The game of hide and seek


Дээр өгсөн байгаа нэрэнд ач холбогдол өгөх хэрэггүй. Тохирох нэр бодож олоход хүндрэлтэй байсан учраас англи гарчиг сонгосон юм. Бас энэхүү өгсөн гарчиг доор бичих зүйлстэй зохицно гэдэг нь маргаангүй.

Би энгийн л хүн. Би юу хүссэнээ хайж олдог. Юу хүссэнээ олж хардаг. Юу хүссэнээ мэдэрдэг. Энэ үгээр юу илэрлхийлээд байна хэмээн бодож болох юм. Эдгээр үгсээр би бурханлаг. Би халдашгүй гэж хэлэх гэсэн юм бишээ. Би ууртай үедээ бусдыг уурлаж байна гэж боддог. Жаргалтай үедээ аз жаргал эргэн тойронд байгаагаар төсөөлдөг. Би юу харахийг хүсдэг тэр зүйлээ хардаг. Мэдээж хэрэг үргэлж тийм л байдаг гэсэн үг энэ бас биш. Энэ их ярвигтай асуудал. Хүнийг ажиглан харснаар тухайн хүний байдлыг шинжин хэлж болдог.  Эргэн тойрноо аль нэг талийн баримтлалгүйгээр харах нь үнэнд ойртох дөт замыг нээж өгнө. Харин өөрөө ямар нэг сэтгэл хөдлөлд автсан бол асуудал ихэнхдээ өөр тийшээ эргэдэг гэдгийг хэлэх гээд байгаа юм. Гэхдээ энэ нь мэдээж хэрэг туйлийн үнэнд хүрч чадна гэсэн үг биш. Зөрчлийн талбар, олон зангилаа зам харгуй юм. “Зургаа дахь мэдрэхүй” киноны төгсгөлд Мальколм эмч өөрөө нас барсан хүн байснаа мэдэх тэр агшинг үзээд би энэ талаар илүү их боддог болсон. Энэ нь зарим талаараа өөрийгөө өөр өнцгөөс ажиглах шаардлагатай байдаг гэдгийг надад ойлгуулсан бөгөөд цаашдаа энэ маягаар ажиглалт хийсээр янз бүрийн ойлголтонд хүрсэн билээ.

Би адармаатай зүйлд татагддаг. Нэгэнт ил байгаа үнэн үргэлж хангалтгүй. Түүний цаана ямар нэг нууцлаг зүйл оршиж байж болох гэсэн хардлага намайг зовоодог. Магадгүй Элвис харь гариг руу ниссэн байж болох юм. Харь гаригийнхан Дэлхийг нууцаар тагнадаг боловуу? Чингис хааны онгон хаана байдаг юм бол. Монро, Жэксон хоёрыг хорлосон байж таарна даа. Масончууд Дэлхийг захирдаг юм биш байгаадаа гэсэн асуудлууд нууцлаг байдаг учраас сонирхлыг минь эрхгүй татахийн ялдамд энэ асуудал олон төрлийн салаа замруу чиглэж байгаан будлиулж орхих юм.

Миний энэ мөн чанарыг засгийн газрууд овжин ашигладаг гэдэг бол маргаангүй асуудал мэт надад санагддаг. Бодоод үз л дээ. Социалистууд засгийн эрхэнд гарсаны дараа Орос оронд дарааллан зохиомлоор үүсгэсэн өлсгөлөнд хичнээн сая хүн үрэгдсэн билээ. Коммунистууд ч ялгаагүй еврей, бага ястнуудыг хомроглон устгаж цэвэрлэгээ явуулсан шүү дээ. Коммунист дэглэмтэй Орос, Хятад, Хойд Солонгост ихээр бодоход 70 сая хүнийг хомроглон устгаж цэвэрлэгээ явуулсан гэсэн тооцоо байдаг. Дэлхийн 2-р дайнд 70 сая хүн үрэгдсэн. Тэгсэн хирнээ Сталин, Мао хоёр яагаад ямар ч бурууг үүрээгүй юм бэ? Сталин Германыг нухчин дарж Дэлхий ертөнцийг аварсан нэр алдрыг 20-р зуунд хүртсэн болохоос биш 90 он гартал бурхантай эн зэрэгцэхээр улс орондоо дурсагдсаар байсан гэдгийг мартаж болохгүй.

Дээрхи жишээг бодоход л үнэн гэдэг өөрөө аль ч өнцгөөс эвлүүлж болох тоглоом шиг надад санагддаг. Энэ үнэн гэдэг Матрикс кинон дээр гардаг цэнхэр, улаан үрэлтэй огт төсгүй асуудал. Эрх мэдэл хэний гарт байна тэр үнэнийг хүссэнээрээ бүтээж чадна. Үнэнийг бүтээх жишээг Америкт ч гарамгай хийдэг. 60 он Америкийн иргэдийг хүртэл хар хүн, монгол хүнтэй суухыг хориглодог байсан шүү дээ. Манай Монгол ингэхэд яагаад арьс өнгөний үзэлд өртчихөв. 36 оны Берлины олимпийн тэмцээнд нэг хар залуу алтан медаль авахад америкийн ерөнхийлөгч ядаж утасаар яриагүй гэдэг. Харин нөгөө муулаад байдаг алуурчин, арьс өнгөний үзэлтэн Гитлер баяр хүргэж гар барьсан байдаг. Ямар сайндаа харуудад хориотой буудлаас хөөгдсөн мань алтан медаль авсан хар залуу гомдохдоо медалиа гол руу шидэж байхав. Одоо харин хэтрүүлж хэлэх юм бол тийм зүйл байгаагүй Америк үргэлж л бүгдтэй тэгш харьцдаг байсан. 1860 оны иргэний дайнаар арьс өнгөний үзлийг халчихсан мэтээр тархи угаалт хийж л байна.

Нэгэнт 20-р зуунруу нэвтрээд орсон учраас зарим зүйлийг нэмэх шаардлага тулгарч байх шиг байна. Германчуудыг хамгийн муу муухай байсан гэж одоогийн бүхий л сурах бичигт сургадаг. Бодит байдал дээр үзэл суртлын нэвтрүүлгийн ач тус. Тархи угаалтын золиос өөрөө Нацистууд байсан гэдгийг би зарим талаар хүлээн зөвшөөрдөг. Янз бүрийн эх сурвалжийн материалуудыг уншаад байхад нацистууд еврейчүүдэд бүх эд хөрөнгөө аваад одоогийн Израйлруу нүүх саналыг анх тавьж байсан гэдэг үнэн юм билээ. Гитлер 2 жилийн дотор 6 сая Германыг ажилтай болгосон.  Тэр банкны системийн булхайг илчилж сая сая хүнийг өрийг тэглэсэн. Энэ бол гайхалтай үйл явдал. Жинхэнэ удирдагч л ингэж чадна.

Гэвч Гитлер одоогийн Нео нацистуудын хэлээд байгаа шиг бурхан байсан гэдэгт итгэвэл тэнэглэл болж хоцорно. Түүхийг ялагчид бичдэг нь гарцаагүй үнэн боловч Гитлерийн Германы хийсэн гэмт хэргийг цагаатгах үндэс болохгүй байх нь гарцаагүй. Одоогийн нийгэмд аль зүйлд итгэх вэ гэдэг асуудал их будлиантай. Урьд ч ийм л байсан. Хэн дуртай нь үнэнийг илчлэх гэж ороддог. Нео нацистууд 6 сая еврейг устгасан асуудлыг суртал ухуулга гэж гүрийж ч байна. Үүнд итгэдэг, итгэдэггүй хүмүүсийн тоолбол нэг их зөрүү гарахгүй юм шигээ. Энэ бүхэн цааш даамжирсаар нуугдаж тоглодог тоглоомын хэлбэртэй болохыг ажаад байхад үнэний эрэлд гарна гэдэг хэр бартаатай вэ гэдгийн жишээ төдий болж хоцорч байх шиг байна. Яг л “өлсгөлөн тоглоом” кинон дээр гардаг шиг. Үнэнийг хүссэнээрээ дүрсэл.

Дэлхийн дайны үед Холбоотнууд ямар ч гэмт хэрэг хийгээгүй гэж хэлбэл бас тэнэгтсэнд тооц. Хичнээн сая хүнийг энэ эх адаггүй тэнэглэл залгисан бол. Тэд ялсан тийм учраас бүх зүйл зөв байж. Гэрлийн хүч харанхуйн хүчийг оддын дайн кинон дээр гардаг шигээр ямар ч хүч тэнцвэргүй тулаанд тулалдсаар харанхуйг ялж нар мандав. Дресденийг бөмбөгдсөнийг март. Хирошима, нагасакиг март. Оросуудын зүүн Прүсст нэвтэрснийг март. Ялагсан талыг дүүжил.

Одоо үед ч гэсэн энэ байдал тэр чигээрээ үргэлжилж байна. Арабууд үнэхээр солиотой хүмүүс гэжүү? Хэн нэгэн араб нөхөр Дэлхийтэй энх тайван оршихоор шийдсэн цагаан сэтгэлт америк залууг хараад хор шар нь хөдөлсөн гэж бодож байна уу? Тухайн цагаан залуу мөнгөтэй болохоор, дайн дажингүй сайхан амьдарч байгаа болохоор тэр зүйлд нь шунаж өс санасан хэрэг болж байна уу? Бүр цаашилбал тэр араб залуу бүр тэсэхээ болиод түүнийг хорлохын тулд өөрийгөө дэлбэлэх суут санаа түүнд төрж л дээ. Яагаад вэ гэвэл цагаан залуу араб залууд таалагдсангүй. Уг таалагдаагүй зүйлээ өөрийгөө дэлбэлж илэрхийлмээр санагдаж яагаад болохгүй гэж.

Иймээс л эхээсээ адаг хүртлээ булингартсан усанд үнэний зүүг олох урт аялал хүн төрөлхтний сонирхлыг татаж адармаатай аялалаар аялж. Сонирхолтой зүйлтэй учрах нь амьдралын утга учир. Хүн ертөнцийг харах үзлийг бүрэлдүүлж өгдөгт хүний мөн чанар нөлөөлдөг гэдгийг дээр бичих гэж оролдлоо.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: