Гэм зэм /Ф.М. Достоевский/


gemzemОросын нэрт зохиолч Достоевскийн “Гэм зэм” роман сэтгэл зүйн зохиолын хэв маягт харьяалагддаг. Хувь хүний дотоод сэтгэл, ертөнцийг харах үзлийг тусгасан энэхүү романыг 1866 онд хэвлэсэнээс хойш бүтэн зууныг дамжсан байна. Д. Батбаяр гуайн номонд хэлдэгчлэн эрин зууныг дамжсан суут романыг бичихийн тулд хугацаа хэрэгтэй. Бүр их хугацаа, хүч хөдөлмөр, суу билиг шаардлагатай байдаг хэмээн хэлсэн байсанчлан. “Гэм зэм” роман эрин зууныг дамжсан суу алдарыг хүртэхийн тулд гараас гарах хүртлээ 1 жилийн хугацаа зарцуулсан гэдэг. Мэдээж хэрэг 1 жил гэдэг асар урт хугацаа биш боловч “Гэм зэм” роман өдийг хүртэл хэвлэгдэн уншигдсаар байгааг эргэн харвал ямархуу зохиол вэ гэдгийг хэн хүнгүй ойлгох бизээ. 

Фёдер Михайлович энэхүү романыг бичих санаагаа өлмөн зэлмүүн байдалд аж төрөн байсан тэртээх 1865 онд олсон гэдэг. Мөрийтэй тоглоом, архинд хэт орсон зэрэг нь Достоевскийн амьдрал хэцүү болох шалтгаан болсон байжээ. Эхэн үедээ “Гэм зэм” өгүүллэг хэлбэрээр бичигдэж эхэлсэн боловч яваандаа үйл явдал ихэсч роман болсон түүхтэй аж. Түүнчлэн хэрвээ “Гэм зэм” романыг уншсан бол “Ах дүү кармазовынхан” номыг уншиж үзэх нь зүйтэй хэмээн учир мэдэх хүмүүс зөвлөдөг юм байна.

“Гэм зэм”

Энэ хорвоод хоёр төрлийн хүмүүс оршдог юм шигээ. Эдгээр хүмүүс өөр хоорондоо туйлын ялгаа зөрүүтэй. Үзэл бодол, үг үйлдэл зэрэг нь тэдний ялгааг харуулж байдаг. Энгийн ажил хийж. Гэр бүлээ тэжээсээр насны эцэст эргээд харахад хийсэн бүтээсэн зүйл нь хомс мэт санагдах нэг төрлийн хүмүүс байна. Алдар нэрд хүрч. Зуун зуунаар нэр нь дуурсагдах хүмүүс ч байна. Эдгээр хүмүүсийг өөр хооронд нь юу зааглаж байдаг юм бэ? Яагаад нэг айлд төрж өссөн хоёр хүүхдийн нэг нь алдар нэрд гарсан байхад нөгөө нь торны цаана бүх амьдралаа өнгөрөөх тохиолдол гардаг юм бэ? Энэ хорвоод хүн төрөхдөө яг л тийм амьдралаар амьдарна гэсэн зураг хөрөг  байдаг юм боловуу? Хэрвээ тийм гэж үзвэл тухайн хүнийг эхээс төрөхөд нь тоймлон хэлж болохнээ дээ.

Хэрвээ энэ бүхэн хувь заяа, зурсан зураг байдаг юм бол хүмүүсийг гэмт хэрэг хийх хүн ба хийхгүй хүн хэмээн хувааж болох юм байна. Бүр цаашилбал гэмт хэрэг хийсэн боловч тэрхүү хийсэн гэмт хэргээ гэмт хэрэг хэмээн үзэхгүй байж болно. Дархлагдсан хүмүүс төрж болохуу? Жишээ болгож Наполеоныг авч үзье. Европт анх удаа total war хэмээх ойлголтыг буй болгосон энэ эрхэмийг одоо хүртэл хүмүүс шагшин магтдаг. Намтарыг нь шимтэн уншиж, түүхийн номонд хүртэл онцгойлон авч үздэг. Бонапарт Орос улсыг булаан эзэлхээр санаа шуудран хагас сая цэрэг эрсээ дагуулан аян дайнд мордсон гэдэг. Гэвч тэр олон сайн эрсээс зургаан мянга гаруй хүн Оросын хүйтэн өвлөөс зугтан Франц орондоо эргэн ирсэн гэдэг тоо бий.

Үнэхээр агуу хувь заяанд төрсөн бол хүний амьдралаар хүссэнээрээ тоглож болох нь байна. Хэн нэгний амьдралыг сүйрүүлсэн ч энэ бүхнээ юман чинээ тоодоггүй. Хар аяндаа орондоо дугжран амардаг хүн байж болно. Эсвэл санамсаргүй хүний унагасан зүйлийг яваад өнгөрсөний дараа авчихаад туулайн зүрх нь түг түг цохилдог хүн байж болно. Эдгээр асуудал ингэж явсаар хүн өөрчлөгддөгүү гэсэн асуулт дээр хүрнэ. Мэдээж хэрэг төрөлхийн тийм бол өөрчлөгдөх эсэх. Төрөлхийн бус бол өөрчлөгдөх эсэх.

Иймд бас нэгэн зүйл байж болох боловуу? Агуу хувь заяанд төрсөн боловч үүнийгээ батлах боломж хараахан гарч өгөхгүй хүн байвал. Ердөө нийгмийн амьдрал, гарал угсаа нь түүний агуу хувь тавиланг хазаарлан бариад тавьж өгөхгүй бол яах вэ? Энэ байдал даамжирсаар түүний агуу суу билигт нөлөөлж хувь тавиландаа итгэх итгэлийг нь ганхуулж болно шүү дээ. Өндөр дээд хувь тавилантай юмсан. Гэтэл энэ хувь тавиландаа эргэлзэж эхэлбэл. Энэ хувь тавилан минийх биш хэмээх бодол чиний тархинд шургалвал яах вэ? Ямар нэг гарц байвал түүнийг оролдож үзэх хэрэгтэй. Туршаад үзэхэд гэмгүй…

Something ends, Something begins…

 

 

 

One Response to Гэм зэм /Ф.М. Достоевский/

  1. batka says:

    гэм зэм ном байна уу

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: