Чонон Сүлд /Зян Рун/


Чононсүлд2012Морьд, морьд хаана байна. Миний Монгол морьтон баатрууд. Бүрээн дуу. Эрчит сумын эрчигнээн яагаад сонсогдохгүй байна вэ? Морьд, морьд хаана байна. Бүрээн дуу. Талын нүргээн. Чонын гал. Чонон зүрхтэн. Морьтонгууд. Морьд. Морьд…

Зуун зуунд дуурсагдсан домогт ялалтуудын чимээ яагаад сонсогдохоо болив. Чи хэлээч. Эрчит шуурга, элээх салхийг ажралгүй давах эр зориг дуусаа юу? Хар хорумын туурьтай хамт мөхсөн юм гэжүү? Чи хэлээч.

Өдгөө би нэгэнт миний үе дуусахад энэ бүхэн төгсгөл болохыг ойлгон ухаарав. Насны төгсгөлд тал нутагтаа очоод ясаа тавих юм шүү. Баарин суурин амьдралтай байсаар даруй Монгол нэрийг би алджээ. Зүрх зориг буурч дотор газрын хүнээс ялгаа үгүй болсноо сая мэдэв бишүү.

Чонон сүлдийг нойрны эм, 00 өрөөны эдлэл чигээр хаяж гээ хамаагүй. Зян Руныг савангийн дуурьтай нь хамт харааж ерөөгөөд мартаж орхи л доо яаадаг юм. Гэхдээ чи ойлго. Монгол бахархал. Монгол соёл. Монгол ёс заншил. Монгол сэтгэлгээ цаасан дээр үлдэж хоцрох жамтай болсон чи мэд.

Хөдөө газрыг ухаж төнхчих хүчит бульдозеруудыг хар. Хөөн хөөсөөр амьтныг няцлах хурд хүчний гайхамшиг автомашиныг үз. Цөл болон хоцорсон төрсөн газрыг минь сонирх. Цөөн хэдэн хүн үлдсэн сум, багыг минь аж.

Монголд чи дараа жил ирээрэй Монгол хүн цөөрсөн байгааг үзнэ. Чингисийн Монголд чи нэг ирээд үзээрэй. Чингис чинь архи болсон үзнээ. Чингис галуун хүзүүтэй сархад болсон. Чингис хивс болсон. Чингис брэнд болсон. Чингисийн Монгол. Чингис архичид болсон. Чингисыг чи номон дээрээс унш. Монголд ирээд чи жинхэнэ Чингисийг олохгүй.

Чонон сүлдийг уншсан хүмүүсийн сэтгэгдлийг хараад байхад. Манайхан аль нэг тийшээ туйлшрахдаа үнэнхүү гарамгай гэдгийг өөрийн нүдээр дахин батлах завшаан тохиолоо. Үнэндээ жижиг факт, зарим нэг алдаан дээр манайхан гарамгай ажилладаг биз дээ. Гайхалтай шүү. Иддэг уудагийг нь тогтоосон Энхбаярын хоёр хөлийг гозолзуулан ачиж явахад хэн хүнгүй муулж байснаа. Өлсгөлсөн зарлаад Солонгост эмчлүүлээд ирэхэд нь Бөхийн өргөөнд ардын баатар аятай угтсаныг хараад өөр зүйлд жишэм хийхээ больсон юм хойно доо.

Хүн угаас хэн нэгнийг шүүмжилж хор хутган үймүүлэх хүслээрээ адгуусыг ардаа орхиод хэдэн мянганыг үдэж байна. Хэн бүхэн хүүгээ хаан болгохыг хүсдэг гэж ямар үнэн хэлээ вэ? Зарим нэгний хувьд өөрийн карьераа өсгөж одоо байгаа олны дунд багахан нэр хүнд олж байвал дараагийн хүний олж мэдэх боловсрол, ухаарлыг шалбаагт хаяхдаа нүд үл цавчих. Үүнийг нь даган дуурайгч сүсэгтэн олон тэрхүү номонд даган баясаж бурангуйн үзэл хэмээн илтэд итгэх нь өөрөө савангийн дуурийн үзэгдэл.

Ийм байхад бүрэн уншиж үзээгүй хэн нэгэн шүүмжлэгчийн бичсэн зүйлс нэгэн сайтад бичигдсэнийг дэмжсэн хүмүүс уухай хашгирч байхыг хараад сэтгэл хөдлөхөө больно шүү дээ. Туйлшрал газар авсан. Туйлшрал үнэн байдлыг гуйвуулсан. Боловсрол нимгэн хүний амруу алт хийвэл тургина. Ус цутгавал тургина. Үнэндээ 30-р бүлгээс хойш манайд ч бас тулгамждаж буй асуудлыг өөд нь сөргүүлэн тавьсан байгааг ямар ч Монгол хүн уншиж мэдэх учиртай гэж надад санагдсан.

Талд нутагт хэдэн мянган жилийн турш оршин тогтносон харилцан шүтэлцээны тулгуурыг бут цохиж байгаа даяаршил гэгч тахал биднийг нөмрөөд удаж байна. Монгол ухааны талаар ярилцах нэмэргүй болсон. Учир нь хүн амын ихэнхи нь хотод амьдарч соёлжсон ертөнц хэмээн нэрлэсэн төөрөгдөлд амьдарч байна. Байгаль Дэлхий маркетингийн бодлого, эдийн засгийн хөшүүргээс доогуур юм гэжүү. Байгаль Дэлхийг хүмүүс өөрсдөө устган үгүй болгож буйн гайг. Жилээс жилд тендер нэрээр гадныханд өгч ухуулан сэндийчүүлсэн газрыг яах билээ.

Аливаа зүйлийг ултай суурьтай хоёр гурван талын мэдээллийн үндсэн дээр шүүн тунгаах нь зөв зүйтэй. Зы Сы-н дундад ёсонг Монгол ухаан даваад хэдэн мянганыг үдэж байгааг ойлгож авах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр тэгж фактыг баримтлах гэж чармайгаад байгаа юм бол түүхийн ном, уран зохиолын ном хоёрын ялгааг мэдэх ядаж хэрэгтэй. Үнэхээр хэл загатнаад байвал баримтат кино үз. Уран зохиолыг стрифтизийн үзүүлбэртэй андуурах хэрэггүй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: