Being in the Zone


effectve_inthezone_thomas “Надад хонгилоор давхиж байгаа юм шиг мэдрэмж төрөх тэр агшинд би төвлөрлийн өндөр шатанд хүрснээ мэдэрч байсан бөгөөд энэ үед машин бид хоёр нэгэн цул болсон байлаа” Аэртон Сенна ” Формула 1 Дэлхийн 3 удаагийн аварга

Being in the Zone гэдгийг бүсэд нэвтрэх, бүсэд байх ч гэж тайлбарлаж болох юм. Бүсэд нэвтэрнэ гэж спортод ихэвчлэн ярьдаг. Энэхүү бүсэд нэвтэрсэн үедээ тамирчид рекорд амжилтыг үзүүлж, хүмүүсийг гайшруулсан үзүүлбэр, хурд, хүчийг гаргадаг. Домогт Майкл Жордан хэлэхдээ бүсэд байх үед теннисны бөмбөгийг голруу шидэж байгаа юм шиг л санагддаг. Ийм байхад шидэлтээ яаж ч алдах билээ хэмээн хэлсэн байдаг. Гэхдээ энэ нь за одоо орчихьё гээд нэвтрээд орчихдог зүйл биш юм. Зарим нь үүнийг олон жилийн бэлтгэл сургуулилтийн үр дүнд бурханаас бэлэглэдэг бэлэг гэж үздэг. Зарим нь үргэлжилсэн одоо цагт амьдрах гэж нэрлэнэ. Зарим нь Зэн. Зарим нь Дао ч гэж нэрлэдэг.

Хүн бүхэн амьдралынхаа аль нэг агшинд ямарваа нэгэн байдлаар энэхүү зүйлийг мэдэрч үзсэн байдаг. Хэзээ нэгэн цагт спортын аль нэг төрлөөр тэмцээнд оролцож байхдаа цаг хугацаа удааширч, хоосон зайд орчих шиг мэдрэмж төрж байсан уу? Энэ бол бүсэд нэвтрэх гэдэг зүйл юм. Хэзээ нэгэн цагт ном уншиж байгаад өрөөнд ороод ирсэн хүнийг хүртэл анзааралгүй номны үйл явдалд уусч цаг хугацааг ч мэдрэлгүй байж үзсэнүү? Энэ маань бас л бүсэд нэвтэрч байна гэсэн үг. Хэзээ нэгэн цагт компьютер тоглоом тоглож байхдаа компьютерийн тоглоом та хоёр нэгэн бүхэл болчихсон юм шиг мэдрэмж төрж байсануу? Энэ ч бас бүсэд нэвтэрсэн байна гэсэн үг билээ.

Миний хувьд гэвэл би хэд хэдэн удаа энэхүү зүйлд нэвтрэн орж байсан. Магадгүй энэ зүйл багшийн минь ач байж ч болох юм. Өсвөр насандаа би чөлөөт бөхөөр барилддаг байлаа. Анхны тэмцээндээ орохдоо сандарсан байснаас болоод хоёр удаа барилдахдаа үнэндээ юу болоод байгааг ойлгоогүй. Харин дараа нь хэдэн сарын турш өдөрт 4 цаг бэлтгэл хийдэг байсан. Сүүлчийн хүчээ дуустал зүтгэхийг багш биднээс шаарддаг байлаа. Орос хүн болоод ч тэрүү тэр их хатуу хүн байжээ. Хэрвээ тэгэхгүй бол айхтар хатуу алганы амт үзнэ гээч. Тэр биднийг сүүлийн дусал хөлс үлдсэн бол гарга. Хөлс дуусвал цусаа гаргах зоригтой байлгахыг хүсдэг байсан. Тэр биднийг гар чинь тамирдаж байгаа бол хөлөө хэрэглэ. Хөл чинь хөдөлж чадхаа больсон бол толгойгоо, шүдээ хэрэглэх тэвчээртэй болгохыг хүсдэг хүн байсан. Хэзээ ч битгий бууж. Бүх зүйлээ л гаргахгүй юм бол юу ч битгий эхэлж бай гэж заадаг байсан.  Их ч уйлсандаа. Гэхдээ тэр байгаагүй бол би өдийд ямар байх байснаа мэддэггүй.

Хоёр дахь тэмцээнд орсон тэр өдөр, дэвжээн дээр гараад шүгэл дугарах тэр агшинд бүх зүйл чимээгүй болчихсон.. Дэвжээн дээр шүүгч өрсөлдөгч бид 3.  Хэн харж байгаа бол. Ялагдвал яах вэ? Айдас, Хөөр баясал зэрэг мэдрэмж үгүй болов. Сайн байна. Тойр тойр тойр. Зүүн хөлийг нь ав зэрэг үгсийг хэлэх багшийн хоолой л сонсогдож байсан. Өөр юу ч сонсогдохгүй. Хоосон зааланд 4 хүн л байлаа. Хэн юу гэж хэлэх бол? Би чадах боловуу? Юу болж байна? Яах вэ? Үнэндээ тэр үед юу ч бодогдоогүй. Харанхуй заал. Хоосон хорвоо ертөнц. Одоо энэ мөчид мөнхийн байх энэ л мэдрэмжийг бүсэд нэвтрэх гэж хэлж болно.

Энэ мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд их хэцүү. Бүх зүйл оргүй хоосон болох тэр мөчид чи өөрөө ч бүсэд нэвтэрснээ мэддэггүй. Өөрийн биеэр мэдэрсэн бас нэгэн жишээг энд дурдая. Дугуй прокатны жижгэвтэр өрөөн дотор 5 залуутай зогсож байлаа. Урьдаас бэлдсэнийг нь би мэдээгүй л дээ. Тэнд намайг нэвширтэл балбаад орхихоор ярьсан юм байж. Би буланд ганцаараа доошоо хараад зогсож байтал нэг нүүр ойртоод ирэв. Их удаан ойртсоор байгааг, түүний царай төрх ямар болохийг деталь бүрээр нь ажиглан зогсож байгаад тойрч гарлаа. Дараа нь хэд хэдэн хөл гар. Би тэр үед юу хийхээ мэдэж байсан. Яагаад гэдгийг нь хэлж чадахгүй. Энэ бүх зүйл зүгээр л болчихсон. Тэндээс гараад хэсэг гүйгээд эргээд хартал тэд алмайраад зогсож байсан юм даа.

 

 

One Response to Being in the Zone

  1. hihi says:

    Бараг Матрикс аа

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: