Бүтээхүйн зүй тогтол /Д. Батбаяр/


2_8195Өвлийн орой цонхоор тэртээд алсран бүүдийх тэнгэрийг ширтэн зогслоо. Тэртээд харагдах үүлний доохон гэрэл ёлтойн харагдана. Юу юм болоо? Зэрэглээтэн харагдах үүлс тэр жижиг туяанд аварга том саглагар мод шиг үзэгдэнэ. Үнэхээр үзэмжтэй. Нууцлаг. Гайхамшигтай. Үдшийн тэнгэрт энэ зураглалийг шимтэн хэсэг хугацаа өнгөрлөө. Энэ нууцлаг гэрэл унтран алга болов. Ахиад багахан хугацаа өнгөрлөө жижиг гэрэл минь сар болон хувирч саглагар мод минь хэлбэрээ алдаад замхран одов…

Сайхныг юу бүтээдэг юм бэ? Хамгийн сайн гэдэг өөрөө ямар ойлготсон билээ? Дармаа Батбаяр гуайн Бүтээхүйн зүй тогтол номон дээр нэгэн хэсэг байдаг. Үүнд: “Ертөнцийн туйлын үнэн ямар байдгийг мэдэхээр нэгэн тосгоныхон хоорондоо шодож нэгнийгээ илгээж гэнэ. Азын сугалаанд ялсан эр уул үүлсийг даван туулж туйлын үнэнд хүрч очвол тэр нь бүсгүй хүн байх юм. Туйлын үнэн бүсгүй түүнийг очиход цаашаа хараад сууж байв гэнэ. Бодол болон суух тэр бүсгүйн агь ялдам үнэр. Бие хаа үзэмж төгөлдөр харагдах юм…” Тэр хүн бүсгүйгээс туйлын үнэнийг мэдээд буцсан гэдэг.

Дарма Батбаяр гуайн “Бүтээхүйн зүй тогтол” бол зохиол бүтээл туурвидаг Монгол хүн бүрийн уншвал зохих ном юм байна гэдгийг уншиж үзээд би ойлголоо. Сайхныг бүтээх нууцыг мэдмээр байна уу? Тэгвэл уншаад үзэх хэрэгтэй.  Хувь хүнийхээ хувьд Батбаяр гуайтай уулзаж үнэтэй үгсийг нь сонсмоор санагдсан. Мэдээж хэрэг миний хувьд зохиолч болох сонирхолгүй боловч түүний эгэл амьдралын талаар илүү ихийг мэдэх хүсэл төрсөн юмаа. Магадгүй бид сайн багш, шавь болох ч юм билүү.

One Response to Бүтээхүйн зүй тогтол /Д. Батбаяр/

  1. Рё says:

    Энэ хүний зохиолыг заавал зохиолч болох гэж буй хүн гэлтгүй, ерөөсөө сэтгэлдээ сайхныг бүтээхийг, басхүү хүний мөн чанар, хоорондын харилцаа, уялдааг ойлгохыг хүссэн хүн бүр уншихад илүүдэхгүй мэт санагддаг. Тоотой хэдхэн мөрнөөс бүтсэн өгүүллэг байх атлаа гүн бодролыг төрүүлдэг нь намайг ихэд татдаг юм.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: