Санниковын газар /В.А.Обручев/


2cf86dfe202e4938big “Чонон сүлд”-ыг уншиж байгаад Обручевын “Санниковын газар” Зян Руньд хэрхэн нөлөөлсөн талаар уншиж байсан билээ. Амьд байгалийн гоо үзэмжид татагдсан хүмүүсийн тоо энэ хоёроор мэдээж зогсохгүй. Гэхдээ “Санниковын газар” романыг унших хүсэл өөрийн эрхгүй төрсөн юмаа.

Обручевын хувьд бол уран зохиолч, геологич, палентологич хүн юм. Тэрээр орос болоод дэлхий дахинд ихээхэн алдартай зохиол бүтээлүүдийг туурвиж байсан ажээ.  Тэрээр төв ази, Зүүн гарын хаант улс, Сибирь, Тува, Монгол зэрэг улс орнуудаар хэрэн хэсэж. Улс орон ард түмний амьдралтай танилцаж явсан хүн юм.

Харин “Санниковын газар”-ын тухайд бол энэ зохиол нь зөгнөлт уран зохиолын төрөлд хамаарна. Эрт дээр 500 гаруй жилийн мөхөн устсан хэмээн яригдаж байсан Откилон хүмүүс Санников хэмээх арал дээр аж амьдралаа үргэлжлүүлэн байгаа гэх домог ярианаас сэдэвлэн энэхүү зохиолоо туурвижээ.

Үнэнийг хэлэхэд үнэхээр сонирхол татсан ном гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй боловуу. Обручевын газар зүй, ургамал амьтны мэдлэг энэхүү зохиолыг үнэхээр тэрхүү газар байсан байж болох юм гэсэн дүгнэлтийг уншигч миний бие хийхээс аргагүй болов. Би адал явдал, шинэ нээлт хийх ухаангүй дуртай боловч эдгээр газрыг туулан хүнд хэцүү аялал хийх боломж гарах эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гэхээ энэхүү зохиолыг уншаад үнэхээр өөрийн адал явдлыг эрэлхийлэх боллоо. Энэхүү аялал тэсвэр тэвчээр шаардсан хүнд аялал болох учраас маш их бэлтгэл, судалгаа шаардах нь гарцаагүй билээ.

49_big

47_big

 

 

 

 

 

Санниковын газарт Усан галавын үед үерээс зугтан суурьшсан түрүү үеийн хүмүүс, арслан заан, асар том хирс, чоно, хандгай, Онкилончууд хаяа дэрлэн амьдрах бүлгээ. Откилончууд чукчуудад түрэгдэн тэсгим хүйтэн өвөл мөсөн замаар хойд туйлыг чиглэн их аян хийж энэхүү газрыг олсон нь “Санниковын газар” юм.

Тэдгээр эртний хүмүүсийг Вампучууд гэж нэрлэнэ. Онкилончууд вамдучуудтай үргэлжийн дайн байлдаантай амьдарсаар даруй 400 жилийг ардаа үджээ. Онкилончууд отог болон хуваагдаж амьдарна. Нэг отог 20-30 хүнтэй. Нэг дор баарин суудаггүй үргэлж отог отгоороо хол зайтай амьдардаг. /Хамаатан садангийн хол нь дээр монгол ардын зүйр цэцэн үг. Суурин бөөндөө байх өвс, ургамалд хортой, олон хүний хөл газрыг талхалж элс болгон хувиргадаг/ Онкилончууд нь цаа маллаж амьдардаг. Эрчүүд ан гөрөө хийх, сууц барих, вампуучуудтай дайтсаар насаа элээнэ.

“Санниковын газар”-т амьдралыг хэв маяг дунд хэмээ бүрэн олсон байлаа гэж хэлэхэд буруудах зүйлгүй. Вампучуудтай дайтсанаар хоорондоо эв түнжинтээй амьдрах нөхцөл бий болно /Миний бодлоор хүмүүст үзэн яддаг нийтлэг нэгэн зүйл байх ёстой/. Санниковт откилончууд эр чадал, ур ухаан, хүн чанараараа бусдаасаа илүү нэгнээ ахлагч болгон өргөмжилнө. Ийм учраас отог овгийн хувьд хэн нэгний эрх мэдэлд эргэлзэж, атаархах шаардлагагүй болно гэх мэт зохицолдлогооны асуудал үнэхээр анхаарал татаж байв.

Зохиол үнэхээр таалагдсан учраас сурсан зангаараа үргэлжлүүлэн эрэл хайгуул хийж үзэв. Обручев ч өөрөө “Санниковын газар” яг байгаа, байхгүй гэж хэлээгүй учраас үргэлжлүүлэн бага сага зүйл хайж үзсэн билээ.

sannikov_land_by_haryarti-d4hjn4q

1937 онд Орос улсын хайгуулын хөлөг онгоц Обручевын газрын зурагт заасны дагуу хайгаад Санниковын газрыг олоогүй гэдэг. Үнэхээр тэр газар нь арал байгаагүй юм. Гэлээ гэхдээ энэ бүхэн тийм чухал биш санагдаж байна. Обручев “Санниковын газар” байсан гэдгийг надад батлан харуулсан юмаа. Үүнд би огт эргэлзэхгүй байгаа бөгөөд би тэрхүү газрыг зохиол дээрээс ч болтугай олж харсандаа баяртай байгаа билээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: