Хамгийн сүүлчийн хүн гэгээрэлд хүрсэний дараа


Нийтийн он тооллын 300000-р он. Эцсийн эцэст сайн мууг дийлж. Хамгийн сүүлчийн хүн гэгээрэлд хүрэв. Үйл явдлыг өгүүлэгч би бээр хүртэл ямар ч хүсэл үгүй, шунал үгүй, зовлон үгүй, жаргал үгүй, төрөх үгүй, үхэх үгүй түвшинд хүрч гэгээрлийн хутгыг олов. Нэгнээ нэрлэх нэршил. Миний чиний нэр. Миний чиний яс үндэс, удам угсаа, царай төрх ялгаагүй болсны улмаас энэ Дэлхийн бүх хүнийг Зомби хэмээн нэрлэв. Улс орны хязгаар үгүй болж, баян ядуугийн ялгаа арилан холдов. Зомби ард түмний Зомбилэнд хэмээх нэгэн улсыг бид бий болгон хаан үгүй, хатан үгүй, харц үгүй нэгэн дээвэр дор амар тайван ноёлолоо.

Урьд цагт санаа зовоож байсан асуудлуудыг бид таягдан хаяв. Хүсэл үгүй шатанд хүрсэн тул бид хүүхэд төрүүлэхээ больж хэт өсөлтийн аюулаас аврагдсан. Нэгэн цагт хүний өсөлтыг зохицуулах зорилгоор тарааж байсан вирус, тахал зэргээ устган үгүй болгов. Бид Дэлхийн нэгэн хэсэг гэдгээ ойлгож орон гэрээ орхин гарч  байгаль Дэлхийтэйгээ зохицон амьдрах болсон юм. Бид хэн гэдгээ мартсан. Өс хонзонгоо хойш нь тавьж шинэ эринийг эхлүүлээд байлаа.

Манай Зомби гаригт Дахин дайн тулаан болоогүй. Зомби бид өлсвөл хоол идэж. Цангвал ус уухад л болно. Бидэнд шунал дахин төрөхгүй. Ийм учраас энд өвчин зовлон үгүй болсон. Бид нэгэндээ ч хүрэх шаардлага үгүй. Өдрийг нар одод, амьд байгаль, араатан амьтадыг харан өнгөрүүлж. Юуг ч өөрчлөлгүй. Юуг ч шинээр хийлгүй амьдарсан юм.

Амьдрал нэгэн хэвийн болсон. Цаг хугацаа өнгөрөх жамаараа өнгөрч. Намар, Өвөл, Хавар, Зунтай золгоно. Энэ бүхэн эхэлсэнээс хойш даруй зуун жил өнгөрөөд байна. Энэхүү түүхийг өгүүлэгч Зомби би бээр. Зомбилэндийн сүүлчийн Зомби болон үлдээд байгаа минь энэ. Энэ бүхэн надтай хамт энд Зомбилэндэд дуусна. Миний төрөл нэгт Зомбинууд нэгэнт насан өндөр болж хорвоогийн жамаар үгүй болжээ. Хүүхэд төрүүлэгүй учир дараагийн үе гэж байхгүй болсон. Энэ янзаараа би амьсгалсаар хамгийн сүүлчийн амьсгал минь тасран одоход энэ газар Дэлхийдээ шингэн уусах болох нь байна.

Магадгүй энэ бүхний дараа хэдэн арван мянга, зуун мянган жил өнгөрөхийг би мэдэхгүй юм. Галав юүлж шинэ амьдрал буй болтол хүн төрөлхтөн дахин гарч ирэх эсэхийг би мэдэхгүй. Магадгүй хүн дахин үүсэн бий болж болох юм. Миний үлдээсэн бичээсийг ч уншин тайлах эрин үе эхэлхийг би тааж хэлэх аргагүй. Бидний байсан гэдгийг тэд олж мэдээд магадгүй Лемур, Атлантид гэж нэрлэх ч юм билүү. Эсвэл Зомбилэнд гэж байсан гэдгийг мэдэхгүй өнгөрч болох юм. Мэдэж ч болох юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: