Үзэл бодол таараагүй тухайд


Би уг нь хиймэл багтай төрөөгүй юм. Амьдрал өөрөө энэ багийг надад урлаж өгсөн юмаа. Юу вэ гэвэл тэр айдас гэх зүйл намайг арга мухардуулж хананд шахсан хэрэг л дээ. Хэн нэгэнтэй зөв харилцаатай байхын тулд олон янзын ааш авир гаргах дуураймал дүр төрхүүдийг бий болгосон талаараа би одоо бодож сууна. Тэр олон төрлийн ааш авир, хэв маяг. Таалагддаггүй, сонирхдоггүй зүйлээ сонирхох тэр мэдрэмж. Худал хуурмагын цаадах хуурмаг. Хуурмагын эсрэг тэсрэг дүрс хэлбэр, жүжгийн тайз, жүжигчид. Би ч өөрөө жүжигчин. Бусдад таалагдахын тулд тэдэнтэй санал нэг байгаа юм шиг аашилж хэлэх үг олдохгүй дэмий чалчихийг нь харж суухаас өөр аргагүйд хүрдэгээ бодохоор заримдаа дотор муухай оргидог. 

Үүгээр ч мэдээж зогсохгүй нийгмийн талд би бат зогсдог. Бид бүхэн шүүгчид. Би ч мөн хэрэг шүүн таслагч. Хүн бүрийн алдаа эндэгдлийг шүүн тунгааж алдаа оноог дэнсэлнэ сайн муугаар ялгана. Хүмүүсийг сайн мууд хувааж. Алдар нэртэй, баян чинээлэг нэгэнд бялдуучлан ая тал засаж, даган дуурайдаг. Тиймээ азгүй амьтаны дэргэд байж. Найзлан нөхөрлөх нь өөртөө гай хураахаас цаашгүй гэдгийг хэн бүхэн мэддэг учраас энэ нийгмийн үзэл бодол, хэв маяг, ёс жаягтай таарахгүй нэгнийг мөрөөдлийн багт багтаахаас гадна хамтаараа жигшин зэвүүцэхээс хойш суухгүй гэдгийг маань надаар тайлбарлуулалтгүй ойлгож байгаа байлгүй. Таны зөв би олонхийн талд байдаг. Нийгмийн дайснуудад би дургүй юм шиг царайлдаг юм.

Миний багийг хуулаад үз би өөрөө үнэндээ нийгмийн эсрэг аж төрдөг хүн. Бусдын бахархаад байдаг эд баялаг надад байхгүй ч гэсэн түүнд шунаж чаддаггүй боловч шунамхайрах дүрийг бий болгодог. Би хөшүүн хойрго хүн мөн боловч амжилт бүтээлийн араас цангаж буй мэт царай төрхийг бий болгохдоо гарамгай. Өдөр тутмын хэрүүл маргаан. Хэн нэгнийг шүүн цэгнэх. Яллах үйл ажиллагаанаас би залхдаг. Гэхдээ зогсдоггүй. Миний зүйл бүтээгүй гэдэг нь тэрнээс хамаарсан гээд чихчих шиг амар зүйл энэ хорвоо Дэлхий дээр байхгүй. Бүдэрч уналаа гэхэд хэрэгт унагаах лааз, ундааны шил, замын хашлага, гулгамтгай шал зэрэг нь олддог л зүйл шүү дээ. Би үнэнээ хүлээе нөхөдөө. Би худал хуурмаг. Би өөдгүй амьтан.

Би уг нь ийм чигээрээ төрөөгүй гэж найддаг юм. Адилхан үзэл бодолтой. Адилхан зүйл сонирхдог нэгнээ олж чадаагүй учраас би ганцаардмал болсон. Бага байхдаа би ганцаараа өдөржин тоглодог байсан нь миний зожиг зан чанартай холбоогүй гэдгийг батлан хэлье. Тэдний тоглодог олон тоглоом наадгайгаар шоовдорлуулж, нүд үзүүрлэгдэхвий гэж айсандаа дуртайн аргагүй нааддаг байснаасаа би ичдэг. Олны дунд үргэлж шоглуулж чичлүүлж байдаг өнчин ганц хүү шиг харагдахийг хүсээгүй дээ дургүй бүхэндээ дуртай царай гарган бусдыг даган гэлдэрч явсаар өдий ийм болов. Хор шар хөдөлгөсөн үг үйлдэлд хөмхий зуун тэс. Дараа нь мартчихна одоо л нэг тэс. Дараа нэг өнгөрүүлье. Гэхдээ дараа нь мартагдаагүй. Доромжлол болгон мартагддаггүй. Өнгөрүүлнэ гэж байхаас мартагдана гэж байдаггүй учраас дургүй зүйлдээ дуртай байх аргыг эзэмшив.

Үнэндээ сэтгэлээ нээж чин үнэнээ ярилцах нэгнийг би цөхрөлтгүй хайсан үнэнээ өчье. Олж чадаагүйдээ итгэл минь замхраагүйч сэтгэл минь шархтай үлдсэн. Үүнд чи буруутай би буруутай гэж шүүн хэлэлцэхээ түр орхимоор байна. Гэвч нууцаа дэлгэхэд минь чи тарааж орхиод түмний шившиг болгосноо мартсан байлгүй. Би мартаж чадаагүй юм. Энэ бүхэн сургамж, хичээл, даалгавар болон тархинд хадгалагдаж орхисон учраас ярих минь улам багасав. Ойртон нөхөрлөе гэвч нүүж одоод болдоггүй сэтгэлийг хүчээр ч болтугай барихийг хичээсэндээ би буруутай. Хүн яагаад үнэнээсээ байж болдоггүй юм бэ?

Чин үнэнчээр нөхөрлөх найз ховор юм гээд нанидагнан хайрлаж аминчлан шадарлав. Хорвоод чамаас өөр нар үгүй хэмээн итгэж шударга ёсыг бат сахин араас чинь даган бэдрэв. Бүх үнэнээ өчье хэмээн хэлэлцэн шүүлцэхэд чи намайг буруугаар ойлгов бололтой. Багаа зүүж чадах л байсан шүү дээ яагаад ойлгоогүй юм бэ? Ойртох тусам түлхэх хүчийг мэдрэв. Холдох тусам дөхөх сэтгэлийг харан гайхав. Амьдрал өөрөө эсрэг туйлт соронз юм гэжүү дээ.

Энэ байдлаар үргэлжлүүлэн явсаар олон төрлийн ааш авирийн цуглуулга болсон өөрийгөө би танихаас нэгэнт өнгөрөх байж магадгүй боловч сэтгэлийн минь гүнд итгэл найдвар бөхөж өгдөггүй нь ганцаардлын эх үүсвэр болов бололтой. Яг л надтай адил зүйлийг хүсэн мөрөөдөж. Адил зүйлийг шимтэн сонирхдог. Ижил зүйл ярихад хэзээ ч уйдалгүй хэдэн арван цагаар ярин суух тэр нэгэн анд нөхөрийг өдийг хүртэл сэтгэлдээ хүсэн мөрөөдөж. Шаналан ганцаардсаар явна.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: