Агуу хэмээх ойлголтын тухайд


Түүхэнд бичигдсэн агуу хэмээх тодотголтой хүмүүсийн жагсаалтыг гаргавал их урт жагсаалт гарч ирэх нь ойлгомжтой. Гэхдээ агуу гэдэг ойлголт нь сайн гэдэг ойлголт мөн гэжүү гэдэг асуултыг тавьмаар байна. Эдгээр хүмүүсийн жагсаалтыг сайтар ажиглан харж, хийж бүтээсэн зүйлсийг нь дэнсэлвэл ямар байх бол? Түүхчид алдартай хүмүүсийн сайн талыг чухалчлан хардаг. Тэд ирээдүйд хэрхэн сайнаар нөлөөлсөн байна гэдгийг нэгдүгээрт, учруулсан гарз хохирлыг зайлшгүй хэмээн тооны машин дээр тооцоод хоёрдугаарт тавьдаг. Мөн хүмүүс өөрийн улс орноос төрөн гарсан алдартай агуу, суут хүмүүсийнхээ зураг хөргийг шүтэн шүүмжлэлээс амиа тавин хамгаалдаг. Мэдээж хэрэг сайхан түүхтэй байх сайхан боловч эдгээр агуу тодотголтой хүмүүс ихэнхидээ муу хүмүүс байдаг гэж хэлбэл ямар сонсогдож байна вэ?

Үнэндээ энэ тийм. Агуу хэмээн нэрлэгдсэн хүмүүс ихэнхидээ л муу хүмүүс байсан. Чингис хаан, Атилла, Македоны Александр, Юлий Цезарь, Шогун Токугава гээд нэрлээд байя.  Чингис хааны байлдан дагуулалтаас болж 50-70 сая хүн амиа алдсан гэдэг тооцоо байдаг. Улаанбаатар 1 сая гаруй хүн амтай. Хэрвээ Чингис төрөөгүй бол эдгээр хүмүүс амьд үлдэх боломжтой байж л дээ. Мөн эсрэгээрээ Чингис хааны байлдан дагуулалт л Дэлхийн хөгжлийг хурдасгаж бидний өнөө үе Iphone утас барьдаг болоод байна. Цезарь Франц, Германы зэрлэгүүдийг үй олноор нь хиар цохисноор Европ тивд хөгжил дэвшлийг авч ирэв. Александр ази тивд цөмрөн орсноор Грекийн соёлыг түгээн дэлгэрүүлэв.

Аль нь зөв аль нь буруу вэ? 13-р зуунд хөгжил соёлоороо гайхагдаж байсан Сартуул хэмээх улс байлаа. Тэд цөл газрыг услах нэгдсэн системийг бий болгож. Үүнийхээ ачаар элс байсан газар ногоо мод урган дэлгэрч, хүн ард нь гачигдах зүйл бага сайхан амьдарч байв. Энэ бүхэн Монголчуудын байлдан дагуулалтаас болж сүйрч устаад дахин сэргээгүй. Ганц нэг баянбүрд үлдсэнийг эс тооцвол тэр газар элс чигээрээ үлдсэн. Одоо тэр улсыг Афганистан гэж нэрлэдэг. Үнэндээ дараагийн зуунуудад Дэлхийн хувь заяаг Арабууд тогтоох ёстой байсан юм. Төмөр хааны овоолсон тэр олон хүн пирамидуудын дунд магадгүй ирээдүйг өөрчлөх хэн нэгэн хэвтээ байсныг хэн мэдэх билээ.

Түүх хэтэрхий хол байвал илүү ойртуулж бас болж байна. Фэйсбүүк, Гүүгл, Майкрософтын хөлд бяц гишгэгдсэн компани байгууллагуудын тоог гаргавал ямар вэ? Билл Гейтс замдаа таарсан бүхнийг гинжит дугуйгаар бяц гишгэж орхисон. Үлдэгдэл сэг зэм хаа сайгүй хэвтээ харагдана. Дахин босохгүй. Стив Жобсын Iphone хэдэн хүнийг ажилгүй болгосон гэж бодож байна. Төсөөлсөнөөс чинь олон байх нь гарцаагүй. Юм бүхэн зоосны хоёр талтай адил. Энд сайн байхад тэнд муу байх ёстой. Хүчтэй нь амьд үлдэж. Хүчгүй нэгэн хөсөр хаягдах Дарвины хуулийн биелэл.

Хэрвээ түүхэнд бичигдсэн агуу хүн болмоор баймаар олонхийн жишгийг дагаж хүний амийг юман чинээ тооцохгүй байж сурах хэрэгтэй болох нь байна. Чингис хаан шиг гол гатлахдаа олзны хүмүүсийн биеийг ашиглах зоригтой байгаа бол агуу хүн болох үүд хаалга нээллттэй шүү. Эсвэл Шогун шиг хоёр хүнийг хооронд нь алалдуулж, нэгнээс урваж нөгөөтэй нөхцсөөр эрх мэдлийн жолоог өөртөө атгах зусарч зан байвал бас нэг алхам дөхөх нь байна.

Эрх мэдэл бол аюултай зэвсэг. Хүний амийг гар хурууны үзүүрээр шатар нүүхтэй адил үнэлнэ гэдэг хэр зөв бэ? Хүний амьдрал газрын зураг дээрхи цэг. Өсөлтийн график дээр харуулсан диаграм юм гэжүү? Хөгжил дэвшил, Эрх мэдэл, Хүч чадал, Дэв зиндаа амьдралын учир болох ёстой юу? Тоо томшгүй олон дайсныг дарж. Олон олон арга мэхийг эзэмшин Дэлхийг эзэлсэн цуст эзэн. Олон олон өдрийг ганцаар өнгөрөөж олон олон амийг өршөөн хэлтрүүлсэн боловч хэн ч үүнийг нь мэдээгүй. Олон олон хүнд өглөг тусламжаа хайрлаж. Олон хүний амьдралын нэгхэн өдрийг баяр жаргалтай болгосон боловч би хийлээ шүү дээ хэмээн нэрээ зарлан тунхаглаагүй энэ боол, тэр эзэн хоёрын хоёрын аль нь агуу юм бэ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: