End game


Бага байхад хамаатны ах маань надад анх шатар хэрхэн тоглохийг зааж өгч байж билээ. Тоглож сураад түүнтэй нүүх тутам үргэлж хожигдоно. Үгээр иднэ. Харалгана байгааг шоолно. Хэд хэд буцна. Дахиад алдана. Хожоо хийчихээд хоржоонтой инээхэд нь уур буцлаад дэлбэрэх шахна. Уурлах тутам бүр л харалгана болно гээч. Шатар ч сүрхий шар хөдөлгөсөн тоглоом шүү. Би хожигдохийг үзэн яддаг. Хичнээн үзэн ядаад ч хожигдохгүй байж чадаагүй юм даа.

Энэ зуны амралтаар юу хийх вэ гэж байтал шатар тоглоё гэх бодол төрдөг юм байна. Миний хувьд 10 жилд байхдаа сургуулийн аварга болж байсан удаатай боловч тийм сайн шатарчин байгаагүй гэдгээ өөрөө мэдэх юм. Тоглоогүй их уджээ. Жилд 1 удаа ч юмуу компаний тэмцээнд орж хэн нэгэнд хожигдохоос өөрөөр нүүгээгүй. Ер нь бол сүүлийн үед ойлгох болсон. Үргэжлүүлэн төлөвлөх чадвар үнэхээр муутай юм гэдгээ. Бас юмыг үргэлж дутуу боддогоо ойлгожээ. Үүнийгээ хэрхэн шийдэх шийдлийг хайж байсан юм л даа. Магадгүй энэ санаа төрсөнөөс шалтгаалан шатар тоглох бодол төрсөн хэрэг байх.

Ингээд Chessmaster XI: Grandmaster Edition-г суулгаад хэсэг тоглож үзлээ. Би ч дээ. 900 хавьцаа юм байна. Хэд хэд тоглоод хожигдоод. Больё хө. Өөр юм хийе гэсэн бодол төрөөд интерфэйс-н оролдоод сууж байтал. Шатрын академи гэсэн хэсэгтэй юм байна. Түүн дотор Josh Waitzkin-ы шатрын хичээлүүдийг нээж үзтэл миний хайж байсан зүйл мөн байж. Хэрвээ хэн нэгэн сонирхох юм бол шатар яагаад амьдралтай ойролцоо вэ гэдгийг тэрээр хангалттай ойлгуулж чадна хэмээн хэлэх байна.

Josh Waitzkin-ы академийг дүүргэсэнээс хойш тоглох чадвар маань илт сайжирсан. Одоо бол 1800 хавьцаа очоод байна. Энэ бол түүний ач гавьяа. Гэхдээ тэвчээртэй сууж үргэлжлүүлэн төлөвлөх дадлыг суулгах үнэхээр хэцүү юмаа. Оролдож л байна. Хугацаа хэрэгтэй. Сурах болно. Үүнээс гадна шатрын талаар илүү их сонирхох боллоо. Youtube дээрхи MatoJelic-н оруулсан бичлэгүүд үнэхээр хэрэгтэй юм. Мөн шатрын их мастеруудын тоглолтыг үзэж сонирхох боллоо. Надад бол Михайл Таль, Бобби Фишер, Крамник, Карпов нарын тоглолтууд их таалагддаг. Үзэхэд сонирхолтой байгаа.

Би шатрын хөлөг дээр ч. Бодит амьдрал дээр ч хэтэрхий түргэн ааштай. Нэг шийдэлд хүрвэл тас гүрийнэ. Үргэлжлүүлэн төлөвлөх. Стратеги, тактикийг бодож боловсруулахдаа тааруу. Аливаа зүйл хэт туйлширвал муу зүйл болдог. Үргэлжлүүлэн төлөвлөх дадлыг өөртөө суулгаагүйн төлөө хичнээн их төлөөс төлж. Хэр олон удаа дараа нь харамссан гэдгээ тоолж үл барна. Би зөв л гэж боддог байсан. Одоо амьдарч. Одоо шийдвэр гаргана. Мэдрэмжинд хэтэрхий дулдуйдсан амьдрал. Үнэндээ бол өөрийгөө мэддэггүй байсан хэрэг. Өөрөөр хийх боломжийг харахаас татгалзсан сохор мэдрэмж.

Шатрын хөлөг дээр чи хэрхэн шийдвэр гаргах вэ? Үргэлж нүүхээсээ өмнө бодож бай. Ашигтай нүүдлийг олж хартлаа гоомой юм битгий хий. Тэвчээртэй бай. Олон хувилбараас аль тохирохийг сонго. Зорилгоо тодорхойл. Бод. Бод. Шатар бол оюун ухааны зүдэргээн. Нүүдэл бүрийн цаана шийдэх асуудал оршино. Нүүдэл бүрийн цаана дарамт шахалт оршино. Угтаа амьдрал өөрөө ийм л байдаг. Алхам тутамд шийдэх асуудал үй түмээрээ. Зугтаж гарахуу? Зөв шийдэлд хүртлээ үргэлжлүүлэхүү?

References:
Life Of The King /2014/ https://www.youtube.com/watch?v=OiX5d8c8IWg
http://www.chess.com/blog/PRINCESTER/10-big-brain-benefits-of-playing-chess
Official Mato Jelic channel https://www.youtube.com/user/MatoJelic
Searching for Bobby Fischer /1993/ https://www.youtube.com/watch?v=8khmNiamBxo
Joshua Waitzkin IM https://en.wikipedia.org/wiki/Joshua_Waitzkin
Bobby Fischer: Anything to Win documentary https://www.youtube.com/watch?v=t094GritHYM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: