй ажээ.
Bucket List гээд кино байдаг даа. Үхэх өвчин туссан хоёр хөгшин эр нэг нь баян нөгөө нь энгийн ядуу амьдралтай. Тэд хоорондоо танилцаад баян эр нь ядуу эрийн хүслийг гүйцээж өгдөг. Хэрвээ энэхүү киног үзэж байсан бол. Ядуу эр (Morgan Freeman) маш олон талын мэдлэгтэй. Асуулт хариултын тэмцээнд хүртэл түрүүлэхээр олон талын мэдлэг эзэмшсэн байдаг бол Баян эр нэг их зүйл мэддэггүй байж таардаг.

Мэдлэг бол хүч юм. Гэхдээ хэрэг болох мэдлэг хүч болдог билээ. Хуучин бичиг үсэг, Философи насаараа судаллаа гээд өндөр дээд суудалд залрахгүй гэдэг нь тодорхой. Хэн ч хүнээс доор амьдрах ёсгүй. Үүнтэй нэгэн адил өөрт хэрэг болох эрдмийг судлан эзэмших хэрэгтэй. Үүнд л мэдлэгтэй мэдлэггүйн ялгаа оршдог билээ.

2.
“Ард түмэн байвч “улсын иргэн” байхгүй нь гачлинтай. Улсын иргэн гэж дор хаяж өөрөө өөрийгөө аваад явах чадвартай иргэнийг хэлэх биз.”

Манайхан төр, дээд албан тушаалтан болохгүй байна гэж их ярих дуртай улс. Ярьж л байдаг. Ярьж л байдаг. Төрд аль болох ард иргэдээ харанхуй, аль болох ядуу байлгах сонирхол байдаг. Манай төрд болохгүй байгаа зүйл өч төчнөөн байгаа. Гэтэл сонголт нь бидэнд байдаг. 4 жилд нэг удаа сонголт хийхдээ энгийн иргэдийг сонгож байна гэдгээ мэддэг хэрнээ. Ирээдүйн 4 жилд бидний амьдралыг улам доройтуулах нэгнийг сонгодог. Баян хүн бүр ухаантай байдаг юм биш. Баян болох аргыг эзэмшсэн байдаг болоод тэр. Баян байлаа гээд үгийг нь сонс гэсэн үг ч бас биш. Улсыг удирдах ухаан түүнд байхгүй байж мэднэ.

“Эрх чөлөө гэдэг өөрийн дураар авирлах гэсэн үг биш. Харин дээд зэргээр хариуцлагатай байх тухай юм”

Баабараас манай улс хэзээ энэ авлигач, олигархуудаас салах юм бэ хэмээн асууж. Баабар хариуд нь манай хүүхдийн хүүхэд. Түүний хүүхдийн үед гэж хариулсан гэдэг. Юу вэ гэхээр ард түмэн өөрсдөө оюунлаг байгаад. Эрхээ мэддэг. Хүнээ таньдаг болсон цагтаа сайхан амьдарна.

 

2 Responses to Эрдмийг эрхэмлэх ухаан /Фүкүзава Юкичи/

  1. khulege says:

    Мулгуу ардын дээр хатуу засаг гэсэн үг байдаг. Энэ үнэхээр сайхан ном байна лээ шүү

    Like

  2. Болор, Сайн байна уу. Нийтлэл гоё байна. Та CCNA 31 хоногт гэсэн цуврал хичээлийнхээ үргэлжлэл болох 1-19 бүлэгүүдийг нь мэйлээр өгөх боломжтой юу.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: