Хоёр хаан, хоёр хонгил /Хорхэ Лүис Борхэс/


3_14408“Би Борхэсийн номыг биедээ байнга авч явдаг, өдөр уншдаг…” Г. Маркес
Нобелийн шагнал хүртэж байгаагүй боловч хүн төрөлхтний оюуныг тэлсэн бүтээлүүдээрээ шагшигддаг Хорхэ Лүис Борхесийн “Хоёр хаан, хоёр хонгил” нэртэй номыг Г. Аюурзаны орчуулан хэвлүүлсэнээр унших завшаан тохиолоо. “Хүн төрөлхтөний утга зохиолын өлгийнх нь дэргэд Хомэр, авсных нь хажууд Борхэс зогсч байлаа. Аугаа их, сохор хоёр бичээч” хэмээн эндүү бичээгүйг уншсан хэн бүхэн ойглох учиртай ажээ.

Өмнөд америкийн зохиолчдын зохиолыг уншаад ихэд догдлох юм. Алхимич, 100 жилийн ганцаардал одоо харин Хоёр хаан, Хоёр хонгил. Борхэсийг зүйрлэж хэлбэл Монтень санаанд бууж байна. Түүний бичсэн өгүүллэгүүд дотор домгийн туульс гайхамшиг бүхэн оршин байгааг олж мэдлээ.

Бурханы бошго, иш үзүүлэгчийг хайсаар цагийн хүрдэнд эргэлдэн төөрч ганцаадрлаа. Юу сурсан юу мэдсэн билээ. Атаат дайснаа дарж тоо томшгүй олон дайн тулааныг ялан дийлэх мөрөөдөлд жигүүрлэн амьдарлаа. Үнэхээр чадах билүү.

Астерионы байшинд минотаврын амьдралаар бүдрэн явагч намайг. Ойлгон сэнхрүүлж, онцгой учралаар мэлмийг минь мялаав. Вавилоны төөрдөг байшинд хаалга, хана, тааз гурваа олохгүй төөрч будилсаар он жилийг өнгөрөөхөд минь. Түшин босгож гарах хаалгийг зааж өгөв.

Сарнай цэцэг өнгө нь баларч галд шатан үнс чандруу болохийг ажлаа. Сарнай цэцэгс итгэлийн хүчээр ширхэг үртэснээс өндийн цэцэглэхийг үзлээ. Сарнай цэцэг. Борхэс минь сарнай цэцгийг зул мэт бадамлуулан баруун гартаа бариад өргөн зогсооч.

 

4 Responses to Хоёр хаан, хоёр хонгил /Хорхэ Лүис Борхэс/

  1. hiGher says:

    Магадгүй чиний хэлдэг ойлгох цаг нь болоогүй гэдэг ч бас зөв байх талтай. Асуултын хариулт унтаад сэрэхэд. Алхаж явахад. Олон жилийн хойно. Бодлогшрон суухад хүртэл орж ирдэг. Сонин шүү. Гэхдээ тэгдэг.

    Like

  2. Рё says:

    Уншиж чадахгүй байсан даа. Сэтгэлд нэг л нэвчиж өгөхгүй, зарим өгүүллэгийнх нь гол санааг атгаж чадахгүй байсан. Магадгүй энэ нь
    1. түүний хэв маяг?!
    2 ойлгох.болоогүй ч юм уу гэх бодолтой үлдсэн дээ.

    Like

    • hiGher says:

      Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Миний туслалцаа хэрэг болно гэж бодоогүй боловч санал бодлоо хуваалцахад юун буруу байх вэ.

      1. Магадгүй Борхесийн хувьд уншигч авхайдаа асуултын тэмдэг үлдээхийг хүсдэг байж болох юм. Хүн бүр номыг өөр өөрөөр ойлгодог учраас асуултын тэмдэг тавьж өгөх нь сонирхолтой байж болох. Үүнээс гадна латин америкийн хэл соёл, амьдралын хэв маягийг яагаад судлаж болохгүй гэж. Хүн мэддэг зүйлээ л хамгийн сайн ойлгодог шүү дээ🙂

      2. Яг чиний ойлгосоноор би ойлгож чадахгүйд. Борхес тааж мэдэхгүйд гайхамшиг оршдог эсэхийг сайн хэлж мэдэхгүй юм даа. Магадгүй ном уншина гэдгийн гол нууц үүнд оршин байдгийг хэн хэлж мэдэх билээ.

      Like

      • Рё says:

        Тийм шүү
        “Ойлгохгүй, миний хөөцөлдөх хэв маяг биш гээд хойш суухын оронд яагаад оролдоод үзэж болохгүй гэж?!” гэх.бяцхан ухаарал төрүүлсөн сайхан зөвөлгөө өгсөнд баярлалаа.

        Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: