Ойлголтоос


1.
Тогтсон хэвшсэн өөрчлөгддөггүй. Гэхдээ өөрчилж болох ойлголтын тухайд. Жишээн амьдралын утга учрын тухайд. Магадгүй биднийг бүтээсэн хэн нэгэн бид яагаад энэ Дэлхийд төрсөн. Юуны төлөө амьдрах ёстой. Яагаад ч ер нь амьдрах ёстой гэдгийг яагаад тайлбарлаж өгөөгүй тухайд. Бусдын хэлдэгээр бид хүмүүст туслах гэж төрсөн тухайд. Яаж туслах тухайд. Яагаад туслах гээд ус болсон тухайд. Хүмүүний төрсөн үндсэн шалтгааныг олж мэдээгүй учраас хүн нэгэндээ туслах зөв буруу эсэх. Эсвэл хүн бүхэн өөрийн амьдралыг өөрийн гараар босгож. Хэнээс ч тусламж эрэхгүйгээр амьдардаг төгс нийгэм хүртэл хүчгүй нэгнийг замаасаа таягдан хаях хязгаарын тухайд.

2.
Нэвтрүүлэг үзээд сууж байв. Америкт нэгэн архичин тэтгэвэрийн эр гудамжинд амьдардаг. Хорин жилийг архи ууж, гадаа хоноглон өнгөрөөсөн юмсанж. Хэсэг бүлэг сайхан сэтгэлтэй хүмүүс түүнд туслахаар шийдээд түүний үс сахлыг засаж, шинэ хувцас сэлт бэлэглээд л. Пээ хүн бас ингэж өөрчлөгддөгөө. Хувцас бурхан бие чөтгөр гэж нээрээ үнэн үг юм. Нэвтрүүлгийн төгсгөлд мань эр анх удаа архидалтийн эсрэг эмчилгээнд явж өөрийгөө өөрчилнө хэмээн ярилцлага өгч байгаа харагдав. Гэтэл 7 хоногийн дараа нөгөө хүн чинь согтуугаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хэрэгээр цагдаагийн газарт хоригдож байгаа мэдээг харж суув.

Би нэгэн удаа багшдаа амьдралдаа хангалттай мөнгө цуглуулчихвал үлдсэн амьдралаа ажил хийлгүй амар тайван өнгөрүүлэх хүсэлтэй гэдгээ хэлтэл багш маань тэгж болохгүй шүү гэдэг юм байна. Тэр хэлэхдээ гол нь байна шүү, хүний амьдралын утга учир бусдад туслахдаа байдаг юм. Чи өөрийгөө болгочихлоо гэж бодьё. Чиний гэр бүл яах болж байна вэ? Цаашилбал танай хамаатан садан, найз нөхөд яах болж байна вэ? Бүр цаашилбал эх орон, энэ Дэлхий яах болж байна вэ? Чадах чинээгээрээ их олон хүнд туслах хэрэгтэй шүү чи хэмээн захиж билээ.

Бөмбөгөр дээр цай зарж амьдралаа залгуулдаг нэг эмээ байдаг юм билээ. Амьдрал нь сайнгүй. Амбаарт амьдардаг. Хэсэг сайхан сэтгэлтэй хүмүүс эмээд гэр авч өгч л дээ. Тэгсэн эмээ авч өгсөн гэрийг нь зараад мөнгө болгочихсон аж. Үүнд нь гомдсон сайхан сэтгэлтнүүд маань бусдад дахиад туслахгүй хэмээн голдоо ортол гомдсон гэнэ.

3.
Загасчин хүнээс загас битгий гуй. Загас барих аргыг нь гуй. Үгүй бол өлсөж үхэх аюултай. Хүнд ер нь аль болох мөнгөөр туслах хэрэггүй. Нэг удаа өгнө. Хоёр удаа өгнө. Гурван удаа өгнө. Ингэхэд туслуулагч нэгний мөнгө олох арга нь чи биш биз. Хэвшмэл байдлын хувилбар. Дасал болох үүд хаалгын эхлэл. Үүний оронд загас барих аргыг нь зааж өгч болох юм. Уурга худалдаж авч өг. Өгөөш, дэгээ, утас худалдаж авч өг.

4.
Эго-г өөрийгөө бурханчлан шүтэх үзэл хэмээн зарим нэгэн нь тайлбарладаг. Эго бол их аюултай зүйл. Бусдад тусалсан гэдгээ мэдэгдэхийн тулд телевиз, радиогоор улс орон даяар цацахгүй бол нойр хүрэхгүй байна гэдэг нь Эго. Би ингэж туслаж байж билээ. Би хэдэн арван хүнийг аварсан. Итгэхгүй бол Навчаа, Цэцгээгээс асуу. Би чамд туслаж байсан биз дээ. Хариуд нь чи баярлалаа гэж хэлэх ёстой. Бусдад үтэр түргэн зарлан тараа. Тал нутгаар нэг тараа. Эго.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: