Хар нүх ба шинэ Ертөнц /Стефен Хокинг/


3_4600Ер нь онолийн физикийн номыг яагаад унших ёстой гэж? Стефен Хокингийн өмнө гаргасан Цаг хугацааны товч түүх нэртэй номыг худалдаж авсан хүн хэдэн арван саяаар тоологдох боловч бодит байдал бүтэн уншсан хүн тийм олон биш юм шиг байна. Мэдээж хэрэг өдөр тутмын амьдралын хэв маяг чухал байлгүй яахав. Дэлхий ертөнц хэрхэн үүсч хэдэн тэрбум жилийн дараа хэрхэн төгсөж болох онолын гаргалгаанууд мэдээж хэрэг амьдарлд тус болохгүйн ойлгомжтой асуудал.

Гэхдээ үнэхээр зарим нэгэн хүн амьдралын утга учрыг ойлгохын тулд гариг ертөнцийн хэрхэн ажилладагийг судлах зөв гэдгийг ойлгодог. Тийм ч учраас онолын физик өдийг хүртэл оршсоор байна. Мөн онолын физикийн ачаар л хүн сансарт нисэх боллоо. Янз бүрийн шинэ технологийг гарган ирж өөрсдийгөө устгах атомын бөмбөгийг ч бүтээгээд амжлаа.

Ийм ч учраас миний бие физикийг сонирхдог. Учир нь аливаа зүйлсийн харилцан шүтэлцээ, үйлдэл нь тогтоогдсон теоремийн дагуу оршдог гэх үндсэн онол хэрвээ байдаг бол тэрхүү онолоор хүний ирээдүйг тааж, өнгөрсөнд аялуулах боломж бүрэн бий хэмээн боддог. Гэхдээ энэ үгээрээ харьцангуй онолыг бүрэн ойлгодог гэж хэлж чадахгүй. Мөн үүнтэй адилаар энэхүү номыг уншаад бүхий л зүйлийг ойлгон авсан гэж бодвол эндүүрэл болох бизээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл. Уншсан ба ойлгосноо доор бичнэ гэсэн үг.

Би бодохдоо физик, одон орончдыг сүрхий баян хүмүүс байдаг боловуу хэмээн ойлгодог. Гэтэл тэргүүний физикчид хүртэл санхүүгийн асуудал тулгардаг юм байж. Магадгүй Хокингийн замнал арай өөр байснаас ч тэрүү эсвэл зүгээр их сургуульд ажилладаг доктор, профессорууд саятнууд байдаггүй юм байна. Тийм ч учраас тодорхой орлогын эх үүсвэр олохын тулд ном гаргасан байж таарлаа. Үүнийг мэдээж хэрэг цэвэр орлого зарлагын асуудалтай холбож болохгүй боловч түүний номыг уншаад түүний амьдрал шулуун дардан замаар хурдан машинтай нисэж өнгөрөөгүйг ойлгов.

Аливаа зүйл эхлэл төгсгөлтэй байдаг. Харин бурхан шашнууд үйл явдлыг янз бүрийн байдлаар тайлбарлан ярьдаг. Мэдээж хэрэг ихэнхи шашнууд бүтээгч байсан талаар батлан хэлдэг бол зарим буддын урсгал болоод онолын физикт автомат модулыг зөв хэмээн авч үздэг. Бодоод үз л дээ. Хэрвээ гариг ертөнц бурханы оролцоогүйгээр өөрийн физик хуулинд захирагдан оршдог юм бол амьд амьтан юугаараа өөр байх билээ. Үүнтэй адилаар бид автомат байвал яах вэ? Электрон нейтроны түвшинд бөөмсийн хурд, үйлдлийг хэмжих боломжгүй гэж яригдаж байгаа ч хүний тархинд орших бөөмсийн хариу үйлдлийн томьёо байх ёстой. Учир нь ертөнцийн хамаг хуулийг нэгдсэн онолоор тайлбарлаж болох юм бол. Өнгөрсөн, ирээдүйг энэ байдлаар тайлж тухайн хүнийг удирдаж болох хуулийг нээн олох нь аймшигтай бөгөөд боломжтой зүйл юм.

Хар нүхэнд одоохондоо юу болдогийг хэлэхэд хэцүү. Интерстеллар дээр гардаг шиг хар нүхээр дамжин төсөөллийн олон хэмжээст ертөнцөд очиж болох л юм. Гэвч хар нүхний татах хүчний хамаарлаас шалтгаалан физик биет түүнрүү хийнэ гэвэл утгагүй зүйл болох болно. Хокингийн тэр үед үзэж байснаар бол хар нүхрүү ороод цагаан одой хэмээх ямар нэг гариг дээр гарч ирэх боломж байгаа гэх. Эсвэл үгүй ч байж болох юм. Энэ бүхэн ердөө шинжлэх ухааны таамаглал төдий зүйл шүү дээ.

One Response to Хар нүх ба шинэ Ертөнц /Стефен Хокинг/

  1. davga says:

    tatahaar bhgui yum uu

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: