Шүүх ажиллагаа /Ф. Кафка/


jpgХүмүүс Ф. Кафкаг зөн билэгтэй, ирээдүйд болох зүйлсийг урьдчилан харж бичдэг хэмээн ярилцдаг аж. Түүний 80 жилийн өмнө бичсэн “Шүүх ажиллагаа” романтай манай өнөөгийн нөхцөл байдал яв цав тохирч байх чинээ хэн санах билээ дээ. Үүнийг сэтгэл судлалд “Uncanny” хэмээн нэрлэдэг. 20-р зууны шилдэг роман “Шүүх ажиллагаа”. Орчин үеийн модернист чиглэлээр зохиол бүтээлээ туурвидаг зохиолчдын гарын авлага. Оюун санаагаа тэлэхийг хичээсэн хүн бүхний ширээний номоор энэхүү номыг нэрлэдэг.

“Шүүх ажиллагаа”
Уртаас урт үргэлжлэх корридор. Хоорондоо ялгаа зөрүүтэй гарах, орох хаалга. Пиг хүнтэй өрөөнд мэдүүлэг авч байхад байцаагчийн эхнэр оюутан залуутай амраглаж байдаг чинь яаж байгаа юм бэ? Айлын хаалгаар дамжаад шүүхийн бичиг хэргийн хэлтэсрүү ордог болж байна уу?. Яагаад өрөөнд сууж байсан хүнийг би анзаарсангүй вэ? Тэр хүний нүүр царайг яагаад харж болохгүй байна вэ? Би хүнтэй уулзахаар сүмд очтол номлогч маань сүмийн биш шоронгийн номлогч байдаг байгаа. Би хэлэлцэх байсан чухал хэрэг явдлаа орхиод аяга хагарсны төлөө юунд тэр бүсгүйн өрөөнд гүйхээрээ очив. Тэр намайг хүлээж байсан гэдгийг яаж мэдсэн юм бэ? Зүүд.

Der Process-т тавтай морил. Эрхэм та сэрчихвүү? танд нэг таатай мэдээ дуулгая. Та баривчлагдсан. Юуны учир тэр билээ? Мэдэхгүй. Бид зарлага төдий. Байцаагч хажуугийн өрөөнд байгаа ороод лавлана уу? Эрхэм байцаагчаа юуны учир би баривчлагдав? Та баривчлагдсан гэдэг чинь тодорхой. Илүү зүйл асуух хэрэггүй. Гэхдээ ажилдаа явж болно. Бид таны ажлыг алдагдуулахыг хүсэхгүй байна. Ням гаригт болж байна уу? Болж байна. За тэгвэл ажилдаа яв. Амжилт хүсье.

Хадагтай минь би таны өрөөнд байцаалт өгдөг байна шүү. Үнэхээр уучлаарай. Нэг үнсье болохуу?

Ням гариг. Би юуны учир баривчлагдсан юм бэ? Би эрх чөлөөт иргэн. Гэм буруугүй. Хүмүүс намайг дэмжиж байна харж байна уу? Уртаас урт илтгэлийг минь тасалдуулсан янаг хоёр. Шал утгагүй юм. Явлаа.

Ням гариг. Миний илтгэлийг тасалдуулсан бүсгүй. Надтай хамт цагийг өнгөрөөхийг хүсэж байгаа юм гэнэ. Ирээдүйн түшмэл оюутанд бүсгүйгээ булаалгав. Дээврийн хөндийд бичиг цаасаа хураадаг. Доод давхарууддаа ядуусыг орогнуулдаг сонин газар.

Агуулахад. Намайг баривчилсан хоёр цагдааг танив. Надаас авилгал авах гээд байсан юм. Байцаалтын үеэр тас няс хэлж орхисон юмсан. Шийтгэлээ амсаж байна. Би аврахийг хичээсэн. Бүтсэнгүй. Би их айсан.

Авга ах минь ирж яваагаа 1 цагийн өмнө дуулгалаа. Тэр угийн яаруу хүн. Түүний танил өмгөөлөгчийнд зочлов. Лени минь бид хоёр ингэж учрах гэж. Өмгөөлөгч шүүгч хоёр чамайг хүлээсээр залхаад сая явлаа. Гадаа бороо орж байна.

Тритоллигийнд. Шүүхээс гурван аргаар бултаж болно. Нэгдүгээрт бүрэн цагаатгагдах. Энэ боломжгүй. Хэн ч шүүхээс мултрахгүй. Хоёрдугаарт тал цагаатгагдах. гэм буруугүй гэдэг нь тогтоогдох боловч шүүхээс гэртээ харьж байхад чинь эргээд дуудаж магадгүй. Гуравдугаарт сунжруулах. Олон жилээр эцэс байцаалт өгнө. Нэр нүүр одоо яах вэ. Өөрийгөө л аврах нь чухал.

Өмгөөлөгчөөс бултах аргагүй. Тэр чамайг хэмэлсээр, атгасаар шүүсийг чинь шахаж дуусгатлаа тавихгүй. Эхэн үедээ тэрээр чиний үнэнч албат босгоны боол, хоточ нохой шиг чинь аашилна. Цаг хугацаа өнгөрсөөр. Та хоёрын байр солигдоно. Блок юу болж хувирсаныг харж байна уу?

Сүмд. К чи сонс. Эртнээс нааш шүүх ийм тийм байсан ажгуу. Ийм тийм боломж байгаа ажаамуу.

Төгсгөл. Би та хоёрыг явуулна гэж бодсонгүй. Бага зэрэг л эсэргүүцэл үзүүлье дээ. Нэр хүндээ бодолгүй болохгүй. Миний сэтгэлт бүсгүй зөрж явна. Уг нь би энэ хутгийг чинь аваад өөрийгөө хороох хэрэгтэй. “Яг л нохой шиг”

 

One Response to Шүүх ажиллагаа /Ф. Кафка/

  1. Khulege says:

    Браво, хагас нүүр уншсан чинь бүтэн ном санаанд бууж байна, баярлалаа

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: