Би-д


1. Би өнгөрсөн амьдрал, дараа амьдрал, хүний сүнс олон төрөх эсэхэд ач холбогдол өгөөд байдаггүй. Байдаг байлаа гэхэд ер нь хамаа байв л гэж. Өнгөрснийг өөрчлөх гэж дэмий мөрөөдөөд ч хаа хүрэх билээ. Би энэ үедээ дахиад төрсөн ч амьдралаа өөрчлье гэж боддоггүй. Энийг ингэж хийх байж дээ гэсэн харамсал мэдээж хэрэг байлгүй яахав. Тийм боловч өнгөрсөн үеийн асар олон үйл явдлын үр нөлөөнд одоогийн би оршин тогтнож байгаа гэдэг туйлын үнэн. Тийм болохоор өнгөрсөнөө засаж залруулж өөрчиллөө гэхэд би би биш болж таарна шүү дээ. Ийм л болоод би бээр одоогийн би-д үнэнч үлдэхээр шийдсэн юм.

Гэхдээ энэ үгээрээ архичин чигээрээ дуусаарай гэж хэлээгүй юм. Ирээдүй таагдашгүй. Хэд наслахаа ч мэдэхгүй. Юу ч болох билээ. Газар хөдлөлт, гамшиг юу ч болоо билээ. Ирээдүйд гай гамшиг тохиолдоно. Гайхамшигч тохиолдоно. Би ч өөрчлөгдөнө. Харин ирээдүйн би яаж өөрчлөгдөх нь одооны би-гээс шалтгаална. Иймээс л ирээдүйн би-гийн төлөө үйл хөдлөл, үг яриа, тэсвэр тэвчээр, эр зориг, авьяас мэдлэгээ нэмэхийг хүссэн юмаа. Ирээдүй минь намайг хүлээж байгаарай. Тэнд очоод чамтай уулзая.

2. Өөрийн хүчинд л найдаж амьдрахыг жинхэнэ жаргал гэж нэрлэхгүй бол өөр юуг жаргал гэж нэрлэх билээ. Чоно шиг л амьдрахыг хүсдэг. Эр чадлаараа эрх дураараа амьдархыг хүснэ. Хэн нэгнийг хүлээж хоолны идүүр ширтэн өдөр хоногийг өнгөрөөхийг үл хүснэ. Үл тэвчинэ. Бусдыг дорд эс үзнэ. Тэнгэрээс бусдыг бурханчилж үл шүтнэ. Тэр чадаж байхад би чадах ёстой. Гуйж биш гуядаж авахийг л авсанд тооцно. Хаяаад одсоны зүг уйлж дуулж, нэхэл дагал болж нэр төрөө гутаахийг хүсэхгүй, чадахгүй, болохгүй.

Мөнх хөх тэнгэрт сүсэглэнэм. Мөнх хөх тэнгэрээс өршөөл нигүүслийг эрнэм. Мөнх хөх тэнгэрээс эш бошгийг хайнам. Мөнх хөх тэнгэрийн хүчин дор амьдарч. Мөнх хөх тэнгэрийн хүчээр адислагдаж. Мөнх хөх тэнгэр л миний алдаа оноог шүүж. Мөнх тэнгэрийн зарлигаар. Уул ус, ургамал амьтан, газар шороогоо дээдлэн амьдарнам.

4 Responses to Би-д

  1. hiGher says:

    Сайнуу

    Юуны өмнө яагаад Тэнгэрийг шүтнэ вэ гэдэг асуулт гарч ирнэ. Би Буддизм, Лалын, Христийн, Бумбын /Дао/ шашин шүтлэгүүдэд туйлын хүндэтгэлтэй хандахыг хичээдэг. Эрт үеэс манай Монголчууд хэн нэгнийг шашин шүтлэгээр нь ялган харьцдаггүй байсан. Мөн шашин шүтлэгийг уншин судлаж сургамжтай зүйлсийг харан ойлгож, бишрэн хүндэлдэг. Он жил өнгөрсөөр Атейст ч юмуу болох янзтай байсан би. Тэнгэр шүтлэгтэн болон хувирав.

    Хүннү, Сьянбийн үеэс л бид бүхэн Тэнгэрт сүсэглэж ирсэн шүү дээ. Гагцхүү Хүннү, Сьянби, Монгол гэлтгүй нүүдэллэн амьдардаг ард түмэн бүхэн онго сахиусанд мөргөн амьдархийн зэрэгцээ Эх Дэлхийгээ хайрлан хамгаалж араатан, жигүүртэн, ургамал амьтадтай төгс зохицон амьдарч чадаж байсан, байгаа.

    Амьд байгалийн шүтэн барилдлагаар Дэлхийтэйгээ зохицон амьдарна гэдэг нь суурин амьдралтай хүмүүсийн нүдээр бол зэрлэг балмад үйлдэл шиг харагддаг боловч өвс ургамал амьтай амьд биет, өвчин хүртэл мэдэрдэг боловуу. түүнийг иддэг гөрөөс, ямаа, оготно, тарвага. Гөрөөс, ямаа, оготно, тарваганы махыг иддэг хүн, чоно.

    Хэрвээ өвс ургамал үгүй бол гөрөөс, ямаа, оготно, тарвага оршин байж чадахгүй. Ямаа оготно тарвага үгүй бол хүн, чоно оршин байх үндэсгүй. Иймээс тэнцвэрт байдлыг алдагдуулалгүй хамгийн авхаалжтай, хүчтэй нэгэн нь хоорондоо зохицон орших нь дундад ёс хэмээн би ойлгодог.

    Энэхүү зохицолдлогоог Тэнгэр бий болгосон. Тэнгэрийн доор бүгд зохицон оршиж. Тэнгэр байгалийн хуулийг бүтээсэн. Зөв сэтгэлтэй нэгэнд Тэнгэр хайр хишигээ харамгүй харуулж. Зүй бус нэгнийг гэсгээн шийтгэнэ. Гэвч Тэнгэр таагдашгүй. Сайн бүхнийг тэтгэдэггүй. Саар бүхнийг шийтгэдэггүй. Үүнд мэдээж эгэл хүн юунд гомдох билээ. Тэнгэрийн дор гэмгүй хүн үгүй. Тэнгэрээ шүтэж онгод, хийморь, эрчим, энергиэ тэтгэж амьдарна. Газар Дэлхийг тэтгэн эргэн уусан шингэнэ.

    Like

    • Рё says:

      Сайн, сайн уу?
      Ийм учиртай байх нь. Тэнгэр шүтлэгийн талаар би нарийн мэдэхгүй ч бидний аж амьдралд шингэсэн байхыг анзаардаг. Харин үүнээс илүүтэйгээр “Зохирохуйг” /яг л арга билэг гэдэг шиг/ илүүчилдэг юм л даа. Хэмээс хэтэрсэн зүйл хэзээд хор болдогийг бусдын жишээ, гол нь өөрийн тохиолоос бага ч атугай ойлгосон минь үүнд нөлөөлсөн бизээ. Хэцүү хэдий ч хайр ч хүртэл зогсох цэг гэж бий шүү дээ. Үнэ цэнийг нь хадгалагч ийм хэмжээ хязгаар, цэгтэй байх нь ч мөн эрхэм юм.

      Like

      • hiGher says:

        Тийм шүү эрхэм. Энэ эрхэм зүйлийг хэлэхэд амархан боловч сурахад хэцүү зүйл шиг надад санагддаг. Мөрийн хөтөлбөрөө боловсруулаад сонгуулийн сурталчилгаагаа явуулж байгаад сонгогдох боловч бодсон төлөвлөсөн бүхнийг үйл хэрэг болгон ажиллуулж дундыг барина гэдэгтээ үнэнч байна гэдэг хэрэг дээрээ үнэхээр хэцүү. Тийм боловч эвлэрэлгүй цаашдаа өдөр бүр хичээсээр байвал хүрэх ч юм билүү. Цаг хугацаа харуулах бизээ.

        Like

  2. Рё says:

    Би-д
    Гарчиг нь санаагаа оновчтой илэрхийлжээ. Анх уншаад Өнгөрсөн Одоо Ирээдүй эдгээр нь юу вэ? би хаах нь явна вэ? гэх бодол хэдэн өдөр намайг хоргоов. Хариултаа хараахан олоогүй л байх шиг. Мөн заримдаа хөлгүй далайн хаа нэгтээ төөрсөн хөлгийг гэрт нь, эрэгт дуудах гэрэлт цамхагийг хайх мэт тэр л эрхэм хүнийг, сэтэглийн гэрэл гэгээгээ хайж буй нэгэнтэй таарах юутай сайхан.

    Жич: Хэрэв төвөггүй бол тэнгэр шүтлэгийнхээ талаар жаахан яриач. Мөнх хөх тэнгэр гээд их хүчтэй илэрхийлсэн нь сонирхол татав.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: