Дүблинчүүд /Жэймс Жойс/


795Жэймс Жойсийн Үлисс, Дүблинчүүд, Зураач залуугийн хөрөг зэрэг алдартай зохиолууд байдаг. Одоо бичиж байгаа Дүблинчүүдийн /1914/ хувьд бол Үлисс хэмээх алдартай романы оршил хэсэг хэмээн орчуулагч онцолж байсныг уншлаа. Тиймээс Үлиссыг уншихын өмнө Дүблинчүүдыг уншиж Үлисс зохиолын үндсэн санааг тодорхой ойлгож болно гэж бодож болох нь.

Ирланд улсын нийслэл нь Дүблин хот.  Юуны өмнө Ирланд Англи улсад харьяалагддаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хойд Ирландын багахан хэсэг Английн эзэмшилд байдаг бөгөөд 20-р зууны эхэн үед хувьсгал хийж тусгаар тогтнолоо олж авсан улс билээ.

Хюгогийн “Инээмтгий хүн” роман дээр Их Британы харьяанд байсан ард түмний аж амьдралыг XVIII зууны үеийг харан бичсэн байдаг. Тэр үед хүн ард яажшуухан ядруу аж төрж байсан талаар бичсэн байсныг уншихад их сонин санагдаж байв. Тэгвэл Дүблинчүүдын тухайд байдал арай дээрдсэн байгаа нь харагдах боловч бусармаг зүйлийг хүн төрөлхтөний аль ч цаг үед арилгаж чадахгүй гэдгийг дахин батлах шиг болов.

Гол асуудал юунд байдаг юм бэ? Сэтгэл судлаачдын бичсэнээр бол 30-40 хүн тутмын нэг нь Sociopath, Psychopath байдаг гэсэн судалгаа байдаг. Эдгээр хүмүүсийн гол асуудал нь хайрлах, өрөвдөх, уучлалт гуйх, бодит байдлыг харах гэсэн тархины үйл ажиллагааны хэсэг ажилладаггүйд байдаг. Үүнийг эмчлэх ямар нэг арга одоогоор гараагүй аж.  Psycho, Socio төрлийн эмгэгтэй хүний байдал хоорондоо ялгаатай боловч энд тайлбар бичиж цааш үргэлжлүүлэх илүүц бизээ.

Үнэнг нийтэд дэлгэх нь үргэлж хаалттай таарч байдгийн жишээг Жэймс Жойсийн “Дүблинчүүд” зохиолыг хараад ойлгож болох юм. Жэймс Дүблинчүүд зохиолоо хэвлүүлэх цөхрөлтгүй хөөцөлдөж байсан боловч тухайн үеийн хүн амд цохилт өгч магадгүй гэж үзээд хэвлэн нийтлэх эрхийг нь хааж боосоор ирсэн байна. Тиймээ энэ бүхэн амьдралд биелэлээ олдог Реализмыг илүү чимэг оруулалгүй бичсэнээс төвөггүй ойлгож болно.

Эцэст нь хэлэхэд орчуулгын хувьд үнэхээр сайн гэж хэлэхэд хэцүү юм. Үүнээс гадна миний авсан ном фонт том, мөр хоорондын зай ихтэй аж. Мэдээж хэрэг арай ахиу үнэ хүргэхийн тулд хуудас нэмэх шаардлага гарсныг ойлгож байгаа боловч уншхад төдийлэн эвтэйхэн биш юм. Үүнээс шалтгаалан “Үлисс”-ыг эх хэл дээр нь унших шаардлага гарч байгаа гэдэгтэй эвлэрэх болох нь. Уг нь номыг цахим хэлбэрээр унших тийм сонирхолтой биш. Дараа нь тавиур дээр минь байхгүй учраас нэг л эзгүй оргиод байдаг юмаа.

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: