Байх гэж хичээсний улмаас


Гомдоож болоогүйн улмаас. Заримдаа бүх зүйл хамт нэг мөчид байж болдоггүйн улмаас. Ерөөсөө болж бүтээгүйн улмаас. Шалтгаантай болоод тэр. Утга учиртай болоод тэр л дээ. Ерөөс байж боломгүй зүйлсийн болж байгаагүй учралуудын талаар тэр л дээ. Болж байгаагүй зүйлсийн болж байгаагүй боломж бололцоо. Цаг хугацаа. Өдөр хоног. Хөнгөн хийсвэр үйлдлүүд. 

Би мэднээ. Өчнөөн олон үнэнч царай гаргасан хүмүүсийг. Тэдний үгс үйлдэлтэйн зөрчилдсөний улмаас. Ерөөс тэднийг харж би хүн болсны учраас. Нэгэн төрлийн амьдрал. Хайр. Худал хуурмаг. Дүр төрх амьдрал. Үзэл бодол. Санааширсан байдал. Байгаагүй зүйлс байгаагүйн улмаас. Ерөөс энэ бүхэн худал хуурмаг гэдгийг мэдэх учраас. Өөрийгөө хуурсан. Санааширсан. Бодлогшрон оршсон.

Тиймээ тийм. Ийм л байх учиртай байсан байлгүй. Ер нь би хүнийг тэгж хуурч гомдоох талаар бодож байгаагүй юм шүү. Ерөөс хувь хүний хувьд хэн нэгэнтэй насаараа хамт амьдрах гэж байгаа бол байсан шиг байсан нь дээр. Байж чадахгүй бол орхисон нь дээр талаар би боддог. Угаас тийм л байсан. Худал хуурмаг зүйл худал хуурмаг л байдаг. Үзэл бодол.

Хүн яагаад тийм үйлдэл гаргадаг юм бэ? Хүн өөрөөр байж болохуу. Миний харж сонирхож байсан хүмүүс худал хуурмаг байлаа. Би өөрөө худал хуурмаг ч байлаа. Нэг л зүйлийг баттай хэлье. Хамт байсан хүмүүстэйгээ би насан туршдаа хамт байх талаар үнэхээр нухацтай бодож байсан юм. Шударгаар хэлье. Нухацтай авч хэлэлцсэн бодож тунгаасан юм.

Зүгээр унтаад өнгөрөе гэж бодоогүй. Хамт нэгэн бодьгал болон орших талаар ихээхэн бодсон. Тийм л байж гэмээн аз жаргалтай байна гэж үнэхээр итгэсэн юм. Үнэндээ тэгж бодсон учраас ганцаардал дунд амьдарлаа. Миний амьдрал тэр чигтээ хүлээлт л байлаа. Ямар нэг зүйлд итгэж найдан хүлээсээр. Хүлээлтийн дараах хүлээлт. Ямар ч найдвар үлдээгүй байхад хүлээсээр. Оршсоор найдсаар.

Хэн нэгэнтэй дүр исгэн наалингатаж. Дүр исгэн хамт байх талаар бодож чадаагүй юм. Чи хүнд гай болж болохгүй шүү дээ. Би хүний амьдралыг үнэлж тухайн хүнд муу зүйл хийх талаар бодож байсангүй. Бурханлаг биш. Чөтгөрлөг бишээ. Дундаж амьдрах талаар цөхтрөлтгүй бодсон. Дахиад хэлье. Өрөөл бусад хамаагүй чи л хүнд гай тарьж болохгүй. Нэгэндээ үнэхээр итгэж гэмээн хамтдаа амьдралыг даван тууляа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: