Илүүдэл жин


Одоогоос яг хагас жилийн өмнө би 100 кг хүрсэн юм. 173 өндөртэй байж 100кг хүрнэ гэдэг ямар аюултай байдалд хүрснийг илтгэнэ. Хөдөлж суухад амьсгаадаад хэцүү байх боллоо. Хамт байдаг хүмүүс бүдүүнээ гэж дуудна. Хааяа таарсан хуучны танилууд маань мэндийн зөрүүгүй бурхан минь сүрхий таргалаа вэ гэж уулга алдана гээч. Сууж юм хийх гэхээр гэдэс тулна. Гүйж чадахгүй. Хувцас таарахгүй. Тарган хүний зовлон ихээ.

Ер нь 100кг жинтэй байсан ч би өөрийгөө тийм их тарган гэж боддоггүй байсан. Байдаг л махлаг залуу. Энгийн л байна гэж бодоод яваад байсан хэрэг л дээ. Үүндээ нэг их ач холбогдол ч өгөхгүй байлаа. Харин энэ янзаараа удаан байвал бие муудаж эхлэх юм байна гэдэг нь тодорхой болсон үед л турах тухай бодож эхэлсэн юм. Үнэнийг хэлэхэд таргалалтаас болж бие аажмаар муудаж эхэлдэг. Биеийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхлэх үед ийм байдалтай удаан байж болохгүй юм байна гэдгийг ойлгосон юм.

Би урьд нь бөхөөр хичээллэдэг байсан болхоор жин хасах хэр хэцүү гэдгийг мэднэ. Спортоо орхиод удсан учраас эрчимтэй бэлтгэл хийж чадахгүй гэдгээ ч гадарлаж байлаа. Түүнчлэн юуны учир таргалсан бэ гэдгээ олж мэдэх нь чухал гэдгийг ч яриангүй ойлгож байв. Юуны түрүүнд шууд л гүйлтийн заман дээр гарж өөхөө шатаахаасаа өмнө ямар учраас ингэж их таргалаа вэ гэдгээ мэдэх нь чухал. Ийм учраас эхний ээлжинд судалгаа хийж эхлэв. Идэвхитэй хөдөлгөөнгүй улмаас таргална. Хоол их идсэнээс болж таргална. Ус бага ууснаас болж таргална. /Хангалттай хэмжээний усыг өдөрт уухгүй бол бие шингэнээ өөх болгон хуримтлуулдаг/ Ходоод гэдэсний үйл ажиллагаа алдагдсанаас. Архи, пивоны зохисгүй хэрэглээ гэх мэт үй олон учир шалтгаануудаас болж хүн жингийн илүүдэлтэй болдог юм байж.

Үндсэндээ миний илүүдэл жинтэй болсон шалтгаан нь ходоод гэдэсний үйл ажиллагаа алдагдсан. Хөдөлгөөний дутагдал. Хоол тэжээлийн зохисгүй хэрэглээ. Шингэний дутагдал зэргээс шалтгаалсан гэдгийг ойлгож авсан юм. Ингээд шингэн хангалттай хэмжээгээр ууж. Дасгал сургуулилт хийж эхлэв. Өдөр бүр 30 минут гүйж. 1 цаг хүчний дасгал хийсэн. Зарим хүмүүс шууд л нэг, хоёр сарын дотор илүүдэл жингээсээ салчихна гэж боддог. Шууд хоолоо хасч, дасгал хийснээр жингээ хаяж болно. Гэхдээ энэ үнэхээр хортой. Турж болно. Эрүүл мэндээ гаргуунд нь гаргаж болохгүй. Аливаа зүйлд тэвчээртэй алхам алхамаар хүрэх нь чухал. Мөн нэгэнт шийдсэн бол буцах замаа шатааж сурах хэрэгтэй.

Эхний хоёр сард бараг өөрчлөлт гараагүй л дээ. Харин гурав дахь сараас эхлэн турж эхэлсэн. Ингээд дөрвөн сарын дотор 17кг хаслаа. Одоо 83кг жинтэй. Дахиад 8кг хасахад илүүдэл жингээсээ салах болно.

2 Responses to Илүүдэл жин

  1. Д says:

    Мундаг байна шүү.

    Like

  2. enkhuush says:

    08.09 nd 83 bsan bol odoo heden kg bolson be?

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: